Мэдээ

Дээрхийн Гэгээн Далай лам

Дээрхийн Гэгээн Далай лам "Төвдийн Анд Нөхөд" хөдөлгөөнийхэнтэй уулзаж, Сирийн Маланкар Үнэн алдарт шашны 100 жилийн ойд оролцов

28-11-2012, 20:31
Төвдийн холбогдолтой аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох үүднээс байгуулагдсан “Төвдийн анд нөхөд” олон нийтийн хөдөлгөөнийг үндэслэгч Сэтху Дас энэ өглөө Дээрхий Гэгээн Далай ламд Кочи хотноо Төвдийн талаархи фото зураг болон бусад материалыг дэлгэн үзүүлсэн бага хэмжээний үзэсгэлэнг танилцуулав.
 
Шууд дамжуулах - Дээрхийн Гэгээнтэн Далай лам

Шууд дамжуулах - Дээрхийн Гэгээнтэн Далай лам "Бодьсадвын Явдалд Орохуй"

26-11-2012, 18:49
2012 оны 12 сарын 24-27. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр Шантидэва гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” (жонжүг) номыг айлдаж, Манал Бурханы авшиг (Маналын ван) хүртээнэ.
 
Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

20-11-2012, 16:02
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дарамсалад Монголын сүсэгтнүүдэд зориулан хоёр өдрийн номлолоо айлдаж эхэлсэн бөгөөд мянга мянган жилийн амьд түүх бүхий Монгол Төвдийн харилцаа холбоо одоо ч цэцэглэн байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Шууд дамжуулах – Бодь Мөрийн Зэргийн Тунгаамал Алт

Шууд дамжуулах – Бодь Мөрийн Зэргийн Тунгаамал Алт

19-11-2012, 15:00
Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр III-р Далай ламын “Бодь Мөрийн Зэргийн Тунгаамал Алт”(ламрим сэршүнма) номыг айлдаж, Очирваанийн авшиг (Чагна Доржын ван) хүртээнэ. Дээрхийн гэгээнтэн Төвд хэл дээр сургааль номлолоо айлдах ба Монгол, Англи, Хятад, Орос хэл дээр тус тус орчуулан шууд дамжлуулах юм.
 
Японы хууль тогтоогчид болон

Японы хууль тогтоогчид болон "Орчин Үеийн Шинжлэх Ухаан ба Буддист Ухаан" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод хандан Дээрхийн Гэгээнтэн Далай ламын хэлсэн үг

13-11-2012, 18:13
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2012 оны 11 дүгээр сарын 13-нд Японы Парламентын байранд түүхэн айлчлалаа хийж, улс төрийн олон намын төлөөлөл болсон 140 гаруй хууль тогтоогчдын өмнө үг хэлэв.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн  уулзалтын 2 дахь өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалтын 2 дахь өдөр

7-11-2012, 18:05
2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын шинжлэх ухааны асуудлаар Японы Токио хотноо хийсэн анхны томоохон бөгөөд олон өдрийн уулзалт ярилцлагын 2 дахь өдөр Цукуба их сургуулийн доктор Масаши Янагисавагийн “Унтах хийгээд сэрэхүйн нууц” гэсэн илтгэлээр эхэллээ.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт

6-11-2012, 17:31
Японд хийсэн намрын айлчлалынхаа гурав дахь өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг Дээрхийн Гэгээнтэн эрдэмтэдтэй хийх уулзалтад бүрэн зориулсан бөгөөд анх удаа Японд олон өдрийн турш зохиогдсон энэхүү уулзалтыг тэрээр хамгийн ихээр хүсэн хүлээж байсан юм.
 
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц