Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Тирол мужийн Болзанод хүрэлцэн ирлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Тирол мужийн Болзанод хүрэлцэн ирлээ

2013 оны 4 дүгээр сарын 9

Итали, Өмнөд Тирол, Болзано хот – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгээс нисэх замдаа Мюнхэний нисэх буудалд түр үдлэн саатахад Энэтхэгийн консулын төлөөлөл хүлээн авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Тирол мужийн Болзанод хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд Европын Академийн
Ерөнхийлөгч хуучны анд ноён Луйз Дурнвалдер болон
Гунтэр Колон Болзаногийн нисэх буудалд угтан авлаа.
Итали, өмнөд Тирол муж. 2013.04.09
Зураг/Жереми Расселл/ДЛО
Мөн түүнчлэн хадагтай Ирмтраут Вагер (93 настай) тосч уулзсан бөгөөд тэрээр Төвд дүрвэгсэдийн хүүхдүүдийн боловсролыг дэмжин ажиллахад олон жил хүчин зүтгэсэн нэгэн билээ. Дээрхийн Гэгээнтэн түүнийг хориод мянган Төвд хүүхдүүдэд тусалсан хэмээн онцлон дурьдав.

Тийнхүү цааш Италийн хойд нутаг дэвсгэр болох Өмнөд Тиролын мужыг зорин Алпын нурууны өндөрлөг дээгүүр богинохон нислэг хийв. Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд Европын Академийн Ерөнхийлөгч хуучны анд ноён Луйз Дурнвалдер болон Гунтэр Колон угтан авч буудал хүртэл нь дагалдан явлаа.

Дээрхийн Гэгээнтнийг Төвдүүд уламжлалт ёсоор угтан авч байлаа.
10-04-2013, 07:56
Вернуться назад