Dalailama / Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь тавдугаар айлчлал

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь тавдугаар айлчлал

1995 оны найман сар, билгийн тооллын 17-р жарны модон гахай жилийн намрын эхэн сард Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол оронд морилж Гандантэгчэнлин хийдэд анх удаа “Цогт цагийн Хүрдний Номлол”, Дүйнхор бурханы их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Дээрхийн гэгээнтэн хамаг амьтны энх тайван, сайн сайхны төлөө цогт цагийн хүрдэн Дүйнхор бурханы 21 дэх удаагийн авшгийг өгсөн нь өлзий хутаг учрал болов.

Энэ үеэр Далай багш “Та бүхэн архиа бага ууж, айргаа тааваараа зооглоорой” хэмээн зарлигласан билээ. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонховын туурвисан “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” болоод “Шүтэн Барилдлагын Магтаал” зэрэг бурханы шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж “увш” болон “бодьсадвын санваар” хайрлав.

Монголын ард түмэнд урт удаан наслах болон Монголын газар дэлхий, лус савдаг, байгаль орчин эв зохилдон оршихын өлзийг өршөөн соёрхож “Цагаан Дарь эх бурханы насны авшиг”, “Доржнамжом бурханы орон дэлхийн угаалга” зэргийг айлдан соёрхож их номын хурыг Монгол орны хүн ард, газар шороонд буулган зохиожээ.
12-11-2012, 08:29
Вернуться назад