Dalailama / Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Францын Ниццэд аймшигт хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлэв

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Францын Ниццэд аймшигт хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлэв

2016 оны 7 дугаар сар 18

Энэтхэг, Дарамсала. 2016.07.18 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын Ниццэ хотод Бастиллийн баярын үеэр 80 гаруй хүн халдлагад өртөн нас барсанд нэн харамсаж буйгаа илэрхийлэн ерөнхийлөгч Франсуа Олландад эмгэнэлийн захидал илгээжээ.

Тэрээр захидалдаа:

“Би танд болон танай ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ялангуяа халдлагад өртсөн хүмүүс, түүн дотроос бяцхан хүүхдүүдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн би шархадсан олон хүний төлөө залбирах болно.

Аймшигт халдлага гарч буй энэ үед бид дотоод сэтгэлийн энх тайвныг бүрдүүлж цаашид ийм явдал гаргахгүйн төлөө бүх нийтээрээ юу хийх ёстойг анхаарах хэрэгтэй болж байна. Ахан дүүс минь, уур хилэн, үзэн ядалт нь дотоод сэтгэлийн энх тайвныг давж чадахгүй гэдэгт би тууштай итгэдэг” гэжээ.
24-07-2016, 04:51
Вернуться назад