Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийг ариун хэмээн тунхагласанд талархал илэрхийлэв

16-09-2016, 17:51  |  Хэвлэх

2016 оны 9 дүгээр сарын 5

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2016.09.05 – Ромын пап лам Тереза эхийг ариун хэмээн тунхагласантай холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай лам Тереза эхийн үүсгэн байгуулсан “Буяны Номлогчид” байгууллагын тэргүүн эхэд баяр хүргэн захидал илгээжээ. Тэрээр захидалдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийг ариун хэмээн тунхагласанд талархал илэрхийлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн шүтээний өмнө лаа
асааж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта.
2015.01.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
“Тереза эхийн хүн төрөлхтний төлөө, ялангуяа нийгмийн хамгийн эмзэг ядуу бүлгийн төлөө хийсэн агуу үйл хэргийг бишрэн хүндэтгэдэг хүний хувьд би энэхүү шийдвэрийг талархан дэмжиж байна. Та бүхэнтэй дуу хоолойгоо нэгтгэн, түүний гайхалтай амьдралыг магтан дуулахыг хүсч байна.

Тереза эхтэй уулзсан даруйдаа түүнийг эгэл бус гэдгийг би мэдэрсэн. Өнгөрсөн жил би түүнд хүндэтгэл үзүүлэхээр Калькутта хотыг зориуд зорин очсон бөгөөд түүний залгамжлагч нарын ажил үйлсийг хараад агуу нэгэн байсныг нь дахин мэдэрсэн билээ. Тэрээр буяны үйл хэргээрээ дамжуулан хайр энэрлийг жинхэнэ утгаар нь түгээж байсан юм. Хэдийгээр тэр бидний дунд өнөөдөр байхгүй байгаа ч, та бүхний хийж байгаа бүхэнд түүний үзэл санаа оршин буй билээ” хэмээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн захидлынхаа төгсгөлд “Буяны Номлогч” нарын хүн төрөлхтний төлөө хийж байгаа үйл хэрэгт нь хүндэтгэл үзүүлээд, тусламж дэмжлэг хэрэгтэй ядуу хүүмүүс бидний дунд оршин байгаа цагт үйл хэргээ үргэлжлүүлэн байхыг залбиран хүсэхээ илэрхийлсэн байна.
Үзсэн: 1 483
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц