Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат, 2013.01.08. – Энэ өглөө хүйтний эрч буурсны адил танхимд цугларсан 6000 орчим хүн Дээрхийн Гэгээнтнийг халуун дулаан угтан авсан бөгөөд цугларсан олны бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй лам нар ойролцоогоор 2000, Гималайн бүс нутгийн иргэд 800, Төвд хүн 2500 , хэвлэл мэдээллийн төлөөлөгчид 96, мөн 33 орны 650 гаруй гадаадын иргэд байв. Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэхдээ:

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын номын айлтгалын хоёр дахь
өдөр “Билгүүний зүрхэн” судраас солонгос хэл дээр уншиж
байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.08.
Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, винайн ёсонд янз бүрийн дэг жаяг байдаг ч, бодит ялгаа нь харьцангуй бага гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний нэг жишээ нь лам нарын доод өмсгөл бөгөөд Төвдөд хандгалагдан үлдсэн Муласарвастадин ёсоор хэт бариу байхгүйн тулд чөлөөтэй өмсдөг бол теравада хөлгөний ёсонд доод өмсгөлийг заавал зөв өмсөх ёстой байдаг байна.
Эрт цагт Буддын шашинт орнуудад винайн ёс тархсан байдлаараа үл ойлголцол бий болгосон учраас Төвдийн шашны тогтолцоог жинхэнэ Буддист уламжлал биш гэсэн санаатайгаар Ламаизм гэж нэрлэх ёстой гэж үздэг хүмүүс байсан байна. Өмнөд Африкт Нелсон Манделаг ерөнхийлөгч болсны дараа Дээрхийн Гэгээнтэн айлчлах үед түүнийг Ламаизмын төлөөлөгч хэмээн танилцуулж байсныг эргэн дурсав.
“Энэ бол Ламаизм бус, харин Нагаржунагаас эхтэй, Наланда уламжлалын жинхэнэ чиг шугам гэж би хэлнэ. Учир шалтгааны тухай түүний зургаан зохиол бидний судалгааны гол судлагдахуун болж байдаг. Нууц тарнийн нинма уламжлалд Нагаржунаг “язгуурыг баригч” нарын нэг хэмээн тооцдог бол Нууц тарнийн шинэ ёсонд Сандуйн дамжлагыг түүгээр дамжуулан хүлээн авсан юм. Тиймээс Наландагаас шууд уламжлагдан ирсэн гүн ухаан, логик ухаан болон нууц тарнийн ёсны тухайд бид Нагаржунад өртэй билээ. Харин ламаизм гэсэн нэр томьёо үл ойлголцлоос үүдэлтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам айлтгалынхаа хоёр
дахь өдөрт. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.08.
Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Үүний зэрэгцээ Хятад явсан лам нараас лам нар тэнд мөнгө, хүүхэнд хэт автагдсан гэсэн мэдээлэл авсан тухай Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Үүнийг зогсоохыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн боловч эндээс, Энэтхэгээс тийм ч их зүйл хийж чадахгүй хэмээн хариулсан ажээ. Тэрээр тэдэнд хэлэхдээ “Та бүхэн тэндээ Лам нарыг бэлгэ чанараар нь шалгаж Майдар бурханы айлдсан арван эрдэм төгөлдөр эсэхийг шалгаж үз. Хэрвээ Майдар бурханы айлдвар лугаа нийцэхгүй бол авч хэлэлцээд, лам хүн гэж бүү харьц. Богд Зонхов “Хэрвээ чи өөрийгөө номхотгох чадваргүй бол, бусдыг номхотгож чадна гэж хэрхэн найднам бэ?” хэмээн айлдсан байдаг.
Шинжлэх ухааны асуудлыг хөндөн ярихдаа Дээрхийн Гэгээнтэн эрдэмтэд тодорхой юмс үзэгдлийг авч үздэг хэмээв. Оюун санааны үйл ажиллагааны талаар мэдэхийг хүссэн нэг нь Төвдийн уламжлалаас тусламж эрдэг. Эрдэмтэдтэй хамтран ажиллахын зэрэгцээ, манай шашин бусад шашин хийгээд буддын бусад нийгэмлэгтэй байнга хамтран ажиллаж байгаа билээ.
“Бид үүгээрээ бахархаж, баярлах ёстой. Бид бүгд Бурхан багш гэсэн нэг л багшийг дагадаг бөгөөд бие биенээсээ суралцах боломжтой. Энэ бол багш нарын анхаарууштай зүйл мөн.”
Тэрээр “Бодьсадвын Явдалд Орохуй”-н долоон гишүүнийг онцлон тэмдэглэсэн бөгөөд тэдгээрийн дундаас өргөлийн талаар ярихдаа багшдаа өргөх өргөлийг хамгийн чухал ач холбогдолтой болохыг анхааруулав. Дараа нь (багшид) бүрэн шүтэж, нүглээ наминчлах асуудал гарч ирэх бөгөөд тэрээр Мял богдын жишээг татахдаа нүглээ бүрэн наминчлахын тулд гэмших сэтгэл байх хэрэгтэй хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлдварт сууж байгаа Энэтхэг
лам нарт цай барьж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01. 08. Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Ямар зүйлийг бид өөрсдийн төрөлхийн хамгаалалт гэж бодож болох талаар тэр ярилаа. Хэн нэгнийг өөртөө хаматуулан өмчилснөөр өөрийгөө хамгаалж байгаа мэт, уур хилэнгийн хүчээр өөрийгөө аварч байгаа мэт хүмүүс боддог. Үр дүнд нь бид өөрт хамаатуулах зан хийгээд уур хилэнгийн сөрөг шинж чанарыг үл анзааран, төрөлхийн зан чанар мэт бодох хандлага байдаг. Ийм байдлаар бид өөрсдийн сэтгэлийн сөрөг хөдлөлийн боол болон хувирдаг. Аарон Бек түүнд хэлэхдээ, бид ууртай байгаа үед, уурын бай болж байгаа этгээд тэр чигээрээр сөрөг сэтгэл төрүүлэх шиг санагддаг бөгөөд тэрхүү сөрөг сэтгэлийн бараг ерин хувь нь бидний төсөөллийг бий болгодог. Энэ бол хэдэн зуун жилийн өмнө Нагаржунагийн айлдсаныг илэрхийлж байна.
Дээрхийн Гэгээнтэн үдээс хойших айлтгалаа эхлэхдээ, бид өөрсдийн болгоомжгүй бөгөөд хэнэггүй байдлаасаа болж өвчинд нэрвэгддэг гэлээ. Бид алдаа гаргахаас зайлсхийхийн тулд соргог байж, болгоомжтой байх, биеэ шинжих шаардлагатай. Уур бидний дотроос үүсч, оюун санааны маань амар амгаланг бусниулдаг хэмээн тэр хэлэв. Тиймээс чин сэтгэл маш чухал. Бидний тэнцвэртэй байдлыг алдагдуулж байдаг сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн хянах, эсвэл түүнээс хэрхэн ангижрах талаар бид өдрөөс өдөрт суралцах шаардлагатай.
Бидний хураан цуглуулсан сайн сайхан чанарыг устгах хамгийн их хүчийг агуулдаг нь уур хилэн юм. Уур хилэн бидний дайсанд гай тарихгүй, харин биднийг бусниулна. Уур хилэн энэ амьдралд ямар ч үр өгөөж өгөхгүйн дээр биеээр, эсвэл хэлээрээ ирээдүйд бидэнд гай авчрах муу үйлийн үр тарихаас цаашгүй юм.
“Хатуу чанга шийдвэр гарган дайнд явдгийн нэгэн адил, биднийг бусниулж байгаа сөрөг зүйлийг ноцтой гэж нэгэнт ойлгосон бол түүнтэй хатуу тэмцэх тулаанд орох ёстой.”
“Номтой, ариун, зөөлөн байх нь Лам хүнд байх ёстой зан чанар хэмээн бид тодорхойлдог ч, үүнд хүн бүхэн тэмүүлэх боломжтой.” хэмээн Далай лам айлдлаа.