Dalailama / Далай Багш Ладакт бясалгалаа хийхээр морилон ирэв

Далай Багш Ладакт бясалгалаа хийхээр морилон ирэв

2013 оны 7 дугаар сарын 30

Энэтхэг, Ладак, Лэх, 2013.07.30 (phayul.com) – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн хойд бүсийн Ладакийн Лэхд бясалгал хийхээр морилон ирлээ.

Өнгөрөгч ням гарагт Махараштрагийн Пуна хотод Дада Васманигийн 95 насны ойг тэмдэглэн олон нийтийн арга хэмжээнд оролцон тэндээсээ Ладакыг зорьсон.

Төвдийн ахлах албаны ажилтны мэдээлснээр нисэх буудал дээр 102 дугаар Гандан ширээт Ризон Ринбүүчи, Жамму Кашмир мужийн аялал жуулчлалын сайд зэрэг албаны бусад хүмүүс угтан авсан ажээ.

Нисэх буудлаас Дээрхийн Гэгээнтэн Шивацэл ордон руу хөдлөв. Тэнд гурван долоо хоногийн хугацаанд байрлан бясалгана.
Ладак муж нь Хятадтай хил залгаа орших Энэтхэгийн муж бөгөөд Далай багш энд үе үе морилдог.

2014 онд 7 сарын 3-14 нд Далай Багш энд Дүйнхорын ван айлдана.
11-08-2013, 17:08
Вернуться назад