Энэтхэг, Махараштра, Пуна, 2013.07.27 (ТНН) – Олон зуун Буддистууд Далай Багшийн морилон ирэхийг харахаар өнгөрөгч баасан гарагт цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн уг хотод гурав хоног морилох ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддаяан Махасанга-аас зохион
байгуулсан үйл ажиллагааны үеэр айлдаж байгаа нь. Энэтхэг,
Махараштра, Пуна, 2013.07.27. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Ням гарагт Далай Лам Энэтхэгийн түүхийн Шаважи Махараж музейн Төвд Павильоны нээлтийг хийнэ. Төвд Павильон нь сүүлийн жаран жилийг зураг болон бичгээр үзүүлнэ. Мөн “Ру Ва Ру Рошни” уулзалт ярилцлагад Дада Васванигийн хамт оролцоно.
Уг үйл ажиллагааны хүрээнд музейн архитектор Гириш Дошитэй уулзалт хийх бөгөөд музейн ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцуулж Далай Лам хийгээд Павар, Уддав үг хэлж дуучин Викам Хазра ая дуугаа өргөнө.
2009 оны 8 сард Факт-Индиа төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Намрита болон Франсуа Гаутер нар АНУ-ыг зорьж Энэтхэгийн түүхийн музейг барих хандив цуглуулах ажлаа эхэлжээ. Хандиваа Бостон, Нью-Иорк, Нью Жерси, Даллас, Хьюстон, Сан Франсиско, Лос Анжелос зэрэг долоон том хотуудаас 130,000 доллар цуглуулжээ. Музейг Чахатрапати Шиважи Махаражийн нэрэмжит болгоно.