АНУ, Лос-Анжелес, 2014.02.27 – Уулзалтыг нээн үндэсний хувцсаа өмссөн Төвд хүүхдүүд дуу дуулж өмнөд Калифорнийн Төвдийн нийгэмлэгийн тэргүүн Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг урин заллаа.

Уулзалтын эхэнд төвд хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
зориулан дуу дуулав. Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.27
Зургийг Жереми Рассел (ДЛО)
1966 онд Япон, Малайз, Тайландад анх зочилж, 1973 онд Европт, 1979 онд АНУ-д анх зочилж байлаа. Тэр үед хайр, энэрэн нигүүлсэхүйн талаар тэр болгон олон нийтэд ярьдаггүй байсан.
“Би 1970 оны үеэс дэлхий нийтийн асуудал, нийтийн хариуцлагын талаар нээлттэй ярьж эхэлсэн. Тэр үеэс хойш сайн сайхан байдалд хайр энэрлийн чухлыг ойлгож эхэлсэн. 300 боть Ганжуур, Данжуур номонд бодь сэтгэл, хоосон чанарыг ойлгох саруул ухааныг маш ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүс зөвхөн Төвдийн төлөө бус хамаг амьтны тусын тулд залбиран мөргөдөг. Бид ийм уламжлал, зан үйлтэй хүмүүс”.
“Нагаржуна Гэгээний заасан Наландарын уламжлал нь ёс суртахууны зарчмыг үнэлсэн байдаг. Үүнийг үл тоомжирлох нь харамсалтай хэрэг.”

Калифорниад амьдардаг төвдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонслоо. Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.27
Зургийг Жереми (ДЛО)
“Дэлхий дээр магадгүй хэдэн зуун сая буддистууд зовлонгоос ангижирч гэгээрэлд хүрэх тухай ярилгүй оюун санаагаа дадлагжуулдаг.
“Саяхан би Шринагарт Төвдийн муслим нэгэн айлд зочлох үед тэдний хүү нь лхас аялгатай төвдөөр цэвэрхэн ярихыг сонссон. Үүнийг тэд сургуулиасаа бус эцэг эх, эмээ өвөө нь зааж сургасны ач. Энд Америкт зарим төвд айл гэртээ зөвхөн англиар ярьдаг гэж сонссон. Та бүхэн үр хүүхэддээ эртний сайхан төвд хэлээ зааж сургавал сайнсан.
Зарим эрдэмтэд эртний Энэтхэгийн сэтгэл судлалын гүн гүнзгий ойлголтыг оюун санаа ба уураг тархийг судлах судалгаатай хослуулдаг.”
Хэд хэдэн буддист төвүүд сайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар сонссон. Эдгээр төвүүд зөвхөн залбирал уншлага, шашны зан үйлээс илүү бусдад зааж сургах, үзэл бодлоо солилцох төв байгаасай. Ганжуур, Данжуур номноос гүн ухаан, шинжлэх ухааны хэсгийг нь гарган авч эхлээд Төвд хэлээр гаргахаар хэвлүүлэхээр зэхэж байгаа. Дараа нь англи, хятад, хинду болон бусад өөр хэлээр орчуулагдана.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужид амьдардаг
төвдүүдтэй уулзах үеэр. Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.27
Зургийг Жереми (ДЛО)
“Ажлаас чөлөөлөгдсөний дараа Америк дах найзуудтайгаа уулзах үед Хятадад маш сайн дууриал үзүүллээ хэмээн хэлж байсан. Сонгуулийн систем нь хэн нэгэн хувь хүний дан ганцаар шийдэх асуудал биш. Үүндээ бид хүрч чадсан. Одоо би хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг бататгах зэрэг бусад зорилгодоо зарцуулах цаг ихтэй боллоо.”
Дээрхийн Гэгээнтэн: “Төвдүүд бид Хятадын ард түмэнтэй найзлан нөхөрлөж дэлхий нийтийн үйл хэргийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Амьдралдаа ямар ч амжилтанд хүрсэн Төвдийн үйл хэрэг хийгээд Төвдийн боловсрол чухал болохыг бүү умартаарай. Та анхны Төвд саятан болвол сайн хэрэг. Гэсэн ч баруун бүсэд зарим төвд хүмүүс сургууль, эмнэлэг, хийд барьж байгаа. Ийм тусламж үзүүлбэл сайн. Баярлалаа” хэмээв.