Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зүүн өмнөд азийнханд зориулан сургаал айлдав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зүүн өмнөд азийнханд зориулан сургаал айлдав

2013 оны 9 дүгээр сарын 6

Энэтхэг, Дарамсала, 2013.09.03 ( The Tibet Post International) – Энэ удаагийн айлдварт 61 орноос 6000 орчим сүсэгтэн олон оролцсоны 450 гаруй нь зүүн өмнөд азийн орнуудаас и рсэн зочид байлаа. Уг айлдвараар Шантидэва Гэгээний “Бодидсадвын Явдалд Орохуй” сургаалийг Дарамсала хотын гол дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдав.

Төвдийн Буддизмын гол чухал номыг XXI зууны их багшаар хөтлүүлэн айлдвар авах гэж байгаадаа сүсэгтэн олон ихэд бэлэгшээв. Энэ удаагийн номын айлдварын хүсэлтийг зүүн өмнөд азийн шавь нар тавьсан бөгөөд тэднийг халуун дотноор хүлээн авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зүүн өмнөд азийнханд зориулан сургаал айлдав
Гималайн нурууны бэлд өглөөний 8 цагт айлдвар эхлэж Зүрхэн судрыг уншив. Далай багш дэлхийн олон шашнууд харилцан бие биеэ хүндлэж эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршихыг давтан санууллаа.
"Аливаа хүн тухайлсан шашнаа сонгоод оюун санаандаа эерэг өөрчлөлтийг авчрахаар шийдсэн бол залбиран сүсэглэх эрх чөлөөтэй байх нь маш чухал".
Бидэнд заяагдсан махбодь тав тухтай орчин шаардаж бидэнд материаллаг хөгжил энэ тав тухыг олгодог ч бидэнд гайхамшигтай оюун ухаан заяасан байтал үүнийгээ зөвхөн материаллаг зүйлд зориулвал харамсалтай хэрэг болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

“Шашин шүтдэггүй, шашин шүтлэгтнүүдэд дургүй маш олон хүн бий. Тэдгээр хүмүүс ч амар тайван аз жаргалтай амьдрах эрхтэй. Аз жаргалтай амар тайван амьдралын эх үүсвэр харилцан хүндэтгэл, өгөөмөр нинжин сэтгэл, ёс суртахуун ” хэмээгээд бага залуудаа Төвдийн Лхаст байсан үеэ дурсав.
Шантидэва Гэгээний “Бодисадвын Явдалд Орохуй” сургаал нь урт бүлгүүдтэй. Бурхан Багшийн гэгээрэлд хүрсэн анхны сэтгэлүүдээс эхлэн бүхий үйл явцыг нарийвчлан дүрслэн шүлэглэсэн сургаал юм. Махаяана болон важраяана чиглэлийн буддистууд өнөөг хүртэл энэ номыг баримталдаг.
Мөн бодичитта буюу гэгээрэлд хүрэх хөгжлийн үеийг арван бүлэгт өгүүлж зургаан төгс төгөлдрийн үе шатыг дүрсэлсэн байдаг. Эдгээрээс наймдугаар бүлэгт голлон энэ хоёр өдөр хагасын турш айлдах юм. Айлдварыг шууд дамжуулан нэвтрүүлж Англи, Хятад, Вьетнам хэлээр дагалдан орчуулна.

Хоёр дах өдөр – 9 сарын 4

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шантидэва Гэгээний “Бодисадвын Явдалд Орохуй” сургаалийн 8 дугаар бүлгийг Төвдийн гол дуганд үргэлжлүүлэн айлдлаа.

Гэгээрэлд хүрэх зам мөрийн бадгуудыг нарийвчлан хөтлөж бясалгалыг төгс төгөлдөр хийх аргачлалыг түлхүү сургав.
Оюун санааны дээд түвшинд хүрэхийн тулд аливаа юмсыг шууд нэгэн зэрэг харах чадвартай байх хэрэгтэй. Квантын физикт байдагчлан харагдаж байгаа зүйл чинь үнэн биш. Туйлын энэ чанар нь аливаа юмсын харилцан хамаарлыг илтгэдэг. Тиймээс харагдаж байгаа дүр байдлын цаана мөн чанар гэж бий.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зүүн өмнөд азийнханд зориулан сургаал айлдав
Оршихуйн энэ эсрэг тэсрэг байдлыг ялгаж харах нь чухал. Юмсын мөн чанар мэдлэг хийгээд нөхцөл байдлаар танигдана. Харагдаж буй өнгөц байдалд хууртагдахгүйгээр хоосон чанарыг ухан ойлгох цэцэн ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Амин хувиа бодсон үзлээсээ салах хэрэгтэй.
Айлдварын үеэр өөрийн туршлага, гүн гүнзгий мэдээлэл мэдлэг, хошин яриаг хослуулаад цагаа харан одоо яг 12 болж байна. Өнөөдрийн номлолоо ингээд өндөрлөе. Маргааш бодисадвын санваар хүртээнэ хэмээлээ.

Гурав дах өдөр – 9 сарын 5

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Төвдийн гол дуганд Шантидэва Гэгээний “Бодисадвын Явдалд Орохуй” айлдвараа санваар хүртээн өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зүүн өмнөд азийнханд зориулан сургаал айлдав
6000 гаруй сүсэгтэн оролцсон энэ айлдварт зүүн өмнөд азийн 450 зочид оролцож лам хуврагууд ч оролцлоо. Дарамсала хотын Төвдийн гол дуганд даруухан зассан сүүдрэвчинд Дээрхийн Гэгээнтэн сургаал номоо хайрлаж адис хүртээн сүсэгтэн олны ирээдүйн зам мөрийг нь урамшуулав.

Химачал мужид борооны улиралтай байж бага зэргийн бороо шивэрч байсан ч сургаал номлол амжилттай болж өндөрллөө. Айлдварын үеэр хоосон чанар хийгээд бусдын тусын тулд амьдрах болон санваар авсан эдгээр хүмүүс бие, хэл, сэтгэлээрээ нүгэл үйлдэхгүй байхыг захив.
9-09-2013, 17:35
Вернуться назад