Dalailama / Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт

2013 оны 5 дугаар сарын 19

АНУ, Луизианна муж, Нью-Орлеанс хот, 2013.05.18 – Тулане Их Сургуулийн Нийгмийн Ажлын Факультетийн оюутан багш нарын 12 жилийн харилцаа, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцсон 179 дэх Тулане Нэгдсэн Төгсөлтийн баяр дээд цэгтээ хүрлээ. Энэхүү 50 муж, 63 орноос ирсэн 2800 төгсөгчдийн баярын ёслол нь 30,000 үзэгчдийн өмнө Нью-Орлеанс хотын ордонд боллоо.

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон эрхэм хүндтэй цол авч буй
төгсөгчид. АНУ-н шагналт яруу найрагч Наташа Трэйтвэй,
Доктор Жон нарын хамт, 2013.05.18. АНУ, Луйзиана муж,
Нью-Орлеанс хот. Зургийг Сабрии Хилл
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тус Их Сургуулийн захирал Скот С Ковен угтан авч факультетийн гишүүд, эрхэм хүндтэй цол авч буй нөхөддөө, хөгжимчин Аллен Тууссэйнт, Доктор Жон, АНУ-н шагналт яруу найрагч Наташа Трэйтвэй нарт танилцууллаа. Албан ёсны илтгэлүүд ба шагнал гардуулах ёслол хосолсон сэтгэл хөдөлгөм ёслолын ажиллагаанд Доктор Вайтын жазз хөгжмийн хамтлаг илүү баярын уур амьсгал оруулж Дээрхийн Гэгээнтнийг индэрт урив.

“Энэхүү нэртэй их сургуулийн хүндэт Ерөнхийлөгч, хүндэт эрдэмтэн багш нар болон олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шимийг хүрэж байгаа залуу дүү нар минь. Та бүхэн шалгалтандаа бэлдэн нойроо хугасласан байх. Харин өнөөдөр та бүхэн үр дүнг нь үзлээ. Та бүхэн суралцах явцдаа бусдад туслахын тулд хүчин чармайлт гаргасныг мэдээд надад маш гүн сэтгэгдэл төрсөн. Боловсрол бид бүхэнд маш сайн бэлтгэл болдог, харин үүнийгээ бусдад туслахын төлөө ашиглах нь бидний амьдарлыг утга учиртай болгох болно.

“Бидний амьдралын зорилго болсон аз жаргал маань итгэл найдвараар тэжээгдэж байдаг. Бидэнд ирээдүйн баталгаа байхгүй ч харин илүү сайхан зүйл хүлээж байна. Итгэл найдвар гэдэг нь “Би чадна” хэмээн бодох юм. Энэ нь бидэнд дотоод сэтгэлийн хүч, өөртөө итгэх итгэл, чин сэтгэлээсээ үнэнчээр хийж байгаа зүйлсээ хийх чадал хайрладаг. Та бүхэн аль хэдийн бусдад тусалж эхэлсэнд би талархаж байна.”

Цаашлан дэлхийн хамгийн агуу ардчилсан орон болох АНУ дэлхийн бусад улсуудад анхаарах нь чухал юм хэмээв. Өнөөдөр бид бүхэн дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй ба хүн төрөлхтөний эв нэгдэл болон 7 тэрбум хүний сайн сайхныг бодолцох хэрэгтэй гэжээ.
Тэрээр:
“Би орчин үеийн боловсрол эзэмшээгүй, тиймээс та бүхнийхтэй харьцуубал тэг гэсэн үг юм, гэхдээ бидний тулгарч буй ихэнх асуудалыг бид өөрсдөө үүсгэдэг болохыг анзаарсан. Бид өөрсдөө үүсгэсэн учраас асуудлыг багасгаж мөн даван туулж чадна. Залуус та бүхэн боловсролтой, эрч хүчтэй мөн ухаалаг, ирээдүй та бүхний өмнө байна. Миний үеийнхэн XX зуунд хамаардаг ба бидний үе өнгөрсөн. Бид баяртай гэж хэлэхэд бараг бэлэн болсон. XX зуунд олон агуу амжилтууд гаргасан боловч мөн цус асгаруулсан тулалдааны эрин зуун байлаа. Энэхүү хүчирхийллийн улмаас дэлхий илүү сайхан газар болоогүй. XXI зууны жинхэнэ эзэд болох 30-с доош насныхан дэлхийн түвшинд сэтгэх хэрэгтэй. Бусдын сайн сайхныг бодолцож илүү амар тайван, илүү энэрэгүй дэлхийг бий болгоорой.”

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тулане Их сургуулийн төгсөгчдийн
баяр дээр үг хэлж байгаа нь. 2013.05.18. АНУ, Луйзиана муж,
Нью-Орлеанс хот. Зургийг Сабрии Хилл
Дээрхийн Гэгээнтэн бид амьдралынхаа эхэн үед бусдаас авдаг хайр энэрэл маань биднийг хайр энэрэлийг түгээхэд сургадаг. Боловсрол бидэнд дотоод үнэ цэнээ нэмэгдүүлэхэд тусалдаг; мөн бидний төрөлхийн хайрлах сэтгэл ба бусдад өгөөмөр сэтгэлээр хандах зэргийг хөгжүүлдэг.

“Өөрийн дотоод сэтгэлийн амар амгаланг хадгалахад анхаарлаа хандуул. Бидний ирээдүйн итгэл найдвар таны мөрөн дээр байгаа. Энэ зууныг хэрхэн илүү амар тайван, энэрэн нигүүлсэнгүй болгох талаар эрэгцүүлнэ үү. Бид бусдын хайр халамжийн хүч одоо байгаа байрандаа хүрэхэд тусалсан; үүний хариуд бусдад туслахад жижиг зүйлсийг саад тотгор хэмээн бүү үзээрэй. Та бүхэн амжилттай төгссөнд баяр хүргэе” хэиээн айлдав.

Уг ёслол Далай багшийг тайзаас буусны дараа гайхамшигтай салют буудаж, санаанд оромгүй алдарт хөгжимчин болох Аллен Тууссэйнт, Доктор Жоны тоглолтоор өндөрлөв.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн тус хотын Катрина салхины дараа 2005 онд үерт автсан хэсэгт байрлах Нью Орлеаны их сургуулийн Лэйк фронт хэмээх ордон руу явав. Түүнийг Луизианна мужын сенатор Мари Лондриу хүлээн авч 8000 үзэгчдийн өмнө танилцууллаа. Нүдний цагаа арилгуулах хагалгааны дараа хурц гэрэл нүдэнд нь тавгүй байдгийг тайлбарлаад Дээрхийн Гэгээнтэн цэнхэр саравч өмсөн айлдвараа эхлэв.
“Ах дүү нараа, би үргэлж бид бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адил хүмүүн болохыг тодотгон хэлж байдаг. Та бүхэн миний адил уур хилэн гэх мэт сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэх чадвартай, гэвч үүний адил мөн энэрэн нигүүлсэхүй, ёс суртахуун, өршөөн уучлалын үрийг ч тарих чадвартай. Хэрэв та бүхэн намайг үл таних этгээд эсвэл онц гойд хэмээн үзвэл миний яриаг сонсохгүй байж магадгүй. Гэсэн ч бид бүгд адил гэж би хэлмээр байна.”

Дээрхийн Гэгээнтэн албархуу байдлыг нэг их сайшаадаггүйгээ хэлээд, бидний амьдралын 2 чухал үйл явдал болох төрөх, үхэхэд тогтоосон журам байдаггүй. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт болон дэлхийн эдийн засгийн өсөлт бууралт нь бидэнд нөлөөлдөг асуудлууд юм. Эдгээр нь аль нэг улсын хилийн заагаар хязгаарлагддаггүй. Бидний хоорондын чухал бус ялгаа болох арьс өнгө, шашин шүтлэг, үндэстэн, хүйс зэрэгт төвлөрөх нь “тэд” “бид” хэмээн хүмүүсийг ангилах хандлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүчирхийлэл болон дайн дажингийн үндэс суурь болдог. Хүчирхийллийг үгүй хийхийн тулд бид нэг нэгнээ ах дүү хэмээн үзэх хэрэгтэй.
Тэрээр хэрвээ бид хичээвэл энэ зууныг энх тайвны зуун болгож чадна, гэхдээ энх тайван нь залбирлын үр дүнд эсвэл цагаан тагтаа нисгэснээр ирэхгүй.

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Орлеанс Их сургуулийн Лэйк фронт
ордонд үг хэлж байгаа нь. 2013.05.18. АНУ, Луйзиана муж,
Нью-Орлеанс хот. Зургийг Дэвид Жи Спэлман
“Энх тайвныг эвдэх нь бидний ажил байгаад түүнийг эргэн сэргээх нь бурханы ажил биш. Хүчирхийллийг Эзэн эсвэл Будда бий болгоогүй, харин хүн бий болгосон. Тиймээс, логикийн үүднээс түүнийг устгах нь бидний хариуцлага юм. Америкт галт зэвсгийг хянах талаар маш их хэлэлцээр явагдсан, харин галт зэвсгийн жинхэнэ хяналт нь бидний зүрхэнд байдаг.

“Бид бусад хүмүүсийг “тэд”биш “бид”, энэ дэлхийг бидний гэр хэмээн үзэж эхлэх хэрэгтэй, учир нь бид нэг нэгнээсээ хамаардаг, бид бие биетэйгээ холбоотой. Бид өөрсдийн газар нутаг, улс орны хэмжээнд сэтгэж болохгүй, бид дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй.”

Зарим хүмүүс энэрэнгүй байх нь өөрийн бус зөвхөн бусдын сайн сайханд тустай эсвэл энэ нь сул доройн шинж хэмээн үзэж магадгүй. Энэ нь алдаа. Бусдын төлөө санаа тавих нь дотоод сэтгэлийн амар амгалан байхын үндэс юм. ‘Бид тэдний нэг хэсэг’, ‘тэд бидний нэг хэсэг’ гэж үзэх нь бидний өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг. Нөгөө талаас айдас, уур хилэн, үзэн ядалт нь бидний дархлааны системыг муутгаж байдаг. Өнөө үед, эрүүл биед эрүүл оюун ухаан чухал болохыг баримтаар нотлоод байгаа.

Бид бүгд эхээсээ энэрэгүй сэтгэл ба хайр энэрэлийн үрийг өвлөн авдаг. Бид боловсрол, сургалтаар эдгээрийг тэтгэж байх хэрэгтэй. Халуун дулаан сэтгэлтэй байх нь дотоод сэтгэлийн хат, өөртөө итгэх итгэлийг бидэнд авчирдаг. Итгэл нь хэцүү зүйл тулгарсан үед түшиг тулгуур болохуйц тийм сайхан нөхөрлөлийн үндэс суурь бодог.

Далай багшаас өнөөдөр таныг юу аз жаргалтай болгож байна хэмээн асуухад, ийнхүү хариулав:

“Сайхан амраасан нойр болон энэ уулзалттай адил хүмүүстэй санаа бодлоо хуваалцах боломж олгодог уулзалтууд. Та сонирхон анхааралтай сонсож байх шиг байна, харин та зүүрмэглээд байсан бол би нэг их баярлахгүй байх байсан. Миний үүргийн нэгэн хэсэг бол бусдын сайн сайхны төлөө өөрийн бие махбодь, үг яриа, оюун санаагаа зориулах юм. Хэдийгээр өдрийн төгсгөлд бие махбодийн хувьд ядарсан байж болох ч оюун санааны хувьд хангалуун байдаг.”

Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Орлеанс Их сургуульд хийсэн
уулзалтын үеэр үзэгчдийн асуултанд хариулав. 2013.05.18. АНУ,
Луйзиана муж, Нью-Орлеанс хот. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хэрхэн энэрэн нийгүүлсэхүйг сургах вэ гэхэд бид маш урт хугацаанд тогмол хайр энэрэлийг үзүүлэх хэрэгтэй гэжээ. Эцэст нь, түүнээс “Та хэрхэн сэтгэлээр унахгүй байж чаддаг вэ?” гэж асуухад:

“Би VIII зууны Шантидева Гэгээнтний зөвлөгөөг санадаг- хэрвээ асуудлыг шийдэж чадахуйц бол санаа зовох хэрэггүй, хэрвээ шийдэж чадахгүй бол санаа зовоод ямар ч ашиггүй. Би зовлон бэрхшээлтэй учирсан хүмүүст зөвхөн тэд ийм бэрхшээлтэй учирсан юм биш ээ, бусад хүмүүс ч үүнийг туулаад өнгөрсөн гэдгийг сана гэж зөвлөдөг. Энэ талаар санаа зовох нь зөвхөн таны ачааг нэмнэ.

“Би та бүхэнд хувийн жишээгээ яръя. Миний түшиг тулгуур болсон, надад сахил хүртээсэн их багш маань нас барахад би их харамсаж байсан. Харин уй гашууд автахын оронд надаар хийлгэхийг хүссэн түүний хүслийг биелүүлэхээр ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
“Баярлалаа.”
21-05-2013, 05:03
Вернуться назад