Австрали, Сидней хот. 2013.06.16 – Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр өглөө нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг хэсэг хүмүүстэй уулзлаа. Тэдний нэг нь өөдрөг байдлаа үргэлж хадгалдагийн нууц нь юу хэмээхэд:
“Үндсэндээ бид нийгмийн амьтан. Бид яст мэлхий шиг өндөглөж үр төлөө орхиод явдаггүй. Бид эхийн элбэрэл хайранд өлгийдөгдөж хүн болдог. Энэхүү элбэрэл хайр нь бас бусдад элбэрэл хайрыг түгээх сургаал болдог” хэмээв.

3 дах өдрийн айлдварын өмнө Дээрхийн Гэгээнтэн өөрийн
бодьсадвын сахил хүртээв. Австрали, Сидней, 2013.06.16.
Зургийг Рюсти Стюарт
Бодь сэтгэл, хоосон чанарыг 12, 13 наснаасаа сонирхож эхэлсэн. Дараа нь цагаачлан гарсныхаа дараа хоосон чанарыг илүү сонирхон судлаж хожмоо 30аад наснаасаа бусдын төлөө бие сэтгэлээ зориулах хүсэл зориг бий болсон.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн айлдварын үеэр оролцогчид
сахил хүртэх уншлага уншиж байгаа нь. Австрали, Сидней,
2013.06.16. Зургийг Рюсти Стюарт
Үүний дараа Бодьсадвын сахил хүртээлээ.
“Айлдвар дууслаа” хэмээгээд “Үдээс хойш шашнаас ангид ёс суртахууны талаар ярина. Буддизм зөвхөн Буддизмд итгэдэг хүмүүст хамаатай бол шашнаас ангид ёс суртахуун нь энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүст бүгдэд нь үйлчилнэ.”
Үдийн зоогны дараа Төвдийн Зөвлөл, Австрали Төвдийн Консулын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австрали дах Төвдийн Зөвлөл,
Төвдийн төлөө Нйигэмлэгийнхэнтэй уулзав. Австрали, Сидней.
2013.06.16. Зургийг Жерем Расселл (ДЛО)
Эртний Хятад орон бусдаас тусгаарлахгүй дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлэх хэрэгтэй. Мөн түүнчлэн Төвдийн хэл, шашин, соёл, байгаль экологийг хадгалан үлдэх арга замыг нэн даруй олох хэрэгтэй байна. Та бүхний тусламж дэмжлэгт талархаж байна.
Олон нийтийн яриа хийхээр тайзнаа морилоход Сидней хотын оршин суугч, нэрт жүжигчин Кейт Бланчет халуун дотноор хуран цугласан 11000 орчим хүнд танилцууллаа.
“Та бүхэнтэй ийнхүү уулзах завшаан олдсонд талархаж байна. Би энд тэнд янз бүрийн хүмүүстэй уулздаг ч олон нийттэй уулзах нь миний хувьд хамгийн чухал нь. Хүн бүр зовлонг үл хүсч жаргалыг хүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд бидэнд зовлон болоод байгаа асуудлыг бид өөрсдөө үүсгэдэг. Хэн нэгэн асуудлыг санаатайгаар үүсгээгүй ч уур хилэн мэт сэтгэлийн хөдөлгөөндөө хүлэгдэн амьдардаг. Ийм сэтгэлийн хөдөлгөөн нь аливаа зүйлийн талаар буруу ойлголт төсөөлөл авснаас болж байна.
“Сэтгэлийн хөдөлгөөн маш хүчирхэг бөгөөд мунхагын харанхуйг арилган тэр хүчийн сайн зүйлд зориулъя. Бид оюун ухааныхаа анхан шатны мэдэгдэхүүнийг мэдэхгүй бол наад захын мунхаглал биднийг нөмөрсөөр л байна. Тиймээс энэ талаар мэдлэгтэй бол бидний мунхаг харанхуй байдал ч арилна. Бидний сэтгэлийн хөдөлгөөн ч үүнтэй ижил.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам жүжигчин Кэйт Бланчетэд
талархал илэрхийлэв. Австрали, Сидней, 2013.06.16.
Зургийг Рюсти Стюарт
Хүний нийгэм ч мөн адил. Бид бие биенээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хэдийгээр бид өнгө зүсний ялгаатай ч 7 тэрбум хүмүүн бид бүгдээрээ хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүл, ирээдүйн гал голомт нь билээ. Бид эмнэлгийн тусламж авахад бүгдэд маань хүний ёсоор ханддаг. Яс үндэс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалздаггүйтэй адил цаг уурын өөрчлөлт, хүрээлэн орчны хямрал ч мөн биднийг ялган гадуурхалгүй дайран гарч байна. Бид бүхэн нэгэн цэнхэр гараг харагдана.
Дээрхийн Гэгээнтэн элсэн цөлөөс нарны энерги хуримтлуулан, далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэр барьж, цөлийг ногоон бүс болгох мөрөөдлийнхөө талаар ярив.
Бүхий л хүн төрөлхтөн бид эхээс төрж эхийнхээ элбэрэл хайраар хүн болцгоосон. Ээжээсээ авсан энэ элбэрэл хайр бусдад хайр элбэрэл түгээхийг харуулж өгсөн юм.
“Бид мэдээгээр аллага, хядлага, муу муухай зүйлийг өдөр тутам сонсдог. Гэвч мянга мянган хүүхдүүдийн эхээсээ авч байгаа элбэрэл хайрын талаар мэдээлдэггүй. Үүнийг байх ёстой зүйл гэж үздэг. Бид хэт сөрөг сэтгэлд автаж, хянаж чаддаггүй байж болох юм. Сэтгэлээ тунгалаг ариун байлгаж хайр элбэрлээс үүдэлтэй хүний үнэт чанарыг дэлгэрүүлье. Үүнийг л шашнаас ангид ёс суртахуун гэж нэрлээд байгаа юм.”

Сидней энтертэйнмэнт төвд болсон Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын уулзалт ярианд 11000 орчим хүн оролцов.
Австрали, Сидней, 2013.06.16. Зургийг Рюсти Стюарт
“Би? Би та нартай л адил хүн” хэмээн хариулав.
Хувь хүнийхээ зүгээс дэлхийн энх тайвны үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ хэмээн асуухад бид бүхэн том том офис, их бичиг цаасаар энх тайвныг тогтоодоггүй болохыг харсан. Дэлхий нийтийн энх тайван, амар амгалан хувь хүний дотоод сэтгэлийн амар амгалангаас урган гарна.
Үхэхдээ айж, харамсахгүйн төлөө юу хийсэн байх ёстой вэ хэмээн асуухад утга төгөлдөр амьдралаа авч яваарай. Асуудал үүсгэхгүй, бусдад муу муухай зүйл хийхгүй, сайн санаж сайн үйлийг бүтээх хэрэгтэй хэмээн айлдав. Хэрхэн уучлах талаар асуухад, мартчихвал уучлах хэрэггүй болно. Хэрэв хэн нэгэнд уур хилэн, гомдлоо хадгалаад байвал тэр нь сэтгэлийн хүлээс болон хувирна. Тиймээс бусдыг уучлаж өршөөх нь өөрийн сэтгэлээ чөлөөлж уур хилэн, өшөө авах хүслээ дарахыг хэлж байгаа юм.
Сүүлийн асуулт, та дахин ирнэ гэж амлах уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн:
“Мэдээж, би энд ирэхдээ дуртай. Дараагийн 5, 10 жил 2 жил тутам ирэх байхаа” хэмээн хариуллаа.
“Ярилцсан зүйлээ дахин тунгаагаарай. Сонирхолтой санагдвал илүү гүнзгийрүүлээрэй. Гэр бүл, найз нөхөдтэйгээ энэ тухайгаа ярилцаарай. Утгагүй санагдсан бол энд ярилцсан зүйлүүдийн талаарх бодлоо энд үлдээгээд гэртээ хариарай” хэмээн зөвлөхөд танхим дүүрэн нижигнүүлэн алга ташив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн цагаачдийн парламентийн
гишүүн Пэнра Цэрэнгийн хамт (баруун) Төвдийн төлөөх цуглаанд
Tumbalong цэцэрлэгт хүрээлэнд. Австрали, Сидней, 2013.06.16.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
1974 оноос хойш Төвдийн Төв Засаг захиргаа Хятадаас тусгаарлах шийдвэрээ өөрчилсөн. Хятад улсын нэгэн хэсэг хэвээр үлдэх нь Төвийн ашиг сонирхолд нийцнэ. Гэвч Хятадын Засгийн Газар жинхэнэ автономит засаглалыг хүлээн зөвшөөрч, үндсэн хуулинд тусгагдсан эрхийг эдлэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
“Бид өөрсдийн хэл, соёл, амьдралын хэв маягтай. Үүнийгээ бид хадгалан үлдэхийг хүсч байна. Бидний хоорондын харилцаа сайжирч байгаа ч биднийг дэнслэх буруу ташаа мэдээллийг тэдэнд өгч байна. Хэрвээ “Дундаж Хандлага”-ын талаар мэдвэл Хятадын ихэнх хүмүүс дэмжинэ хэмээн ярьж хэлж байсан. Асуудлыг шийдэх хамгийн зөв арга нь түүний бодит мөн чанарыг харах явдал. Та бүхний дэмжлэгт талархал илэрхийлье. Та бүхэн боломжийн хирээр энэ талаар хятад хүмүүст мэдээлээрэй” хэмээв.