Dalailama / Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь дөрөвдүгээр айлчлал

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь дөрөвдүгээр айлчлал

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам аргын тооллын 1994 оны ес дүгээр сард буюу билгийн тооллын 17-р жарны модон нохой жилийн намрын сүүл сарын эхээр дөтгөөр удаа Монгол орноо залран шашин амьтны тусыг дахин бүтээхийн өлзийг бүрдүүлжээ.

Энэ айлчлалаараа “Багшийн баясалгал”, маани, мэгзэм, Манзушри бурханы тарни зэрэг номын лүн хайрлав. Мөн III Далай лам Содномжамцын зохиосон “Бодь Мөрийн Зэргийн Тунгаамал Алт” хэмээх номыг дэлгэрэнгүй тайлбарлан айлдав. Түүнчилэн нийт олонд “Бурхан багшийн зүрхэн тарни”, “Язгуурын гурван бурханы зүрхэн тарни”, “Хаянхирваа бурханы зүрхэн тарни”, “Ловон Бадамсамбава бурханы зүрхэн тарни” зэрэг тарни тогтоолын эш лүн хайрлав.

Мөн амьтны нас буян уртасгах элдэв өвчин зовлонгүй амьдрахын тухайд “Цагаан Дарь эх бурханы насны авшиг” болоод хууль цааз ёс суртахуун ариун оршихуйн тухайд “Увш сахил”, “Бодисадвын санваар”-н зан үйлийг тайлбарлан тус тус хүртээв.
12-11-2012, 08:25
Вернуться назад