Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь анхны айлчлал

12-11-2012, 07:53  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш 1979 оны 06-р сарын 15-ны өдөр билгийн тооллын 16-р жарны 53-р шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны бага хурал хэмээх Ази болон даян дэлхийн энх амгалан байдлыг сахин хамгаалах гэгээн зорилготой олон улсын байгууллагын шугамаар тус байгууллагын тавдугаар бага хуралд хүндэт зочноор уригдан Монгол орноо заларчээ.

Далай багш анхдугаар айлчлалын үедээ:
- Гандан Лхавжама
- Есөн мөрт мэгзэм нэг удаа
- Дөрвөн мөрт мэгзэм гурван удаа
- Тус амгалан гарах...
- Дээд бодь сэтгэл...
- Буян үүгээр...
гэх зэрэг ерөөлийн олон ном айлдаж цугласан олныг дагуулан 108 удаа маани уншиж хөгжөөв.

Мөн Монголын нийт ард түмэнд энх тайван сайн сайхан амьдрахын ерөөлийг айлтгаад “Хотол чуулган бүрдсэн...” хэмээх бурхан багшийн айлдсан өлзий хутгийн 3 ерөөлийг айлдав.
Үзсэн: 6 912
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц