Занскарт хүрэлцэн ирлээ

24-08-2018, 05:38  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 21

Энэтхэг, ЖК, Занскар, Падум – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн Лехээс Занскарын зүг нислээ. Нисдэг тэрэг Занскар мөрөнг даган ниссээр өндөр хадат уулсыг даван Падум тосгонд газардав. Түүнийг орон нутгийн хийдийн ахмад лам хуврагууд, албаны хүмүүс, мөн бусад хүндэт зочид угтлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг газардсан даруй зөөлөн шиврээ бороо орж эхлэв. Падумын гудамжаар явахад олон сүсэгтнүүд түүнийг хүндэтгэлтэйгээр угтаж байв.

Занскарт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскарт хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хийдийн гадна талд, номын айлдварын талбайн дэргэд олон хуврагууд Дээрхийн Гэгээнтнийг уламжлалт ёс заншлын дагуу угтлаа.

Шинэ ордонд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж, бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөв. Энэ үед Занскарын хийдүүдийн холбооны ерөнхийлөгч Цүлтим Доржэ, Занскарын буддын холбооны тэргүүн Цэван Чостер, Муслимын холооны тэргүүн Гулам Мохуддин, аялал жуулчил хариуцсан дарга Тэнзин Сонам, цагдаагийн газрын дарга Т Гялбу, Хималайн буддын соёлын холбооны ерөнхийлөгч Чоспел Зодба нар байлаа.

Дээрхийн Гэгээнтэн ярианы эхэнд энэ удаа урьдын нисдэг тэргээр ирсэн эсэхийг асуусанд цэргийн нисдэг тэргээр ирсэн гэж хариуллаа. Мөн тэрээр Төвөдийн эм, зурхайн институтын салбар эмнэлэг өдөр бүр 15-20 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлдэг тухай сонссон гэдгээ хэлээд энэ эмнэлэгийн үйл ажиллагааны талаар асуулаа.

Занскарт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ өргөөнд түр амрав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Занскарт эргэн ирсэндээ баяртай байна. Биднийг газардсан даруй зөөлөн шиврээ бороо орсон нь ихэд таатай байлаа.”

Дээрхийн Гэгээнтэн маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш Богд Зонховын “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номыг тайлбарлан айлдаж, дараа нь Жанрайсиг бурханы авшиг хүртээх ба гурав дахь өдөр орон нутгийн боловсрол хийгээд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцана гэдгээ мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөөд амрахаар өргөөндөө морилов. Бороо үргэлжлэн орсноор тариалан аж ахуй эрхэлдэг нутгийн ган тайлагдав.
Үзсэн: 276
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц