Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт

24-12-2017, 17:46  |  Хэвлэх

2017 оны 12 дугаар сар 10

Энэтхэг, Махараштра, Мумбай - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөө өглөө гурав дахь удаагаа Мумбайн зах дахь Сомайяа Видявихарт морилон ирэхэд тус газрыг үндэслэгчийн хүү, Сомайяа Видяавихарын ерөнхийлөгч Самир Сомайяагийн эцэг, др. Шантилал Сомайяагийн хөшөөг нээхийг түүнээс хүслээ. Дээрхийн Гэгээнтэн уг хүсэлтийн дагуу гэр бүлийн гишүүдийн хамт хөшөөг нээв.

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам др. Шантилал Сомайяагийн хөшөөг нээх ёслолын ажиллагааны үеэр. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017. 12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2000 хүнд яриа хийхээр индрийг чиглэв. Түүнийг Намрата Махабал хүндэтгэлтэйгээр угтан авсны дараа индэрт байраа эзэлж, яриагаа эхэлсэн юм.

“Эрхэм хүндэт ах эгч, дүү нар минь! Би ингэж мэндчилэх дуртай. Учир нь дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд бидний ахан дүүс, тэд бүгд бидний хайр энэрлийг хүртэх эрхтэй гэдэгт би итгэдэг.”

Энд бид амар тайван байгаа ч, дэлхийн хаа нэгтээ биднээс ялгагдах юмгүй хүмүүс хүчирхийллийн улмаас амь үрэгдэж, хүүхдүүд өлсгөлөнгөөр үхэж байна. Байгалийн гамшгийг бид хянах боломжгүй ч, бидний гараар бий болсон хүндрэлүүдийг шийдэх хариуцлага бидэнд оногдож байна. Бид сэтгэлийн сөрөг хандлагад автагдсаны уршгаар тэдгээр хүндрэлүүд бий болдог.”

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олны дундуур индрийн зүг явж байгаа нь. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017. 12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би уулзсан хүн бүрийг өөрийн ахан дүүс мэт үздэг. Хүмүүсийг ‘бид’ ба ‘тэд’ хэмээн ангилан бодохын оронд тэдэнд элгэмсгээр хандвал өөртөө итгэх итгэл бий болж, улмаар илэн далангүй болсноор бат итгэл төрнө. Жинхэнэ, найдвартай нөхөрлөл ю и мс ёыйёсу ч тохиолдсон баттай оршдог.”

“Эрдэмтдийн хийсэн судлагаагаар ганцаараа байгаа шархадсан амьтнаас хажуудаа хань ижилтэй нь илүү хурдан эдгэрдэг нь нотлогдсон байна. Нөхөрлөл, бусдыг гэх сэтгэл дотоод амар амгаланг авчрах бөгөөд хүнд бэрх үед энэ амар амгалан бидэнд юунаас ч илүү чухал хэрэгтэй. Уур хилэн, минийх гэсэн үзэлд автагдсан үедээ хүн саруул ухаанаа хадгална гэдэг хэцүү. Бодит бус хандлага амжилтанд хүрэх замаас хазайлгадаг тул үүнийг анхаарах хэрэгтэй.”

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017.12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бидэнд маш олон хүндрэлтэй асуудал тулгарч байдаг ч, тэдгээрийг хэрхэн шийдэх нь бидний ухаанаас шалтгаална.”

Сэтгэлийн сөрөг хандлагыг дарах ухааныг эртний Энэтхэгийн мэдлэгээс, тухайлбал буддын уламжлалыг 8 дугаар зуунд Төвөдөд ирж буддизмыг түгээсэн Наланда хийдийн их багш Шантаракшита гэгээнээс өвлөж авсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Төвөдүүд энэхүү мэдлэгийг 1000 гаруй жилийн турш хадгалж ирэхдээ байнга суралцаж, амьдралд хэрэглэж ирсэн байна. “Каруна ба ахимса” буюу нигүүлсэл ба хүч үл хэрэглэх зарчмын талаарх Энэтхэгийн уламжлал нь Бурхан Багшийн сургаалийн нэгээхэн хэсэг бөгөөд сүүлийн 2000 гаруй жилийн турш Азийн орнуудад түгэн дэлгэрсэн гэдгийг тэрээр цохон тэмдэглэлээ.

“Орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн мэдлэгтэй хослуулах шаардлагатай гэж би боддог. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг ойлгох нь өнөөгийн ертөнцөд нэн шаардлагатай гэдэгт би итгэлтэй байна. Энэ л шалтгаанаар энэ оронд эртний мэдлэгийг нь сэргээх үүрэг надад ногдсон гэж би боддог юм.”

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй хүмүүс. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017.12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Миний оюун тархины эд эс бүхэн Наландагийн сэтгэлгээгээр дүүрч, сүүлийн 58 жил миний бие махбодь энэтхэг будаа, чапатигаар тэтгэгдэж байгаа учраас би өөрийгөө ‘Энэтхэгийн хүү’ гэж боддог. Түүнээс гадна энэ орны олон өнгө төрх, шашны эв зохицлын тогтвортой байдлыг би шүтэн биширдэг юм.”

Хүн болж төрсний хувьд хүний сайхан сэтгэлийг хөгжүүлэн дэмжих үүрэгтэй гэж би өөрийгөө үздэг. Мөн буддын лам хүний хувьд би шашны эв зохицлыг хангахын төлөө ажиллах үүрэгтэй. Харин төвөд хүний хувьд, 6 сая төвөд иргэдийн итгэл найдварыг тээж яваа хүний хувьд тэдний сайн сайхны төлөө гүнээ сэтгэл зовниж явдаг. Би улс төрийн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ирээдүйн Далай Лам нар ч улс төрд оролцох явдлыг эцэс болгосон. Төвөд хэл, соёлыг хадгалах, Төвөдийн өндөрлөгийн байгаль орчныг хамгаалахад би анхаарлаа төвлөрүүлж байна.”

“Үүний зэрэгцээ Иуд-Христийн шашин зонхилсон Өрнөдийн орнуудад буддын шашныг сурталчлахгүй байхыг би хичээж байна. Христийн шашныхны дэлхий даяар хийж байгаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг бишрэн хүндэтгэдэг ч тэдний зарим нь Монголд монголчуудыг Христийн шашинд оруулах гэсэн үйл ажиллагааг дэмжихгүй байна.”

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар явагдаж буй газар. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017.12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Ингээд миний хэлж ярьсан зүйлсийн талаар бодоод үзээрэй. Хэрвээ онцын сонирхолгүй зүйл гэж үзвэл мартана биз. Хэн нэгэнд ямар нэг зүйл тулгах нь миний зорилго биш. Баярлалаа.”

Танхимаас ирсэн асуултад тэрээр хариулахдаа хүний төрөлхийн мөн чанар бол нигүүлсэхүй гэдгийг давтан хэллээ. Үүний учир хөршийн гэр шатахад бид туслахаар гүйдэг.

Өнөөдөр зэр зэвсэг үйлдвэрлэх, худалдаалахад асар ир хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг зарж байгааг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017.12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Шашны эв зохицлын тухай сэдвийг Дээрхийн Гэгээнтэн дахин хөндөөд, Энэтхэг орон үүнийг хэрхэн бодитой хэрэгжүүлж байдагт бахархаж явдгаа дурдахын зэрэгцээ энэ бол хэрэгжиж болох зүйл гэдгийг дэлхий дахинд батлан харуулж байна гэв. Тэрээр 1956 онд зохион байгуулагдаж байсан Будда Жаяанти арга хэмжээ шиг олон улсын шашны уулзалтыг зохион байгуулахыг Энэтхэгийн Засгийн газарт санал болгосоор байгаа ажээ. Төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэхийн хамт тус тусын шашны ариун дагшин газарт мөргөл хийхийг тэрээр харахыг хүссэн байна.

Атман болон Бурханы хутгийн ялгааны тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Бангалорт нэгэн свамитай энэ талаар ярилцаж байснаа эргэн дурслаа. Хинду болон Буддын шашин нь ёс суртахууныг номлож, төвлөрөл хийгээд саруул ухааныг номлодог нь тэдгээрийг ихэр шашин мэт болгодог гэдгийг тэд хүлээн зөвшөөрчээ. Свами атманы үзэл санааг ашигтай гэхэд, Дээрхийн Гэгээнтэн анатманыг хэрэгтэй гэж үзсэн байна. Гэхдээ хэн алийг сонгох нь хувь хүний асуудал юм. Зарим хүмүүс амттанд дуртай бол зарим нь давслаг зүйлд дуртай байдаг шиг энэ талаар маргах утгагүй гэдгийг тэр санууллаа.

Сомайяа Видяавихарт хийсэн олон нийтийн уулзалт
Жанрайсиг бурханд зориулсан Энэтхэгийн уламжлалт бүжиг . Энэтхэг, Мумбай, Сомайяа Видяавихар, 2017.12.10. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Энэхүү 3 өдрийн арга хэмжээг зохион байгуулсан Веер Сингх болон Самир Сомайяа нарт талархал илэрхийлснээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө. Самир Сомайяа мөн хариу талархал илэрхийлэв.

Төгсгөлд нь Манееша Абхай болон түүний бүжгийн хамтлаг Дээрхийн Гэгээнтнийг буцахын өмнө Жанрайсиг бурханд зориулсан бүжиг бүжиглэв.
Үзсэн: 115
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц