Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дэх айлдвараа өндөрлөв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дэх айлдвараа өндөрлөв

2013 оны 7 дугаар сарын 16

Энэтхэг, Карнатка, Хүнсүр, 2013.07.16 (Тэнзэн Дэсал, Тибет Пост Интэрнэйшнэл) Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Карнатака мужийн Билакуппе болон Хүнсүрт айлчлан насны ойгоо тэмдэглэн сургаал номлол хайрлалаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дэх айлдвараа өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад Тантрик Их Сургуульд
Махамудра номлох үеэр цайллаа. Энэтхэг, Карнатака, Хүнсүр.
2013.07.14. Зургийг Тэнзэн Такла (ДЛО)
Сүүлийн хоёр өдөр Жүдмад Тантрик Их Сургуульд Махамудра сургаал номлов. Бурханы сургаалд Буддист философийн үүднээс оюун санааны мөн чанарыг анхдагч мөн чанар, нөхцөлт мөн чанар хэмээн хуваадаг.

"Самдан Ринбүүчи маш чухал лам хүн төдийгүй бид адилхан багш нараар заалган хөтлүүлж байсан хэмээн Төвдийн Бурханы шашны тэргүүн дурьдаад тэрээр Махамудрагийн сургаал номлохыг хүссэн болохыг уламжиллаа.
Равжайлан дацан дах айлчлалынхаа сүүлийн өдөр Далай Багш Жүдмад Тантрик Их Сургуулийн лам нар болон тус дацан хурсан олонд насны авшиг хайрлав.

"Энд амьдарсан он жилүүдэд бидний материаллаг амьжиргаанд ахиц дэвшил гарсан хэдий ч бидний эргэн тойронд тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүс байсаар байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дэх айлдвараа өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Махамудра айлдварт оролцогчид.
Энэтхэг, Карнатка, Хүнсүр, 2013.07.14. Зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
"Бид бусдад хүргэх тусламжаа өргөжүүлэн ойр орчныхоо Энэтхэгчүүдэд хүрэх хэрэгтэй. Тэдэнд бүхий л талаар, бүхий л боломжоор туслана гэдэг амаргүй ажил.

Манай Төвд эмнэлэгүүд зөвхөн Төвдүүдээр хязгаарлагдалгүй ойр хавийнхаа Энэтхэгчүүдэд ч мөн эмнэлгийн тусламж үзүүлж байх нь зүйтэй хэмээн нэмж хэлэв.

Дэнзэн Даш, 29, Билакуппе дэх цорж Хангсар эмнэлгийн ажилтан хэлэхдээ: “Би Билакуппегээс Далай багшид мөргөхөөр ирсэн. Сургаал номлол сонсоод өндөр сайхан сэтгэгдэлтэй байна.”

"Далай Багшийн сургаалийг сонсох бүрт сэтгэл их хөдөлж илүү сайн хүн болох хүсэл эрмэлзэлтэй болдог. Түүний насны ойгоороо захин хэлсэнчлэн уур бухимдалтай үедээ түүний тухай бодож түүний сургаалийг санах үед сэтгэл санаа тайван болдог.”

Албан бус мэдээгээр энэ айлчлалын дараа Далай багш Ладакт морилон бясалгал үйлдэх ажээ.
18-07-2013, 17:16
Вернуться назад