Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд мориллоо

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд мориллоо

2016 оны 7 дугаар сар 1

Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.07.01 – Хоёр долоо хоногийн турш айлчилсан Америк дахь аялалаа өндөрлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 6 дугаар сарын 30-ны өдөр Энэтхэгийн Гоа мужид газардсан юм. Түүнийг Өмнөд Энэтхэгийн Мундгод хотод байрлах төвөдийн суурингийн дарга болон Брайбун хийдийн Ширээт Лам угтан тосов. Түүнийг Карвар хотод хүрэлцэн ирэхэд мужийн засгийн удирдлага болон хамба лам нар, мөн дацан хийдүүдийн төлөөлөгч нар олноороо угтлаа. Дээрхийн Гэгээнтэн Карвар хотод нэг хоног саатан амрав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд мориллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун хийдийн цогчэн дуганд
морилон ирэв. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд.
2016.07.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Брайбун хийдэд морилон ирэх үед төвөд олон иргэд замын хоёр захаар жагссан байлаа. Тэрээр Гандан хийдээр дамжин Брайбун хийдэд морилов. Брайбун хийд нь урд дүрийн олон Далай Лам нар саатан амьдарч байсан хийд юм. Гэлүгбын ёсны тэргүүн Гандан Ширээт, Шарба цорж, мөн олон хамба лам нар Дээрхийн Гэгээнтнийг дуганд хүлээн авлаа. Цай уух зуур Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэнд цугласан олон ахмад, нөлөө бүхий лам нарт Наландагийн уламжлалыг хадгалан авч үлдэх, ялангуяа стандарт хэмжээнд уламжлан явах талаар айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам саяхан Америк улсад айлчилсан тухайгаа ярихдаа хотын дарга нартай уулзсан талаар ярьсан юм. Тэрээр зарим хотууд “Энэрлийн хот”, “Асарлын хот” хэмээн өөрсдийгөө нэрлэж байгааг онцлов. Сүм хийдийн зүгээс тэдгээр хотуудын үйл ажиллагаатай танилцаж, асрал энэрлийн төлөө хэрхэн ажиллаж байгаа, ямар үр дүн гарч байгаа, гэмт хэрэг хэрхэн буурч, сургуулийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаатай танилцах хэрэгтэй хэмээн зөвлөв.

Долоо хоногийн турш Брайбун хийдэд залрахдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 81 лам хуврагуудад гэлэн санваар хайрлах аж. Түүний төрсөн өдрийг тэмдэглэх комисс 7 дугаар сарын 6-ны өдөр Дээрхийн Гэгээнтэнд бат оршил өргөхөөр төлөвлөсөн байна.

6-07-2016, 04:58
Вернуться назад