Дээрхийн гэгээнтэн Далай ламын офис
10-10-2012, 11:06 | Хэвлэх
Төвдөөр Кугер Игцанг гэх Дээрхийн Гэгээнтэн Далай ламын офис нь (ДЛО) Далай лам өөрийн хувийн ажил үүргээ гүйцэтгэдэг байр юм. Энэхүү офис нь Дээрхийн Гэгээнтэнд бичиг хэргийн үйл хэргээ явуулахад нь туслалцаа үзүүлэх, ерөнхийдөө Дээрхийн Гэгээнтний үйл ажиллагаатай холбоотой бүх хэргийг эрхлэх хариуцлага хүлээж, түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг.
Далай ламын офисын гол чиг үүрэг :
1. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын уулзалтын тов, Энэтхэг болон дэлхийн бусад оронд хийх айлчлал тэргүүтэй ажлын хуваарь гаргана;
2. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын нэрийн өмнөөс дипломат, төрийн болон хувийн захидал харилцааг боловсруулна.
3. Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Төвдийн Төв Захиргааны ажилтнуудын хооронд холбоо барих ажлыг эрхэлнэ.
Дээрхийн Гэгээнтний Дарамсалад байх үеийн ажлын хуваарь нь ихэвчлэн үдээс өмнөх өдөр тутмын шашны зан үйл, судалгаанаас бүрдэнэ. Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Төвд болон Төвд бус ард иргэдтэй уулзалт хийдэг. Дээрхийн Гэгээнтний эхэн үеийн ажлын хуваарь нь, ялангуяа айлчлал болон дэлхийн өнцөг булан бүрт айлдах айлдварын тал дээр илүү чөлөөтэй, уян хатан хуваарьтай байсан бол сүүлийн жилүүдэд ажлын ачаалал үлэмж их нэмэгдсэн юм. Үүний улмаас харамсалтай нь ДЛО Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах олон нийтийн уулзалтыг урьдчилан төлөвлөх боломжгүй болсон. Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах хамгийн боломжтой үе нь Дарамсала болон Энэтхэгийн бусад нутагт тогтмол зохион байгуулагддаг сургааль айлдварын үе болно. Сургааль айлдварын жагсаалтыг энэхүү вебсайтын ажлын хуваарь гэсэн хэсгээс харна уу.
Дээрхийн Гэгээнтэнтэй хийх хувийн уулзалт ерөнхийдөө дараахь хоёр төрөлд хуваагдана: a) хувийн уулзалт; ба б) хэвлэл мэдээлэлд өгөх ярилцлага. Гэхдээ Дээрхийн Гэгээнтэн ихэнх цагаа нийгмийн үйл хэрэг болон сургааль айлдвар зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагаанд зориулж байгаа тул хувийн уулзалтыг товлох цаг тун бага байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Офис
(Энэтхэг, Дарамсала)
The Office of His Holiness the Dalai Lama
Thekchen Choeling
P.O. McLeod Ganj
Dharamsala
Himachal Pradesh (H.P.) 176219
India
Тел.: + 91 1892 221343, + 91 1892 221879
Факс: + 91 1892 221813
Еmail: ohhdl@dalailama.com
www.dalailama.com