Dalailama / Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав

2017 оны 11 дүгээр сар 6

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнгөрсөн жилийн уулзалт үр дүнтэй болсон тул энэ жил АНУ-ын Энх тайвны институтээс мөн адил тэмцэл, дайн тулаан өрнөж буй улс орны 25 залуу манлайлагчидыг энэ жил Дарамсала хотод урьж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалт хоёр өдрийн турш Дээрхийн Гэгээнтний ордонд үргэлжлэх юм.

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын Энх тайвны институтын гишүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн удирдлага үг хэлэхдээ хүн бүхэн амар тайван, энэрэнгүй дэлхийг бий болгох үүрэгтэй гэсэн юм.

“Өрсөлдөөн, яс үндэс, шашин шүтлэг, улс төрийн талцал гэх мэт хоёрдугаар түвшний ялгаанаас тэмцэл, тулаан бий болж үүний үр дүнд хэн зовж байна вэ? Бид зовж байна. Хүн төрөлхтөн бүгд адилхан гэдгийг бид илүү сайн ойлгох хэрэгтэй байна.”

АНУ-ын Энх тайвны институтын ерөнхийлөгч хатагтай Нанси Линдборг Афганистан, Бирм, Колумб, Ирак, Нигер, Шриланк, Өмнөд Судан, Судан, Сир, Тунис, Арабын Емират болон АНУ-аас хүрэлцэн ирсэн зочдоос өөрсдийгөө танилцуулахыг хүссэн юм. Дараа нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ярилцлага эхлүүлэхийг урив.

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав
АНУ-ын Энх тайвны инситутын залуу манлайлагч нар уулзалтын эхэнд өөрсдийгөө танилцуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би өдөрт 8-9 цаг унтдаг. Сүүлийн үед би сэрэхдээ намайг унтаж байх хугацаанд хичнээн хүн амь насаа алдаж, хичнээн хүүхэд өлсгөлөнгөөр насан эцэслэж байгаа бол хэмээн боддог болсон. Өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Хамгийн харамсалтай нь тэдэнд дорвитой тусалж чадахгүй байна. Хэрэв бид өөрсдөөсөө энэ бүх зовлон бэрхшээлийг хэн бий болгосон бэ гэж асуувал хүмүүс бид л бий болгосон гэж хариулах болно. Тийм учраас энэ утгаараа бид хүчин чармайлт гаргаж чадвал зовлон бэрхшээлд автсан хүмүүсийг аврах дорвитой алхам хийж чадах юм.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг нотолсон. Энэ нь хүн бүхэн эхийн хайр энэрэлээр тэтгэгдсэн гэдэг нийтлэг зүйлтэй холбоотой. Хэрэв бид бусадтай адилхан гэдгээ сайн ухаарч чадвал илүү амар олон найз нөхөдтэй болох нь тодорхой юм. Энэ бүгд өөдрөг байхын үндсэн суурь билээ.”

“Дэлхийг гол өөрчлөх зүйл нь шашнаас ангид ёс суртахууны ойлголт дээр суурилан сэтгэл хөдлөл, түүнийг хэрхэн удирдах талаар гүн гүнзгий мэдэж авах явдал юм. Саруул оюун ухаанаа ашиглан мэдлэг боловсролоо хөгжүүлсний үр дүнд бид сэтгэл хөдлөлөө өөрчилж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Хүч хэрэглэх арга хүчирхийллийг өдөөх нь нэгэнт тодорхой байгаа тул бид аль болох хүнлэг байж, нэг нэгнээ ердөө л ахан дүүс минь гэж харах нь чухал билээ. Ингэж бид илүү амар тайван эрин зууныг бий болгоно.”

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг нээн үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид аливаад нэгдмэл хандлагаар хандаж, асуудлыг олон талаас нь хардаг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид өөдрөг байх хэрэгтэй.”

Нанси Линдборг удирдан бүх манлайлагчид өөрдсийн хийж буй ажлыг товч танилцуулсан бөгөөд холбоотой асуултыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуусан юм. Тэрээр залуучуудад урам зориг өгч, байнга хүчирхийлэлд байгаа хүмүүсийн адил хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэлээ. Мөн эмэгтэйчүүд дотоод сэтгэлийн болон хүний үнэ цэнийг дэлхий дахинд хөгжүүлж чадах онцгой хүчин чадалтай болохыг тодорхойлсон юм.

Тэрээр өөрчлөлтийг авчрах найдлага залуучууд та нарт байгаа шүү гэдгийг тэмдэглэн хэлэв. Ирээдүйгээ өөдрөгөөр харж түүндээ хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэлээ. Мөн л нэгдмэл байх ойлголтыг илүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөв.

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав
Иракийн төлөөлөгч өөрийн хийсэн ажлын талаар танилцуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үүний дараа хэсэг хэлэлцүүлэг болсны нэг нь хатуу хандлага буюу эмэгтэйчүүдийн боловсрол, манлайлалын талаарх асуудал байлаа. Энэ үеэр профессор Самдон ринбочэ Гандигийн зөвлөгөөг дурдсан юм. Үйлдэл хийгээд үйлдсэн хүнийгялгаж салгахын чухлыг тэрээр хэлж байжээ. Гэм буруутай этгээдийн эсрэг сөрөг хандлага үзүүлэхгүйгээр тухайн үйл, эсвэл үзэл бодлыг бид сөрж чадна. Нигүүлсэхүй сэтгэлийн хүч чадлыг шалгах жинхэнэ шалгуур бол өөрийн дайсан, эсвэл өрсөлдөгч хэмээн бодож буй хүмүүст энэрэнгүй хандаж чадаж буй эсэхээс харагдана хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. Санал зөрөлдөөнийг шийдэх энгийн арга бол уулзах, ярилцах явдал хэмээн зөвлөлөө.

Аливаад бодитой, амьдралд ойр талаас хандах нь асуудлыг шийдэх ухаалаг арга хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Төвөд хүмүүсийн ихэнх нь малчид бөгөөд эрс тэрс хүйтэн уур амьсгалд амьдардаг тэд хонины нэхийгээр хувцас хийж өмсдөг ажээ. Энэтхэгт ирсэн хойноо тухайн нөхцөлд таарсан хувцас өмсөж эхэлсэн байна.

Тэмцэл тулаантай бүс нутгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуу манлайлагч нартай цайны завсарлагаар ярилцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн өргөн нийгэмд олон шашин, олон итгэл үнэмшил, олон янзын үзэл онол байх ёстойг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн юм.

Хэд хэдэн сэдвээр ярилцсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу манлайлагч нарын хийсэн үйл хэрэгт чин сэтгэлийн талархал илэрхийлснээр энэ өдрийн уулзалт өндөрлөв. Уулзалт маргааш үргэлжилнэ.
15-11-2017, 12:36
Вернуться назад