Dalailama / Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүл хэрэгтэй хэмээн Далай лам залуучуудыг уриалав

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүл хэрэгтэй хэмээн Далай лам залуучуудыг уриалав

2013 оны 7 дугаар сарын 6

Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. (DHNS) – Залуучуудтай их чөлөөтэй харилцдаг Төвдийн оюун санааны удирдагч Далай лам, Баасан гарагт нийт хүн төрөлхтний хувьд дэлхийг илүү сайхан газар болгохын тулд залуучуудыг энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлж, улмаар үүнийгээ арвидуулахыг уриалав. 



Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүл хэрэгтэй хэмээн Далай лам залуучуудыг уриалав
Дээрхийн гэгээнтэн Бангалор дахь ISKCON сүмд зохион байгуулагдсан
aarti мөргөлийн арга хэмжээнд оролцож байгаа нь. Карнатака, Энэтхэг.
2013 оны 7 сарын 5. Зургийг Тэнзин Такла (ДЛО)
Залуу үе маань ирээдүйгээ сайн сайхан болгохын тулд тэмцэх хэрэгтэй гэдгийг ажигласан Далай лам залуу хүмүүст хувиа хичээх үзлээсээ татгалзаж энэ зуунд аз жаргалтай амьдралыг бүтээхийн тулд илүү сайхан нөхцөл бүрдүүлэхийг зөвлөв.



Өөрийнх нь үеийн бүх хүмүүсийн хувьд залбирал үйлдэхээс илүүг хийх боломжгүй байсан гэдгийг онцлоод Дээрхийн гэгээнтэн өнөөдрийн залуучууд илүү их зүйл хийх боломжтой учраас илүү сайхан дэлхийг бүтээх чадвартай байна хэмээн айлдав. “Та зөвхөн өөрийн тухай эсвэл өөрийн гэр бүлийн тухай, эсвэл зөвхөн өөрийн улс орны төлөө бус дэлхий нийтийн төлөө бодох хэрэгтэй” хэмээн хэлж дөлгөөн бөгөөд оюун санааны манлайллаараа олон Төвд дагагч нарын нүдэнд баярын нулимс цийлэгнүүлж байв.

Ухаалаг бөгөөд оргилон гарах зан чанартай Далай лам Iskcon сүмийн Ерөнхийлөгч Madhu Pandit Dasa –ийг егөөдөж байв. Тус тусын шашны нийтлэг байдлын талаар тайлбарлахдаа нигүүлсэнгүй сэтгэл төрүүлсэн аливаа хүн үүнийгээ харуулах ёстой бөгөөд аливаа мэргэжил буюу мэдлэг нь нигүүлсэнгүй сэтгэлээр хөтлөгдсөн байх ёстой гэв. “Хүн бусдыг энэрэх зүрх, тархитай байх ёстой. Зөвхөн ийм нөхцөлд энэ нь жинхэнэ боловсрол, бодит амжилт болно” гэж дүгнэв.
Соёлын арга хэмжээний үеэр Искон сүмд айлчлан ирсэн Дээрхийн гэгээнтэн айлдахдаа Энэтхэг улс нь нийтлэг байдаг шашин болон нийгмийн асуудлаасаа үл хамааран эв нэгдлийн загвар орон болохыг онцлов. “Би нэг удаа шашин хоорондын эв нэгдлийн тухай судалгаа хийж байсан Румыны судлаачтай уулзаж байсан. Би түүнд хэдэн мянган Хинду хүмүүсийн дунд амьдардаг 3 муслим гэр бүл бүхий нэг муж дахь тосгоны тухай, Энэ бол танд зориулсан Энэтхэг юм хэмээн хэлж байсан.”
11-07-2013, 06:44
Вернуться назад