Dalailama / Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд

2014 оны 2 дугаар сарын 27

АНУ, Лос-Анжелес, 2014.02.26 – Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн эхний ярилцлага Huffington Post студид тус хэвлэлийн редактор Виллоу Бэйтэй хийсэн ярилцлагаар эхэллээ.

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам HuffPost нэвтрүүлэгт оролцов.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэрээр өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалтын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Өөрийн гурван зорилго болох хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг батжуулах, Төвдийн өв соёлыг хадгалан хамгаалах талаар ерөнхийлөгчтэй ярилцсан хэмээв. Капитализмын талаарх таны бодол өөрчлөгдсөн үү хэмээн асуухад:

“Энэ нь сэдлээсээ л шалтгаална. Хэрэв хүмүүс өөрийн тансаг таашаалаа гүйцэлдүүлэхийн төлөө мөнгийг олж байвал тустай хэрэг биш. Харин бусдад хэрэгтэй зөв замаараа явбал болно.”

Удахгүй болох гэж гэж буй кино академийн шагналын тухай асуухад: “Сүүлийн 20 жилийн турш кино үзээгүй. BBC радио сонсож мэдээллээ авдаг” хэмээн хариулав. Дэлхийн ирээдүйн амар амгалан оршихуйд бид юу хийж чадах вэ хэмээн асуусанд эрдэм мэдлэг, халуун дулаан сэтгэлийг хүн бүрт суулгах хэрэгтэй хэмээв.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн хуучны анд Ларри Кинг-д ярилцлага өгөв. Тэрээр ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалт, Төвдөд болж буй нөхцөл байдлын талаар ярилцав. Мөн АНУ, Хятад улстай хүний эрхийн асуудлаар хангалттай тулж ажиллаж байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Дэлхий нийтийн хандлага нь ардчилал, ил тод байдал, эрх чөлөөний төлөө болжээ. Хятад улс хамгийн их хүн амтай орон. Тэдний ирээдүй бусад улс орноос хамааралтай. Тиймээс дэлхийн жишгийг дагах хэрэг гарна” хэмээв. Та нутагтаа очиж үзэхсэн хэмээн боддог уу гэхэд Дээрхийн Гэгээнтэн:

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ларри Кинг-д ярилцлага өгөв.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Тиймээ. Сүүлийн 4 үеийн удирдагч Мао, Ден Шиаопинг, Жиан Земин, Ху Жинтаогийн үеүдэд гарч буй өөрчлөлтүүдийг харж байна” хэмээв.

Өөрийнхөө жирийн нэгэн өдрийн талаар бидэнд ярьж өгнө үү гэхэд Дээрхийн Гэгээнтэн: Хүн л болсон хойно унтаж амарч, хоол иддэг. Гэхдээ Буддист лам хүний хувьд 253 андгай сахил бий. Үүнд яаж идэх, унтах, ярих, алхах орсон байдаг. Өглөөний 3 цагт босч залбирч бясалгадаг. Нэгэн үзүүрт төвлөрлийн бясалгал, задлан шинжлэх хоёр төрлийн бясалгал хийдэг. Задлан шинжлэх бясалгалаараа оюун санаа болон сэтгэл хөдлөлийг илүү их шинжлэн нягталж, үүнд илүү их цаг зарцуулан бясалгадаг.

Эцэст нь, таныг хүмүүс ямраар дурсаасай гэж хүсдэг вэ гэхэд Дээрхийн Гэгээнтэн: Буддист лам хүн учраас нэр алдрыг чухалчилдаггүй тухайгаа хүүрнэлээ.

Ярилцлагын дараа Ларри Кинг Лос-Анжелес хотын нэрт удирдан манлайлагчид Дээрхийн Гэгээнтний XXI зууны удирдагч хүн ямар байх тухай сонсохоор цугларсан Самуэл Ошин павилионд хөтлөн залав. Эрик Бенет ‘What the World Needs Now is Love’ дууг дуулж сэтгүүлч Анн Карри ярилцлагыг хөтлөхөөр бэлдсэн байлаа. Тэрээр хэд хэдэн асуулт тавьсны дотор эхний асуулт ямар нэгэн шашны хүрээлэлд оролгүйгээр дотоод амар амгалангаа хэрхэн хуримтлуулах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: “Ийм хүмүүсийг оролцуулах гэж шашнаас ангид ёс суртахууныг дэлгэрүүлэхийг зорьж байгаа. Бүхий л томоохон шашнууд шашнаас ангид ёс суртахуунд тусгагдсан хүний суурь үнэ цэнийг номлосон байдаг” хэмээв.

Бие хэмээх ойлголтыг тайлбарлаж өгнө үү хэмээн хүсэхэд:
“Энэ нь ямар нэгэн дан, хамааралгүй, бидний дээр байгаа сансрын хөлөгтэй адил. Гэвч, энэ хөлөг маш олон хэсгээс бүрдэж хэсэг бүр нь өөрийн гэсэн функцтэй. Үүнтэй л адил ойлголт.”

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорнийн шинжлэх ухааны
төвд уулзалтанд оролцов. Уулзалтыг Анн Карри хөтөллөө.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Нэгэн ер бусын асуулт асуусан нь “Та цүнх барьж явдаг уу, хэрэв тийм бол таны цүнхэд юу байдаг вэ? ”. Дээрхийн Гэгээнтэн мөрөндөө үүрдэг даавуун уутаа үзүүлж үүнийг л байнга барьж явдаг хэмээгээд дотор нь байгаа зүйлийг үзүүлэв. Хоёр шокалад гарган ирээд эдгээрийг наашаа ирэх нислэгт өгсөн юм хэмээгээд нэг нэгээр Анн Карри, Шэйрон Стоун нарт өгөв. Мөн шүдний оо, сойз, нүдний шил, Бурхан багшийн хөрөг дүр гаргаж үзүүлэв. Дээрхийн Гэгээнтэнд сахил хүртээх үед нэгэн лам үүнээс том Бурхан багшийн хөрөг дүрийг өгсөн боловч авч явахад хүнд учраас жижиг хэмжээтэйг авч явдаг болсон. Энэ хөрөг дүрийг Энэтхэгийн Бандида Смиртижнанакирти олон зуун жилийн өмнө Төвдөд ирэхдээ хийсэн тухай тайлбарлав.
Уулзалтын төгсгөлд Калифорниа мужийн захирагч асан Грэй Дэвис Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийлэхийн сацуу уг уулзалтыг амжилттай зохион байгуулахад оролцсон хүн бүрт талархал илэрхийллээ.

5-03-2014, 05:14
Вернуться назад