Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар

2013 оны 6 дугаар сарын 14

Австрали, Сидней, 2013.06.14 – Өглөөний цайны дараа Сиднейд үдэлсэн хоёр дах өдөр Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүсэн хүлээсэн 200 гаад хятад оюутан, судлаач, найз нөхөд хүлээж байлаа. Тэрээр тэдэнтэй Төвд хэлээр мэндчилэн Хятад хэлээр орчуулагдав.
“Бидний холбоо зөвхөн хувь хүний түвшинд бус ард түмнүүдийн хоорондох харилцаа билээ. Түүхээс авч үзэхэд Хятад, Төвдийн харилцаа урт удаан хугацаанд оршин тогтносоор ирсэн. Улс төрийн талаасаа нэгдэж салж байсан ч бидний сэтгэл зүрх, соёлын харилцаа өөрчлөгдөөгүй.”

Хятадын түүхэнд тэмдэглэн үлдсэнээр VII-IX зууны үед Төвд болон Хятад тусгаар үндэстэн байсан. Гэвч цаг хугацааны эрхээр өөрчлөгдөн Хятад улс эдийн засгийн хүчирхэг улс болж Төвд эдийн засгийн хувьд төдийлөн хөгжөөгүй. Тиймээс Төвд, Хятад Ард Улсын нэг хэсэг байх нь давуу талтай. Төвдүүд бид өөрийн хэл, нарийн хөгжсөн Буддист соёлтой бөгөөд бидэнд Хятадын үндсэн хуулиар олгосон жинхэнэ автономит засаглал хэрэгтэй байгаа юм хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней Соёлын Төвд эхний
өдрийн айлдварын үеэр хурсан олонд хандан мэндчилэв.
Австрали, Сидней, 2013.06.14. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Сидней хотын соёлын төвд заншил ёсоор мэндчилэн сэнтийдээ залрав. Түүнийг Буддист уламжлалаар лам хувраг хүрээлэн суув. Далай Багшийн айлдсанаар Мангала судрыг уншиж дараа нь Хятад болон Төвд хэлээр “Билгүүний Зүрхэн” судрын товч тарнийг уншив.

“Энэхүү айлдварын өмнө нь танилцуулга хийе” хэмээгээд “Энэ ертөнц дээр 7 тэрбум хүмүүн амьдарч байна. Бид бүгдээрээ баяр баясал хийгээд зовлон зүдгүүрийг мэдэрдэг. Бид төрөлхөөсөө аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүлэлтэй байдаг. Биднийг амьтнаас ялгадаг гол ялгаа бидний бодол, төсөөллийн хүч. Аз жаргалыг зөвхөн мэдрэхүйн эрхтнүүдээр авах нь хангалттай бус.”

Мөн тэрээр хүмүүс хэрхэн итгэл найдвараа шашинд өгч нууцлаг зүйлийн талаарх сэтгэлийн хөдөлгөөнөө даатгадаг талаар тодорхойлон ярив. Зарим шашнууд бүтээгч бурхан байдаг гэж тайлбарладаг. Зарим шашин бүтээгч бурхантай холбон үздэггүй. Энэтхэгт бие махбодийг үхүүлж биеэ цэвэрлэн, цэцэн ухаанаар аливааг тайлан ойлгосноор зовлонгоос гэтлэх үзэл санаа дэлгэрсэн. Бурхан багшийн сургаал хэт хатуу хүнд амьдрал болон яруу тансаг амьдрал хоёрын дундаж байдлыг сургасан. Биеийн зовлон зүдгүүр оюун санааны саад тотгорыг арилгахгүй. Үүнийг дан оюун санаагаар нь гүйцэлдүүлнэ хэмээн сургасан байдаг.

Бүтээгч бурхан итгэдэггүй олон шашны уламжлалууд байдаг. Үүнд: Жэйнс, Буддизм ордог. Буддизмд бие болон сэтгэлийн нэгдэл хийгээд би гэсэн тусдаа ойлголт байхгүй.
Дээрхийн Гэгээнтэн германы мэдрэл судлаач Волф Зингэрийн тодорхойлон хэлсэнчлэн бидний уураг тархи төв зангилаас гэж байдаггүй гэсэн нь буддист ойлголт би гэсэн ойлголт байхгүй гэдэгтэй дүйж байна.

Учир шалтгааны хуулийн дагуу бидэнд тохиож буй үйл, үйлийн үрийн жамаар явагдана. Бидний үйл хэрэг сайн бол сайн үйлийн үрийг эдлэж үгүй бол мөн түүнийгээ эдэлдэг. Сайн, мууг ялгах зааг нь бусдад тусийг хүргэж байна уу эсвэл хорлолыг хүргэж байгаа эсэхээр хэмжигдэнэ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней Соёлын Төвд
хийсэн айлдварын үеэр. Австрали, Сидней, 2013.06.14.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Бурхан багш өөр өөр газар нутагт өөр өөрөөр номлож сургасан байдаг талаар сэдвийг хөндөхөд Дээрхийн Гэгээнтэн инээмсэглэн Бурхан багш андуураад эсвэл бусдыг төөрөгдүүлэх гэж ингэсэн биш. Тэрээр өөрөөр номлосон байдаг нь тухайн газар нутгийн хүмүүсийн нөхцөл байдлаас үүдэлтэй. Бурхан багш хэдийгээр сургаал номлолоо хайрласан ч хүн бүр өөр өөрийн багш, бид үүнийг дадалжуулах хэрэгтэй хэмээсэн байдаг.

“Хутагтын Дөрвөн Үнэн” Бурхан багшийн сургаалийн суурь. Хэн ч зовж шаналахыг хүсдэггүй. Дан ганц сүсэг бишрэл, залбирлаар давж гарахгүй. Бид зовлонгийн шалтгаан болсон мунхагийн харанхуйг гэтлэх хэрэгтэй.

Би хэмээх нь бие сэтгэлийн нэгдэл. Барьж авах боломжгүй. Тиймээс би гэдэг маань хоосон чанар.

Үдийн хоолны завсарлагаанаар 1000 гаруй Вьетнамчуудтай уулзлаа.

“Вьетнам ахан дүүс та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Та бүхэн Төвдүүд бидний адил соёл уламжлалаа авч үлдэхээр шургуу ажилласан хүмүүс. Саяхан Дарамсалад айлдварт оролцохоор Вьетнамчууд хүрэлцэн ирсэн бөгөөд Франц, Швейцарь зэрэг орнуудад Вьетнамчуудтай уулзаж байсан. Дуу дуулж байгаа мэт сонсогддог та бүхний хэл надад их танил болсон. Цагаачлан амьдрагч та бүхний хувьд хэл, соёл, уламжлалаа авч үлдэх нь туйлын чухал.”

Үдээс хойшхи айлдварт 3500гаад хүн танхимд оролцож Дээрхийн Гэгээнтэн өглөөний айлдварыг товчлон хүргэв.
Үймэрсэн сэтгэл мунхагаас үүддэг. Оюун санааны мөн чанар нь тунгалаг сэрэмж. Аливаа саад хотгорыг арилган сэрэмж, цэцэн ухааныг хослуулах нь гэгээрлийн суурь.

Тийнхүү “Эрдэнийн Зул” айлдвартаа эргэн оров.

“Энэ номыг анх үүнийг зохиогч Куну Ринбүүчигээр хөтлүүлэн тайлбарлуулсан. Аливаа амьтны тусын тулд бусдыг энэрэн хайрлах сэтгэлээр гэгээрэлд хүрэх бодийн сэтгэлийн төрүүлэхийг энэ номонд сургадаг. Үүнд хүрэх хоёр үндсэн зарчим бий. Учир шалтгааны долоон мөрт заавар, аливаа амьтныг эх шигээ үзэж тэдний нинжин сэтгэл, хайр халамжийн ачийг хариулах, хоёр дах зарчим нь бусдыг өөртэйгээ тэнцвэржүүлэн солилцох. Энэ нь Шантидэва Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номонд мөн өгүүлдэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней хот дах “Эрдэнийн Зул”-ын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Сидней Соёлын Төвд эхний
өдрийн айлдварын үеэр 2300гаад хүн хуран цуглав. Австрали,
Сидней, 2013.06.14. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн тайлбартаа: Куну Ринбүүчи хойд Энэтхэгийн Киннаурт төрж эхлээд Төв Төвд рүү явж, дараа нь Камын Дэржэ-д суралцсан тухай айлдав. Хэдийгээр түүний орон нутгийн хийд дуган брүгба уламжлалт байсан боловч нээлттэй сэтгэлээр хандсан. Тэрээр өдөр бүр шагшин магтсан уншлага уншиж, шинжлэн задалж бясалган, бодийн сэтгэлийг суулгажээ. Хожмоо түүний энэхүү уншлагыг түүвэрлэн ном болгон хэвлэхийг шамдуулсан.

Судлан суралцаж даяанчлан суухад энэ насны амьдралаа зориулсан Трэхор Киорпон номыг уншаад агуу их судруудын мөн чанарыг тусгасан байна хэмээн айлдсан байдаг. Куну Ринбүүчи том, жижиг олон сэдвүүдийг судлан суралцсан нэгэн бөгөөд яруу найраг, дүрэм, найруулга зүйг гаргууд эзэмшсэн ажээ. Тэрээр энэхүү ур чадвараа бусдад заан сургахдаа өгүүлбэр, шүлэглэл бүрт таван том сэдвийг агуулан тусгаж найруулдаг байжээ. Түүний шавь Хэнсүр Пэма Гэвш, Куну Ринбүүчигийн мэдлэгийн гүнийг бахадан хэлсэн байдаг.

“Тэрээр маш даруухан амьдралаар Варанасид Ашрамын найзындаа амьдардаг байсан. Тэнд би уг номыг хөтлүүлэн тайлбарлуулахаар нүүж байж билээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив.

Номын эхний бадагт Бурхан багш, Бурханы сургаал, Сахил санваарт мөргөмүй хэмээн эхэлдэг. Үүнийг мэдэж сахиж явахыг чухалчилсан байдаг хэмээв. Дээрхийн Гэгээнтэн XXI зууны Буддистууд дан ганц сүсэг бишрэлээр бус учир шалтгааныг ойлгон ухаж шүтэн биширч яваарай хэмээн захилаа.
21-06-2013, 06:00
Вернуться назад