Швейцарь, Фрейбург – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзаногийн буудлаас Швейцарь руу мордохоор гарч ирэхэд Мужийн Зөвлөлийн бүрэлдэхүүний хэсэг үдэн гаргаж өгөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас нислэг цаг орчмоор хойшлогдов.
![Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов](http://dalailama.mn/uploads/posts/2013-04/1366038275_2013-04-12-fribourg-n01.jpg)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Фрайбургийн Форумд оролцохоор
хүрэлцэн ирэхэд сайн сайхныг ерөөн угтан авагсад. Швейцарь,
Фрайбург 2013.04.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Би Бурханы сургаальд өөрийгөө зориулсан хүн. Тиймээс та бүхэнтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Та бүхэнтэй хэдэн зүйлийн талаар ярилцъя. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ өнөөг хүртэл маш олон хүмүүс аз жаргалын эх нь мөнгө гэж бодсоор байна. Тийм биш юм. Тиймээс Оюун ухаан ба Амьдрал Институтийн хүмүүс өөрсдийн дотоод амар амгалан, сэтгэл тайван байдлыг хөгжүүлэх талаар анхаарлаа хандуулан ажиллаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн зөвхөн Буддизм төдийгүй өөр бусад шашны уламжлалаас харахад бүгд ёс зүйн талаар номлодог нь эдгээр дотоодын үнэ цэнийн үндэс болно.
Дээрхийн Гэгээнтэн саяхан 7 тэрбум хүмүүний 1 тэрбум нь шашинд үл итгэдэг гэсэн мэдээ уншсан бөгөөд үлдсэн шашинд итгэдэг гэж нэрийдэх 6 тэрбум хүмүүсийн зарим нь шашны ёсоо үл даган хааяа нэг сүм дуганд очиж залбирал уншихаас хэтрэхгүй байгаа талаар дурьдав.
![Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов](http://dalailama.mn/uploads/posts/2013-04/1366038492_2013-04-12-fribourg-n05.jpg)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европ дахь Төвдийн
Буддистуудын бага хуралд оролцов. Швейцарь,
Фрайбург 2013.04.12. Зургийг Мануэл Бауер
Энэ нь хэн нэгнийг өөр шашинд урвуулах санаа зорилго биш хэмээн маш тодорхой айлдав:
“Хэдийгээр би Бурханы сургаалийн тухай дэлхий даяар ярьсан ч хэнийг ч Бурханы шашинтан болох хэрэгтэй гэж тулгаж байгаагүй. Харин үүний оронд хүмүүсийг өөрийн уламжлалт шашнаа хадгалан үлдэхийг зөвлөдөг. Мөн өөрсдийн уламжлалын дагуу Бурханы шашинтан бус оронд сүм хийд барихад ямар нэгэн мөргөлдөөн үүсгэх вий хэмээн болгоомжлуулдаг.”
Хамгийн чухал нь аливаад бодитой хандаж энэрэнгүй байх арга замыг олох явдал. Үүнийг боловсрол мэдлэгээр олж авах болно. Бурханы шашинтнууд үүнийг анхааран судлаж энэ талын боловсролоо хөгжүүлэн нийгэмд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Дээрхийн Гэгээнтэн Ганжуур, Данжуурын сургааль номлолуудыг 3 ангилжээ. Үүнд, Бурханы шашны шинжлэх ухаан, бурханы шашны гүн ухаан, бурханы шашин судлал. Эдгээр ангилалаар хичээлийг заан Бурханы шашны төвүүдээр ирж байгаа хүмүүс өөрсдийн оюун санаа сэтгэлээ хэрхэн ажилладаг бүтэц үйл ажиллагааг мэдэж авч чаддаг байвал маш их хэрэгтэй. Үүнээс үүдэн оюун бодол, сэтгэлээ тунгалаг байлгах нь бие лагшин тунгалаг байх нигууртай. Ийм аргаар биеийн эрүүл мэндээ сахин хамгаалах тустай.
![Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов](http://dalailama.mn/uploads/posts/2013-04/1366038542_2013-04-12-fribourg-n03.jpg)
Европ дахь Төвдийн Буддистуудын төлөөлөгч нар Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Швейцарь,
Фрайбург. 2013.04.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Төвдийн Буддизм нь бусад буддист уламжлалуудаас хамгийн баялаг нь бөгөөд Төвд хэл энэхүү сургаалийг илэрхийлсэн хамгийн тохиромжтой хэл хэллэг юм.”
Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Герман, Франц, Швейцариас ирсэн сэтгүүлчидэд ярилцлага өгөв. Тэд өөрийгээ золиослох үзэгдэл Төвдөд газар авч байгаа энэ нөхцөл байдалд яагаад тэднийг зогсоохыг оролдохгүй байгаа талаар асуухад:
“Энэ нь улс төрийн асуудал бөгөөд би улс төрийн албанаас чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүс бусдад хор учруулахын оронд өөрсдийн амьдралыг дуусгавар болгож байгаа юм. Энэ явдал болоход өөрийн зүгээс эмгэнэл илэрхийлсэн төдийгүй энэхүү үйл ажиллагаа нь үр дүнтэй эсэхэд эргэлзэж буйгаа мөн илэрхийлсэн. Мэдээж үүнийг би дэмжээгүй.”
![Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов](http://dalailama.mn/uploads/posts/2013-04/1366038598_2013-04-12-fribourg-n04.jpg)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн Үндэсний ТВ-д
ярилцлага өгөв. Швейцарь, Муртен зочид буудал.
2013.04.12. Зургийг Мануэл Бауер
Хэрэв таньд Ши Жинпингтэй уулзах боломж гарвал та юу гэж хэлэх вэ хэмээн асуухад: “Та бол 1.3 тэрбум ард түмний удирдагч хүн. Дин Сиао Пиний хэлсэнчлэн: “Нотолгооноос үнэнийг хай. Та үүнийг хийгээрэй. Нөхцөл байдлыг бодитоор судлан харж энэ дагуу арга хэмжээ авч ажиллаарай. Ху Яао Бан бас ингэж ажиллаж байсан юм ” гэж хэлнэ хэмээв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Фрайбургийн Форумд оролцон Атиша Гэгээний “Бодь Мөрийн Зул” сургааль айлдах юм.