Төвөдийн хүүхэд залуучуудад айлдсан номын айлдвар өндөрлөв

12-06-2017, 03:04  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 7

Энэтхэг, ХП, Дарамсала – Шөнө бороо орсон тул энэ өглөө сэрүүхэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайван алхсаар Зүглаг Хан дуганд морилон орж сэнтийндээ заларлаа. Тэр даруй сурагч хүүхдүүд номын мэтгэлцээн эхлүүлсэн бөгөөд дараа нь Шэйрав Гацал Ловлин сургуулийн сурагчид бодь сэтгэлийн тухай мэтгэлцээн явуулсан юм.

“Өнөөдөр би та бүхэнд “Бодь сэтгэлийн тайлбар” номыг тайлбарлана. Гүн ухааны олон үзэл онолууд нь угтаа сая та нарын хэлэлцэж ярилцсан бодь сэтгэлийг төрүүлэхийн төлөөд билээ. Мөн сая Энэтхэгийн 17 бандидагийн магтаалыг уншсанд талархая.”

Төвөдийн хүүхэд залуучуудад айлдсан номын айлдвар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын сүүлийн өдөр морилон ирж
байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бодь сэтгэлийн тайлбар” номын тухай ярихдаа энэ ном төдийлөн дэлгэрэнгүй биш боловч Бурхан Багшийн айлдварын бүх утга санаа багтсан гэлээ. Дараа нь Тогмэ Санбугийн “Бодьсадвын 37 гарын авлага” номыг тайлбарлаж өдөр тутмын дадлага хийх увидас хүртээнэ гэдгээ хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номоос эш татан өөрсдийн дотоод хөгжил дэвшил дээр үндэслэн амьтдыг гэгээрлийн зүг хөтлөх тухай номлосон юм. Нэгэнт шашин бүр энэрэл хайрыг түгээж, хүмүүст туслахыг номлодог тул хэрхэн дотоод сэтгэлээ хөгжүүлэх, түүнийг хэрхэн дадлагжуулах тухай номлох нь мэдээжийн хэрэг гэлээ.

Тэрээр “Би үргэлж дотоод сэтгэлээ хөгжүүлэхийг дадлага болгодог, бусдыг ч ингэхийг хүсдэг юм. Хэрэв үнэхээр дадлагжуулж чадвал маш их үр дүн бидэнд ирнэ. Нэгэнт боломж байгаа бол үүнийг хийх л хэрэгтэй. Дээдийн номыг үндсэн учир шалтгааны үүднээс нь хадгалж чадвал энэ нь удаан хугацаанд оршин тогтнох бөгөөд улмаар бид бүгд сэтгэл хангалуун амьдрах болно.” гэлээ.

Төвөдийн хүүхэд залуучуудад айлдсан номын айлдвар өндөрлөв
Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн номын айлдварт сууж буй бүх хүмүүсийг удирдан бодь сэтгэл төрүүлэх зан үйл хийлээ. Төгсгөлд нь тэрээр хүн төрөлхтөн нэгдмэл байхын ач тусыг өөрөө сайн ойлгож, найз нөхөддөө ойлгуулж чадвал өргөн хүрээнд энэ ойлголт түгэх болно гэдгийг онцлон хэлэв.

Номын айлдвар өндөрлөсний дараа Тайландаас хүрэлцэн ирсэн хамба лам, лам хуврагууд, мөн сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт зургаа татуулсан бөгөөд дараа нь бүх төвөд сурагчид түүнтэй зургаа татуулж дууссаны дараа тэрээр өргөөний зүг мориллоо.
Үзсэн: 451
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц