Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баба Пунцаг Ванжил таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баба Пунцаг Ванжил таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

2014 оны 3 дугаар сарын 30

Баба Пунцаг Вамжил Бээжинд таалал төгссөнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрээр жинхэнэ коммунист хүн байсан төдийгүй Төвдийн ард түмний төлөө тууштай зүтгэгч нэгэн байлаа.

Анх түүнтэй 1951 онд Лхаст уулзсан бөгөөд 1954-55 онд Бээжинд зочлоход орчуулагчаар ажиллаж улмаар сайн найз нөхөд болсон юм. Тэрээр марксист үзэл сурталтай бөгөөд түүнээс би энэ талаар суралцсан. Тэрээр Төвдийн нийгэм улс төрийн асуудлуудыг мэдэхийн зэрэгцээ коммунист өөрчлөлтийг дэмжигч байсан юм.
Пунцаг Ванжил өөрийн үлгэр дуурайллаараа жинхэнэ коммунист хүн ямар байхыг үзүүлэхийн зэрэгцээ Төвд өв соёлоороо бахархдаг хүн байсан. Нэгэн удаа Хятадын төлөөлөгчдийн хамт Мао Зедунтай уулзах үеэр тэрээр ганцаараа үндэсний хувцсаа өмссөн байсан юм. Түүнээс энэ тухай асуухад Коммунист хувьсгал хувцас сольж өмсөхөөр шийдэгдэхгүй. Үзэл суртал нь чухал. Коммунист байлаа гээд Төвд уламжлалаа орхигдуулж болохгүй хэмээн хариулсан юм.

Хэдийгээр тэрээр коммунист нэгэн байсан ч Төвдөд сөрөг тусгал үзүүлж байна хэмээн 18 жилийн турш гянданд хоригдсон ч Төвдийн ард түмний эрх чөлөө, сайн сайны төлөөх сэтгэл нь өчүүхэн ч хувираагүй билээ.

Түүнийг сайн төрөлд эргэн төрөөсэй хэмээн залбирахын сацуу түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

Энэтхэг, Дарамсала. 2014.03.30.

9-04-2014, 20:23
Вернуться назад