Dalailama / Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв

Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв

2013 оны 6 дугаар сарын 12

Шинэ Зеланд, Аукланд, 2013.06.12 – Дюнэдин хотоос үүрээр эртлэн Аукланд хот руу нисэх үед хүйтэн харанхуй байлаа. Нисэх буудлаас хот руу орж ирэхэд өвлийн энэ өдөр намрын сайхан өглөө шиг нартай, дулаан байв.

Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аукланд хотын Энх Тайвны
хот өргөмжлөл болон Энх Тайвны Сангийн гишүүдийн хамт.
Шинэ Зеланд, Аукланд, 2013.06.12. Зургийг Жаки Волкер
Тэрээр Энх тайвны Сантай хийх уулзалтанд оролцохоор явав. Аукланд хотыг цөмийн зэвсэггүй Шинэ Зеландын хамгийн том хот, энх тайвны хот хэмээн өргөмжилжээ. Цугласан хүмүүст дээрхийн Гэгээнтнийг дэд Ерөнхийлөгч Ивон Дюнкан танилцууллаа. Тэдний дотор сургуулийн хүүхдүүд ч байлаа. Тус хотын энхийн төлөө хийж буй үйл хэрэгт баяр хүргэв. Тэрээр 1935 оноос хойш дайн, хүчирхийлэл газар авсан. Гэвч одоо үед илүү олон хүмүүс хүчирхийллийн эсэргүүцэж байгаа нь найдвар болж байна хэмээгээд:

“Энх тайвны хот гэдэг санаа гайхалтай хэрэг. Гэхдээ зөвхөн тунхаглан зарлах нь хангалтгүй. Дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэн улмаар дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмрээ оруулаарай. Зөрчил маргаан болж байгаа шалтгааны эх үүсвэр нь “бид”, “тэд” хэмээн хуваадаг явдал. Залуу хүмүүст хүч хэрэглэх нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Шийдвэрлэх арга зам нь яриа хэлэлцээр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ийм л аргаар энэ зууныг энх тайвны зуун болгож чадна.”

Энх Тайвны Сантай хийсэн уулзалтын дараа TVNZ One телевизд Төвдийн тухай ярилцлага өгөв. Тэрээр Хятадын шинэ удирдлагууд бодитой арга хэмжээ авч, “Хятад мөрөөдөл” талаар өнгөрөхгүй байх гэж найдаж байна гэлээ. Төвд өөрийн хэл, Буддист соёлтой. Төвдийн байгаль орчны асуудал эмзэг байгаа. Бид автономит засаглалыг жинхэнэ утгаар нь хүсч байна. Тусгаар тогтнолыг хүсээгүй хэмээгээд Дундаж Хандлагын арга хэлбэрийг хятадын олон нийт мэдвэл дэмжих болно гэв. Мөн та дахин Төвд орондоо дахин хөл тавих уу хэмээхэд “Тийм” гэж хариулав.

Үдээс хойш, Civic театрт 2300 орчим хүнд “Аз жаргалын зам мөр” сэдэвт олон нийтийн яриа хийв.

“Ах дүү нараа, та бүхэнтэй уулзах завшаан олдсонд үнэтэй хэрэг гэж бодож байна. Миний хамгийн чухал зорилго маань хүний аз жаргалтай амьдрах хүслийн тулгуур үнэ цэнийг хүмүүст хүргэх билээ. Би энэ дэлхий дээр амьдарч 7 тэрбум хүний нэг. Бид бүгд бие, сэтгэл, оюун санааны хувьд адилхан. Буддист лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг анхаарч санаа тавьдаг. Энэхүү хүсэл зорилгыг засгийн газар бус, хувь хүмүүс бид гүйцэлдүүлж чадна.”

Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Civic театрт "Аз жаргалын
зам мөр" олон нийтийн яриа хийж байгаа нь. Шинэ Зеланд,
Аукланд, 2013.06.12. Зургийг Кали Стокдейл
Хайр энэрлийн үрийг ээжээсээ суулган авдаг талаар тайлбарлаад өнөөгийн бидний материаллаг зүйлд хэт шүтсэн амьдралд, боловсролын систем ч мөн материаллаг зүйл рүү чиглэж хүний төрөлх үнэ цэнэ орхигдсоор байна. Энэ бүхнийг хувь хүмүүс бид өөрчилж чадна. Тиймээс би энэ бүхнийг ярих бүртээ их баяртай байдаг. Бидэнд маш нарийн оюун ухаан заяасан бөгөөд гайхамшигтай үйл хэргийг бүтээж чадах ч стресс, дарамтын эх үүсвэр болж ч болно.

Бид бүхэн айдас, сэжиг хардлагаар “тэд”, “бид” гэж ялган заагладаг үзлээсээ салах хэрэгтэй. Хэрэв бид бие биедээ санаа тавьж сэтгэл гаргаж байвал хуурах мэхлэх явдал гарах зай завсар үлдэхгүй. Үүний оронд үл итгэж, тусламж хэрэгтэй үедээ туслалцаа авч чадахгүй бол бусдаас өөрийгээ тусгаарлаж ганцаардах болно.

“Бид бусад хүмүүс ч мөн надтай адил гэдгийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэд ч мөн аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Тэгэх ч эрх нь ч бий. Үүнийг ойлгож, шинжлэх ухааны ололтоор баяжуулан дэлгэрүүлж байна. Жишээ нь, эрдэмтэд бусдад санаа тавих нь бие махбодийн байдлыг сайжруулдаг бол байнга би, миний гэж ярьж хийдэг хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх нь элбэл байдгыг олж тогтоожээ.”

Дээрхийн Гэгээнтэн Барселонад уулзсан католик ламын түүхийг дурсан ярив. Тэрээр таван жил ууланд даяанчлан суусан. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй уулзаад ямар бясалгал хийсэн талаар асуухад “Хайрын бясалгал” гэж хэлээд нүдэнд гэрэл гэгээ тодорч, маш сайхан сэтгэлийн амар амгалан мэдрэгдүүлж байлаа хэмээн ярив.

Өгөөмөр халуун сэтгэл нь аз жаргалын эх үүсвэр бөгөөд утга дүүрэн амьдралд хөтөлдөг. Бид залуу байх үед үхэл тэртээ хол юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч эрт орой ирэх нь тодорхой тул утга төгөлдөр амьдарч үүнд бэлдэх хэрэгтэй.

Амар тайвны хот Аукландад уулзалт болон "Аз жаргалын зам мөр" олон нийтийн яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Civic театрт хийсэн уулзалтын
төгсгөлд гараа даллан мэндлэв. Шинэ Зеланд, Аукланд,
2013.06.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Уулзалтанд оролцогчдын асуултанд хариулахдаа энэрэн нигүүлсэх, бусдад санаа тавих сэтгэл нь хүний оршин тогтнох түлхүүр гэдгийг давтан хэллээ. Заримдаа шашин сонирхдоггүй хүмүүс тэвчээр, энэрэлийг шашны үйл мэт үл тоомсорлодог. Гэвч үнэн хэрэгтээ тэд ч мөн аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Энэ үнэ цэнэтэй зүйлийг шашнаас ангид боловсролоор олгох нь зүйтэй. Шашнаас ангид гэдэг бүхий л шашинтнууд хийгээд шашинд итгэдэггүй хүмүүсийг ч хамруулж байгаа юм. Энэ нь өнөө үед чухал асуудал болж байна.

Сүүлийн асуулт та жирийн хүний адил ямар нэгэн алдаа хийсэн үү хэмээн асуухад бага залуу насандаа сурч боловсрох боломж бүрдсэн тэр цагийг бүрэн дүүрэн ашиглаагүй. Үүнийгээ би алдаа гэж боддог. Өнгөрсөн цаг хугацаа буцаж ирдэггүй.

Өнөөдрийн ажлаа дуусгахын өмнө Шинэ Зеландад амьдран оршин суудаг Төвд, Монгол хүмүүс, Хятад-Төвдийн Найрамдлын гишүүд, Төвдийн Хүүхдийг Аврах Нийгэмлэгийнхэнтэй уулзлаа. Төвдийн Шинэ Зеланд дах Нөхөд сан удаан хугацааны турш Энэтхэгийн Төвд сургуулийн хүүхдүүдийг дэмжсээр ирсэн.

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландаас Австралийн Сидней хотыг зорьж сургаал номлол айлдаж олон нийтийн уулзалт хийнэ.
20-06-2013, 04:38
Вернуться назад