Энэтхэг, Карнатака, Мундгод, 2013.07.18. (Дэккан Хералд) – Төвдийн Бурханы шашны тэргүүн Далай Лам Мундгод дах Төвдийн хийдэд морилов.
Дээрхийн Гэгээнтнийг Мундгодын хил залгаа Санаваллигийн орчим мужийн дэд комиссар Имконла Замир баглаа цэцэг барин угтлаа. Түүний хамт тусгай хамгаалалтын багийн туслах комиссар Ражу Могвээр, Сирси болон бусад хүмүүс байлаа.
Угтан авагсадын баяр хөөр

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авахаар хурсан олон.
Энэтхэг, Карнатка, Мундгод хот, 2013.07.17.
Зургийг Дэнзэн Такла (ДЛО)
Ийнхүү цаг агаар бүрхэгдүү байсан ч Төвдүүд Далай Багшийг сэтгэл татам халуун дотноор угтан авлаа.
Далай Багш Брайбун Лачи хийдэд морилон ирэхэд лам нар буддист уламжлалт хөгжим эгшиглүүлэн цуурайтуулан хүндэтгэлтэйгээр угтан авав. Далай Багш Брайбун хийдэд тусгайлан ном айлдав.
Далай Багш Мундгод хотод найм хоног морилох ажээ.
Эрчимжүүлсэн хамгаалалт

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лачи Хийдэд морилон
уламжлал ёсоор хүлээн авав. Хүлээн авалтын үеэр
Дээрхийн Гэгээнтэн айлдвар хийв. Энэтхэг, Карнатка,
Мундгод хот, 2013.07.17. Зургийг Дэнзэн Такла (ДЛО)
Мөн тэрээр хэвлэлийнхэнд хандан Брайбун Лачи хийд болон Далай Багшийн морилох хийдүүдийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжсэн талаар тэрээр мэдэгдэл хийв.
Бихарын Бодь Гаяад болсон хэд хэдэн тэсрэх бөмбөгийн улмаас Төвдийн сайд нарын зөвлөлөөс Карнатака мужийн нарийн бичгийн даргад хандан Далай Ламын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хүссэн захидал илгээжээ.