Энэтхэг, Нью Дели хот - Дээрхийн Гэгээнтэн үдээс өмнө Дели хотын Таж Махал зочид буудалд сурагчидтай уулзан мянга гаруй жилийн түүхт эртний Энэтхэгийн “ахимса” буюу бусдад хорлолгүй байх уламжлалын ач холбогдлыг шагшин магтан яриагаа эхлүүлэв. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээр ач тусыг хүргэх нь бусдад хорлолгүй үйл хэрэг юм. Үүний нэгэн адил айснаасаа бус ухамсартайгаар бусдын сайн сайхны тусын тулд хор хөнөөл учруулахаас зайлсхийх нь мөн л бусдад хорлолгүй үйл хэрэг болно.
Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв зохицлын талаар тайлбарлан ярихдаа таван мянгаад жилийн өмнө хүмүүс сүсэг бишрэлийн янз бүрийн санаануудыг гарган түүнийгээ хөгжүүлж эхэлсэн. Тэдгээр хүмүүс аюул заналаас зайлсхийхийн тулд ямар нэгэн дээд хүчнээс тусламж эрэлхийх болсон билээ. Ийм зүйлийг зөвхөн хүмүүс л бодох чадвартай. Аажимдаа хүний оюун санаа нар, сар, галыг тахин шүтэхээ байж ямар нэгэн бурхан, бүтээгчийг эрэлхийлэх болсон байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахлах ангийн сурагчидтай уулзав.
Энэтхэг, Нью Дели хот. 2013.03.23 Зураг/Жереми Расселл/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн: “Үр төлөө хайрлах эхийн хайр бүхий л хөхтөн амьтанд бий. Энэ нь шашин шүтлэгээр бий болсон бус биологийн хүчин зүйл бөгөөд бүхий л шашинд бусдад санаа тавихыг чухалчлан сургадаг.”
Самхаяа, Жэйн, Буддизмын онолоор Бүтээгч эзэн байхгүй ба бидний оршин буйг учир шалгаан болон карма буюу үйлийн үр гэж тайлбарладаг. Бидний аливаа үйл нь бусдад зовлон гуниг авчирч байвал муу үйл сайн сайхан, баяр баясгаланг авчирч байвал сайн үйл болдог.
“Ийнхүү бидэнд юу тохиох нь бидний үйлээс шалтгаална. Тиймээс бид бусдад чадахын хирээр тусалж, тусалж эс чадваас хорлол үйлдэхгүй байх нь ухаантай хэрэг юм.”
Энэтхэгийн уламжлалт шамата, випасаяана бясалгал нь бидний оюун санаа болон сэтгэл хөдлөлийг ойлгоход ихээхэн тустай. Орчин үеийн шинжлэх ухаанд оюун санааны талаархи Буддын сургааль нилээдгүй нэмэр болж байна.
Дээрхийн Гэгээнтэн Германы эрдэмтэн Вольф Зингерийн тайлбарыг танилцууллаа. Тэрээр гартаа хүний уураг тархиний бүтцийг харуулсан загвар бариад хүний уураг тархи нь ямар нэгэн төвөөс хянасан удирдагч байхгүй. Бүгд харилцан хамааралтай сүлжээ. Үүнийг Буддизмд хоосон чанар гэж нэрлэдэг болохыг тайлбарлав.
“Бүхий л гол гол шашнуудад хайр, энэрэн нигүүлсэх, уучлах талаар номлодог бөгөөд эдгээрийг дагаваас нийтээрээ ач тусыг нь хүртэнэ. Энэ нь олон шашин зэрэгцэн эв зохистой оршиход ач тустай байх болно” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн уулзалтанд оролцсон сурагчидтай
зургаа авахуулав. Нью Дели хот2013.03.23
Зураг/Жереми Расселл/ДЛО
“Олон хүмүүс өөрсдийн шашны газар ёс журамт хүн шиг дүр үзүүлдэг боловч хээль хахууль авлига аван түүнийгээ үл ойшоодог.Хэдий тийм боловч миний үйлдсэн буруу үйл, хээль хахуулийг минь авран өршөөж хайрла хэмээн залбирдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ? Шашны ямар ёс вэ?
Дээрхийн Гэгээнтэн залбиран мөргөхөөс илүү зөв үйл нь үр дүнтэй хэмээн айлдав. Хэрвээ хэн нэгний ам цангаж байвал тэрээр ус ууж амны цангаагаа тайлахаас бус залбиран гуйж тайлахгүй. Мөн тэрээр Төвдүүд Хятадын шоронд хоригдож байхдаа өлбөрөн амиа алдаж байх үед та нар бурханаасаа хоол гуй хэмээн харгалзагч нар нь доромжилдог байсан тухай сонссоноо хуваалцав.
Энхийн төлөөх үйлс нь Азийн орнуудад илүү үр дүнтэй байгаа эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн хувь хүн, гэр бүл, үндэстэн, олон улс аль ч түвшинд дотоодын амар амгалангаас гадаад бусад руу хандсан энх амгаланг чухалчилан үзэх хэрэгтэй. Жишээ нь дотроо уур хилэнцийг агуулан гаднаа энх амгалангийн төлөө залбирах нь хуумгай явдал. Түүний оронд уур хилэнгээ даван туулахад оюун бодлоо дадлагжуулах нь үр дүн сайтай болно.
Уур хилэн, үзэн ядалт, атгаг муу санаагаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харилцан ойлголцол, хүндлэлээр шийдвэрлэж чадна. Хувийн ариун цэврээ чандлан сахиж биеийн эрүүл мэндээ хамгаалдагтай адил бид оюун бодол, сэтгэл хөдлөлийнхөө ариун байдлыг сахих хэрэгтэй. Бид сэтгэл хөдлөлөө ажиглан аль нь тустай аль нь хор хөнөөлтэйг ялгаж салгах хэрэгтэй.
Дээрхийн Гэгээнтэн, эрдэм мэдлэгийн бурхан Сарасватигийн бясалгалыг үйлдэн ой тогтоолт, оюун ухаанаа хурцалахыг зөвлөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт хүрэлцэн ирэгсэд.
2013.03.23. Зураг/Тензин Пунцаг/NAVA
Богд Зонхов: мунхагийн харанхуйг гэтлэн хорлолт сэтгэлийг дараагүй цагт бусдад тус үйлдэх чадваргүй. Бурханы сургаалд ёс зүй, санаа сэтгэлээ төвлөрүүлэх, цэцэн ухааныг суралцахыг чухалчилдаг. Үүнд даруйхан суралцах нь чухал. Гүнтан Дамбы Жуннайн айлдсанчлан: Бид 20 жилээ суралцах чадваргүй өнгөрөөж, 20 жилээ суралцахыг хүссээр өнгөрөөж, үлдсэн 20 жил суралцаагүйдээ харамсан өнгөрөөдөг.”
Дээрхийн Гэгээнтэн Бурхны сургаалаас эш татав:
“Үхэхийн цагт мөнгө, алдар нэр, хүч чадал аль нь ч хэрэггүй. Хэрэв хойд нас бий гэж итгэдэг бол сэтгэлд буй сайн үйл л хэрэг болно. Насан эцэслэх нь зайлшгүй боловч хэзээ гэдэг нь тодорхой бус. Тэр цагт эд хөрөнгө, гэр бүл, найз нөхөд, энэ бие ч тусалж чадахгүй. Мунхагийн харанхуй байсан цагт зовлон шаналан буй. Зовлон шаналангаас ангижрахын тулд мунхагийн харанхуйг гэтлэх хэрэгтэй. Бүхий л муу муухай сэтгэл хөдлөл нь мунхагаас үүдэлтэй. Санаж, сэрж суралцаж байх нь мунхагийг ялан дийлэх арга зам юм. Ингэснээр ёс зүйтэй байж, цэцэн цэлмэг байна.”
Дээрхийн Гэгээнтэн маргаашийн Манал Бурханы авшиг өгөх ёслолын үеэр өөрийн биеийг огоорон бусдын төлөө зүтгэх талаар дурьдан айлдвараа өндөрлөлөө. Энэхүү уулзалтыг Туркийн уран бүтээлчдийн тоглолтоор өндөрлөв.