2014.07.05 Энэтхэг, Ладак

Дүйнхорын ван – Энэтхэг, Ладак, 7/5-14: Дээрхийн Гэгээнтэн Ладакын Буддистуудын холбоо, Ладак дах хийдүүдийн холбооны хүсэлтээр Дүйнхорын ван айлдана. 7-р сарын 3-5 хүртэл эхний гурван өдөр Дээрхийн Гэгээнтэн Намжал дацангийн лам нарын хамт зан үйл үйлдэж ном хуран авшиг хайрлахад бэлтгэнэ. Үүнд ном хурах, мандал өргөх болон бусад үйлүүд орно. 7-р сарын 6-8 нд Дээрхийн Гэгээнтэн Нагаржунайн “Хаанд Илгээсэн Захидал” номыг хөтлөн тайлбарлана. 7-р сарын 9 нд Намжал дацангийн лам нар Дүйнхор бурханы зан үйлийн цам бүжинэ. 7 сарын 10-13 нд Дээрхийн Гэгээнтэн Дүйнхор бурханы авшиг хайрлаж 7 сарын 14 нд насан хутагийн авшиг хайрлана. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ladakhkalachakra2014.com цахим хуудаснаас авна уу.
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц