Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар

21-06-2013, 06:00
Австрали, Сидней, 2013.06.14 – Өглөөний цайны дараа Сиднейд үдэлсэн хоёр дах өдөр Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүсэн хүлээсэн 200 гаад хятад оюутан, судлаач, найз нөхөд хүлээж байлаа. Тэрээр тэдэнтэй Төвд хэлээр мэндчилэн Хятад хэлээр орчуулагдав. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав

21-06-2013, 05:44
Австрали, Сидней, 2013.06.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүр хаяарахаас өмнө Аукландаас Сидней хот руу нисч Сиднейд газардахад сайхан өглөө угтлаа. Энэ удаагийн айлчлалаар Австралид 11 хоног зочлох ажээ. Тэндээс Сидней Их Сургууль руу хөдлөн олон сайхан инээмсэглэсэн царайтай таарав.
 
Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв

Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв

20-06-2013, 04:38
Шинэ Зеланд, Аукланд, 2013.06.12 – Дюнэдин хотоос үүрээр эртлэн Аукланд хот руу нисэх үед хүйтэн харанхуй байлаа. Нисэх буудлаас хот руу орж ирэхэд өвлийн энэ өдөр намрын сайхан өглөө шиг нартай, дулаан байв. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв

17-06-2013, 06:12
Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.11 – Сэрүү татсан энэ өдөр янз бүрийн шашны төлөөлөгч нараас бүрдсэн Шашин Хоорондын Зөвлөлийн орон нутгийн 30 гаруй сүм хийдийн тэргүүн нартай St. Paul's Cathedral-ийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай лам уулзав. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр

15-06-2013, 21:40
Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.10 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Дэлхийн Шашны Парламентын Зөвлөлийн Шинэ Зеланд дах Залуусын төлөөлөлтэй уулзав. Тэдгээр залуус өөр өөр шашин шүтлэгтэй. Дээрхийн Гэгээнтэн тэдний үйл хэргийг дэмжихийн сацуу шашин хоорондын эв нэгдлийг сахихад идэвхитэй ажиллагаа шааардлагатай байгааг онцлов. 
Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав

15-06-2013, 21:20
Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09 – Энэтхэгээс ниссэн урт удаан нислэгийн дараа, Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад долоо дах удаагаа айлчлан ирэхэд халуун дотноор хүлээн авлаа. Тэндээс Крайстчурч зочид буудалд үдлэхээр морилон ирэхэд Төвд уламжлалаар угтан авав. 
Дарамсала хот дах “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдвар (1 дэх өдөр)

Дарамсала хот дах “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдвар (1 дэх өдөр)

2-06-2013, 18:07
Энэтхэг, Дарамсала, 2013.06.01 – Хэдийгээр зуны аагим халуун шатаж байсан ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй Шантидэва Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдварыг сонсохоор Зүглагханд 8000 гаруй хүмүүс хуран цугласан байлаа. Энэхүү богино хэмжээний номын айлдварыг Энэтхэгийн Буддистууд хүсэлт гарган зохион байгуулж байгаа бөгөөд тэдний дотор 480 нь Ражастан, Уттар Прадеш, Бихар зэрэг мужуудийн Залуу Буддистын Нийгэмлэгийн гишүүд байлаа. Мөн түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 1900 гадаадын иргэд, 5000 Төвд хүмүүсийн 2000 гаруй нь сүм хийдийн лам хувраг байв. 
Луйзвиллд Вьетнам буддистууд, сурагчид, хотын захирагчтай уулзав

Луйзвиллд Вьетнам буддистууд, сурагчид, хотын захирагчтай уулзав

24-05-2013, 19:19
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвилл дэх айлчлалын сүүлийн өдрөө хэсэг Вьетнам буддистуудтай уулзсан уулзалтаар эхлэв.
 
Адиша гэгээний "Бодь Мөрийн Зул" айлдав

Адиша гэгээний "Бодь Мөрийн Зул" айлдав

23-05-2013, 06:38
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20 – Энэ өдөр өглөөний номлолоо айлдахын өмнө Далай багш дэлхийн өнцөг булан бүрт энх тайван, шударга ёс, хүрээлэн буй орчны төлөө ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзлаа. Үүний зорилго нь хүн бүрт сайн амьдралыг хүртээх дэлхий ертөнцийг бий болгох юм. Хэн нэгний төлөө бол энэ нь үйл хэрэг амжилтгүй болох нь ойлгомжтой. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр залуусын тайлан, бусад дагалдах үйл ажиллагааны талаар сонсоод өндөр сэтгэгдэлтэй байлаа. 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.

23-05-2013, 06:16
АНУ, Кентаки муж, Луйсвилл, 2013.5.19 - Өглөө эртийн гэгээ туяарах аниргүйн дунд Дээрхийн Гэгээнтэн Далай лам Нью Орлеаныг ардаа орхин, Кентаки мужийн Луйсвилл хотыг зорин нислээ. Түүнийг онгоцны буудал дээр хотын дарга Грег Фишер эхнэрийн хамт, мөн Брайбун хийдийн ширээт, хансүр Лувсан Дамба нар угтан авав. 
Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт

21-05-2013, 05:03
АНУ, Луизианна муж, Нью-Орлеанс хот, 2013.05.18 – Тулане Их Сургуулийн Нийгмийн Ажлын Факультетийн оюутан багш нарын 12 жилийн харилцаа, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцсон 179 дэх Тулане Нэгдсэн Төгсөлтийн баяр дээд цэгтээ хүрлээ. Энэхүү 50 муж, 63 орноос ирсэн 2800 төгсөгчдийн баярын ёслол нь 30,000 үзэгчдийн өмнө Нью-Орлеанс хотын ордонд боллоо. 
Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал

21-05-2013, 04:35
АНУ, Луйзиана муж, Нью Орлеан, 2013.05.17 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Орлеан дах анхны ажил хэргээ хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уулзалтаар эхлэв. Уулзалтыг нээн ийнхүү айлдав. “Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Та бүхнийг Катрина хар шуурганд нэрвэгдэхэд би маш гунигтай байсан. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон мэдээг сонсоод мөн гунигтай байлаа. Өөрийн зүгээс, амиа алдагсад болон тэдний гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлье.” 
Мэдисоноос Нью Орлеон руу хөдлөхийн өмнө Хятад, Төвд оюутнуудтай уулзав

Мэдисоноос Нью Орлеон руу хөдлөхийн өмнө Хятад, Төвд оюутнуудтай уулзав

20-05-2013, 04:50
АНУ, Луйзиана муж, Нью Орлеон ба Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 – Мэдисон хот дах айлчлалын сүүлийн өдөр модны шинэхэн нахиалсан навчин дээр нар тусч тогосны дуу цууриатсан Deer паркад Калачакра павилионд АНУ-д сурч буй Хятад болон Төвд оюутнуудтай Дээрхийн Гэгээнтэн хувиараа уулзлаа. 
"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг

"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг

20-05-2013, 04:29
АНУ, Висконсин муж, Мадисон хот, 2013.05. 15 – Дэлхийн эрүүл мэнд, аз жаргалыг сайн сайхан аж амьдралтай холбон хэлэлцүүлэг хийх санаа анх Эрүүл Оюун Санаа Судалгааны Төвийн дарга Ричард Дэвидсон, Дэлхийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Жонатан Патц нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Энэтхэгт зочлон байх үеэр төржээ. 
Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн Хууль тогтоох байгууллагад зочиллоо

18-05-2013, 19:37
АНУ, Висконсин, Мэдисон, 2013 оны 5 дугаар сарын 14 – Рочестерт эмч нар түүний биеийн байдлыг эрүүл хэмээн баталсны дараа Дээрхийн Гэгээнтэн өчигдөр Висконсин мужийн Мэдисон хотын ойролцоо орших, гэвш Лхүндүв Сопагийн үндэслэсэн “Deer Park” (Буга гөрөөсний цэцэрлэг) Буддын шашны төвд морилон ирэхэд түүнийг Төвдийн уламжлал ёсоор угтан авлаа. 
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц