Dalailama / Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголчуудад зориулан ном айлдахаар боллоо

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголчуудад зориулан ном айлдахаар боллоо

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголчуудад зориулан ном айлдахаар боллоо

Монгол хувилгаан Ламын гэгээний 8-р дүр Данзанжамбалчойжишинэн нь 2011 оны 11-р сард Далай багшид бараалхах үедээ Монголчуудад зориулж тусгайлан ном айлдаж өгөхийг хүсчээ. Далай багш түүний айлтгалыг таалан хүлээн аваад "Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог. Япон, Солонгос, Тайвань, Бирм, Орос зэрэг олон орны сүсэгтнүүд хүсэлт тависаны дагуу би жил бүр ном номлодог юм. Түүнтэй адил Ламын гэгээний хүссэнчлэн Монголчууд Дарамсалад хүрэлцэн ирвэл би цаг зав гаргаж болно” хэмээн айлдсан байна.

Ийнхүү Монголчууд тусгай өдөр албан ёсны монгол орчуулагтайгаар Далай багшаас ном хүртэх боломжтой боллоо.

Энэхүү номын айлдвар нь 2012оны 11 сарын 20-21 өдрүүдэд Дарамсала хотод болох бөгөөд Далай лам III-р Далай ламын "Бодь Мөрийн Зэрэг Тунгаамал Алт" болон "Очирвааны ван" хайрлах юм.

Уг номын үйл ажиллагаанд зориулан МИАТ компани шууд нислэг зохион байгуулах бөгөөд явахыг хүссэн хүмүүс зохион байгуулах комисст бүртгүүлнэ. МИАТ компани тухайн бүртгэлийг үндэслэн тасалбарыг борлуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
Холбоо барих утас: 99267617, 88143826
Емайл: mongol_sunchoi@yahoo.com
11-10-2012, 08:44
Вернуться назад