Dalailama / Шинэ ерөнхийлөгч Мүүн Жае Инд баяр хүргэлээ

Шинэ ерөнхийлөгч Мүүн Жае Инд баяр хүргэлээ

2017 оны 5 дугаар сар 10

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жае Инд баярын захидал илгээсэн юм.

“Өнөөдөр манай дэлхий хүнд хэцүү, хүчин чармайлт шаардсан цаг үед явж байна. Олон газарт энх тайван, аюулгүй байдал тогтвортой бус байна. Солонгос улсын ардчилалыг улам хүчирхэг болгохын төлөө бид хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

“Энх тайвны төлөө бүгд нэгдэн зогсохоос илүү чухал зүйл үгүй билээ. Бид аливаа хүнд хэцүү асуудлыг яриа хэлцэл, оюун санааны түвшинд нэг нэгнээ ойлгож, харилцан хүндлэл, харилцан ашигтай байдлаар шийдэх арга замыг олох хэрэгтэй билээ.”

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд сайн сайхныг хүслээ.
12-05-2017, 02:02
Вернуться назад