Энэтхэг, Шинэ Дели – Энэ өдрийн ном айлдах газар луу явах замдаа Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвдийн Самелинг суурингийн Алтан ойн арга хэмжээний баярт оролцохоор Мажнука Тилла нэрээр олонд алдартай Нью Аруна Нагар дахь уг сууринд түр саатлаа. Түүнийг TCV өдрийн сургуулийн үүдэнд суурингийн ахлагч ноён Леки Дорже Цангла угтан авч, Төвд заншлын дагуу мэндчилэв. Түүнд зориулан өргөх мандалыг хүлээн авахын тулд тусгайлан зассан сэнтийд Далай лам заларсан байна. Суурингийн ахлагч үг хэлж байх хооронд төвд цай, амталсан будаагаар зоог барьсан ба дараа нь Сижон др. Лувсан Сэнгэй үг хэлэв.

Дели дэх Төвдийн Сатулелинг суурингийн "Алтан ой"-н
арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг морилон
ирэхэд угтан авч байгаа нь. Энэтхэг, Дели. 2012.12.26.
Фото /Тэнзин Чойжир /ДЛО
Тэрээр Делид 6 жил оюутан байх хугацаандаа Самелинг суурингийн гишүүдтэй нэгдэн, Төвдийн тэмцлийг дэмжих жагсаалд байнга оролцдог байснаа эргэн дурсав. Өнөөдөр жагсан тэмцэж байгаа хүмүүст хүчирхийллээс татгалзаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг мөн уриалсан юм. Тэр үргэлжлүүлэн, Төвдийн ард түмэн дэлхийд нэр хүндтэй Далай ламаар залуулж байгаа нь туйлын азтай ард түмэн болохыг харуулж байна хэмээн тодорхойлоод, Төвдүүд өөрийн тэмцэлдээ нэгдмэл байдлаа хадгалж чадвал Далай ламыг Төвд оронд эргэн залах зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байдгаа энэ дашрамд илэрхийлсэн байна. Эцэст нь тэрээр Төвд хүмүүсийн нэрийн өмнөөс тэдэнд найрсаг хандаж буй Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийллээ.
Энэтхэгийн Хууль тогтоох ассамблейн орон нутгийн гишүүн, дотоод хэргийн калон, хатагтай Долма Гяари мэндчилгээний үг хэлэв. Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхийн өмнө түүнээс хүссэний дагуу ирсэн зочид болон бусад өндөр албаны хүмүүст дурсгалын зүйл гардууллаа. Тэрээр “Tashi Delek” (төвдийн мэндчилгээ) хэмээн ирсэн олонтой мэндчиллээ. Тэрээр хэлэхдээ,
“Өнөөдөр тэргүүн сайд хатагтай Шейла Дикшит болон Ерөнхий сайдын орлогч асан ноён LK Адвани нар энд хүрэлцэн ирэхийг хүсч байсныг би мэдэж байна. Гэвч тодорхой нөхцөл байдлын улмаас тэд энэхүү арга хэмжээнд оролцож чадсангүй. Тэд бидэнтэй сэтгэлээрээ нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна. Сижон болон Калон нар өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьсан учраас би олныг өгүүлэхгүй” хэмээв.

Дели дэх Төвдийн Самелинг суурингийн Алтан ойн баярын
арга хэмжээ дээр Дээрхийн Гэгээнтэн Далай лам үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели. 2012.12.26. Фото/Тэнзин Чойжир/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн мөн Төвд хэлний онцлог чанарыг үнэлээд, бүх Төвд хүний бахархах зүйлийн нэг энэ мөн гэв.
“Төвд хэл нь эртний Энэтхэгийн сэтгэлгээг илэрхийлэхэд англи, эсвэл франц хэлнээс илүү тохирсон хэл юм. Төвд хэл баялаг хэл боловч түүнийг орчин үеийн хэл болгох нь залуучууд та бүхнээс хамаарна. Төвд хэл дээр бичигдсэн Ганжуур, Данжуурын 300 боть ном буддын шашин төдийгүй, буддын шинжлэх ухаан, гүн ухааны мэдлэгийг агуулж байна. Өнөөгийн XXI зуунд эдгээр номыг аль нэг өрөөнд хадгалж, мөргөлийн хэрэглэгдэхүүн болгохын оронд уншиж судлах нь хамаагүй илүү зохимжтой” хэмээн Далай лам айлдсан байна.
Ном айлтгалын газар болох Кемпински зочид буудалд ирээд, Манал бурханы авшиг хүртээх зан үйлийн бэлтгэл хийхэд хэсэг хугацааг зарцуулав. Тэр хооронд буриад хэл дээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншсан бөгөөд дараа нь танхимд суугаа олноос Далай лам “Бодьсадын Явдалд Орохуй” номын хоёр болон хорин гуравдугаар бүлгийн шүлэглэсэн хэсгээс уншихыг хүссэн байна. Бодийн сэтгэлийг үүсгэх зан үйлийн тухайд тэрээр хэлэхдээ, Бурханы хөргийн өмнө хийж болох ч, энэ удаад багшийн өмнө хийвэл, багш ч гэрч болно гэсэн үүднээс илүү үр дүнтэй хэмээлээ. Тэднэээс давтан уншихыг хүсэх шүлгийн эхний хоёр мөр нь Бурхан, ном, хувраг гуравт аврал одуулах тухай бөгөөд сүүлийн хоёр мөр нь гэгээрэлд хүрэх хүслийн тухай гэдгийг Далай лам тодруулан тайлбарласан байна. Дараа нь “Бодьсадын Явдалд Орохуй”-н гуравдугаар бүлгээс хоёр шүлэг ном уншихын хамт оюун сэтгэлийг үүсгэж, бодийн санваар авахаар болов.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад
гурав дахь өдрөө ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Дели.
2012. 12. 26. Фотo/Tэнзин Чойжир/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн сэтгэлийн ухамсарт болон цэвэр тунгалаг мөн чанарын талаар яриад, тэдгээрийг юу ч зогсоож чадахгүйн адил сэтгэлийн хирийг арилгах боломжтой хэмээв.
Манал бурханыг шүтэхийн давуу тал нь өвчнөө даван дийлэх үр дүнг амсахад оршино хэмээн Далай лам хэллээ.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадын Явдалд Орохуй” номын хоёр ба гуравдугаар бүлгээс уншсан бөгөөд зарим үед тайлбар хийж байлаа. Тэрээр хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлдварыг сонсч байгаа
Оросын буддистууд. Энэтхэг, Дели. 2012.12.26.
Фотo/Tэнзин Чоежир/ДЛО
“Та бусдын төлөө санаа илүү тавьж, өөртэйгөө ойр дотно гэдгийг мэдрэх аваас тэднийг зовлонгоос ангид байлгахыг улам их хүсэх болно. Нигүүлслийг хөгжүүлж, бодийн сэтгэлийг үүсгэх нэг арга нь шалтгаан, үр дагаврын тухай долоон арга буюу бусдыг эх гэж үзэн сайхан сэтгэлээр хандах явдал мөн. Нагаржуна ч, Шантидева ч өөрийгөө бусдыг оронд тавих аргыг ашиглаж байсан.”
Энэхүү аргыг өдөр бүр уйгагүй хийвэл дэвшил гарна. Өөрийн туршлагын талаар тэрээр хэлэхдээ,
“Бодийн сэтгэлийг үүсгэх явдлыг би бишрэн дээдэлдэг боловч, үнэн хэрэг дээрээ үүнийг төлөвшүүлэхэд хол санагдаж байсан. Гэвч “Бодьсадын Явдалд Орохуй”-н тайлбарыг нэгэнтээ сонсоод тэрхүү сэтгэлийг үүсгэх нь амар санагдах болж, хийж эхлэхийн хамт боломжтой санагдах болсон” хэмээлээ.