Dalailama / Ли Куан Ю-гийн таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв

Ли Куан Ю-гийн таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв

2015 оны 3 дугаар сарын 23

Сингапурын удирдагч Ли Куан Ю таалал төгссөн мэдээг авсан даруй Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний гэр бүл, Сингапурын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн захидлыг түүний хүү, өнөөгийн ерөнхий сайд Ли Сянь Лүнд илгээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Ли Куан Ю-г үндэсний үлгэр жишээч удирдагч хэмээн тодорхойлоод, тэрээр алсын хараатай, эрс шийдэмгий бодлого явуулсны үрээр Сингапурыг өндөр хөгжилтэй, цэцэглэн мандсан улс болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн дурджээ.

Иргэд нь эх орноороо бахархдаг, боловсрол, амар амгалан, олон төрлийн соёл оршихуйн үлгэр дууриалыг дэлхийд харуулсан Сингапур улсын төлөө түүний хийсэн үйл хэргийг Сингапурын ард иргэд залгамжлах нь агуу удирдагчдаа үзүүлэх дээд хүндэтгэл болохыг тэрээр захидалдаа тэмдэглэсэн байна.


4-04-2015, 11:06
Вернуться назад