Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай лам Австралийн ерөнхий сайд болон Монгол улсын ерөнхийлөгчид баяр хүргэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Австралийн ерөнхий сайд болон Монгол улсын ерөнхийлөгчид баяр хүргэлээ.

2013 оны 6 дугаар сарын 28

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 6 дугаар сарын 27-ны пүрэв гаригт Дээрхийн Гэгээнтэн Далай лам Австралийн ерөнхий сайдын үүрэгт ажлаа дахин хүлээн авсан Кевин Радд болон Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдорж нарт баярын захидал илгээв.

Австралид хийсэн 10 өдрийн айлчлалаа дөнгөж дуусгаад байсан тэрээр нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн үзүүлсэн хайр халамж, найрсаг харьцаанд сэтгэл хөдөлснөө захидалдаа дурьдсан байна. Хүн төрөлхтнийг илүү аз жаргалтай болгоход хүмүүний үнэт зүйл хэрхэн тус болох талаар улам ихийг мэдье хэмээн түүнтэй уулзаж учирсан хүмүүс өөдрөг сэтгэл гаргаж байсан нь түүнд урам зориг өгснийг Дээрхийн Гэгээнтэн захидалдаа өгүүлжээ.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид илгээсэн захидалдаа Дээрхийн Гэгээнтэн 2011 онд Монголд айлчлах үедээ түүнтэй уулзсан гэгээн дурсамжийнхаа талаар бичсэн байна. Монгол улс гайхалтай дэвшил хийсний үр дүнд олсон ололт амжилт нь улам илүү утга төгөлдөр болж, жирийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд шууд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж буйгаа тэрээр онцлон тэмдэглэлээ.
29-06-2013, 08:33
Вернуться назад