Dalailama / Дүйнхорын авшигийн бэлтгэл зан үйлийн хоёр дахь өдөр

Дүйнхорын авшигийн бэлтгэл зан үйлийн хоёр дахь өдөр

2017 оны 1 дүгээр сарын 3

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.03 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө 7 цагт номын айлдварын талбайд морилон ирлээ. Бэлтгэл зан үйл эхлэхийн өмнө тэрээр Дүйнхорын бясалгал үйлдсэн юм. Өчигдөр шавь нарыг дагуулах авшиг хайрласан тул өнөөдөр газрын зан үйл үйлдсэн ба мөн элсэн хот мандал бүтээх ажил эхлэв.

Дүйнхорын авшигийн бэлтгэл зан үйлийн хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын авшигийн өмнөх
бэлтгэлийн цам бүжиж буйг сонирхон байгаа нь. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.03. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Өнөөдөр мөн элсэн хот мандал бүтээхэд учирч болзошгүй саад тотгорыг буцаах зан үйлийг бүрэн хийлээ. Үүнийг хийхэд Намжал дацангийн 15 лам хуврагууд газрын цам бүжив. Тэд цамын хувцас өмссөн байх бөгөөд таван талт титэм толгойдоо өмссөн байлаа. Мөн хонх, очир барин уншлага уншиж 1 цаг гучин минутын турш бүжиг бүжсэн юм.

Үдээс хойш элсэн хот мандлын эхний шугмыг татав. Энэ зан үйлийг Намжал дацангийн хамба лам Дамдок ринбочэ удирдан явуулсан бөгөөд дараа нь бусад лам хуврагууд үргэлжлүүлэн элсэн хот мандлыг бүтээж эхэлсэн юм. Ингээд шохойгоор бүрэн гүйцэд хот мандлыг зургийг зурж дууссаны дараа элсээр бүтээж эхлэнэ.

12-01-2017, 07:43
Вернуться назад