АНУ, Минеаполис, 2014.03.01 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Нобелийн энх тайвны шагналтнуудын форумд оролцов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагналтнуудын
XXVI форумд оролцов. АНУ, Минесота, 2014.03.01.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Хүн бүр адил эрхтэй, учир нь бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсдэг. Бидний эрх нь хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдэгтэй салшгүй холбоотой.
“Бид бүгдээрээ эхээс төрж хайр энэрлээр хүн болцгоосон. Хайр энэрлээр дүүрэн өссөн хүн аз жаргалтай хүн болдог бол хайраар дутаж өссөн хүн үл итгэмтгий, айдсаар дүүрэн хүн болдог. Туршлагаас харахад бага балчир насанд өгөөмөр найрсаг занг илүү үнэлдэг бол томрохын хирээр энэ үнэлэмж багасч байна. Учир нь бидний боловсролын систем хүний үнэ цэнийг эрхэмд үзэхээс илүү материаллаг амжилтанд голчлон анхаарсантай холбоотой. Өнөөгийн нийгмийн хэт материаллаг соёл хүний дотоод үнэ цэнийг бөхөөж байна.”

Нобелийн энх тайвны XXVI форумд оролцогсод.АНУ,
Минесота, 2014.03.01. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “Өнөөгийн боловсролын системд хүний үнэ цэнийг хөгжүүлэх боловсролын тогтлолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр үзэл онол өөр ч бүхий л томоохон шашин хайр, энэрэл нигүүлсэл, тэвчээр, уучлалыг номлодог. Гэхдээ аль нэг нь дэлхийн нэг шашин болох боломжгүй. Хэрэв шашны уламжлал дээр тулгуурлавал хязгаарлагдмал. Тиймээс шашнаас ангид дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх ёс суртахуун хэрэгтэй. Шашнаас ангид арга зам нь хүний үнэ цэнийг дэлгэрүүлж ёс суртахууныг түгээхэд чиглэсэн байдаг. Айдас хүйдэс, хардалт сэрдэлт, үл итгэлцэл нь уур хилэнг төрүүлдэг бол энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидний дархлааг сайжруулж хамгаалдаг.
Цаг агаар, газар нутгийн байршил, өөр өөр амьдралын хэв маяг, санаа бодлоос улбаалан философийн ялгаатай үзлүүд гарсан ч хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, аз жаргалтай амьдралд хүргэх зорилго нь ижил. Тиймээс бусад шашинд эв найртай, харилцан хүндэтгэлтэй хандах нь чухал.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагналтнуудын
XXVI форумд оролцогсодын асуултанд хариулт болгоов.
АНУ, Минесота, 2014.03.01. Зургийг Соном Зогсан

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Минесота дах Ази Номхон
Далайн орнуудын зөвлөлийн гишүүдтэй уулзав. АНУ,
Минесота, 2014.03.01. Зургийг Соном Зогсан
Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн дараагийн уулзалт Төвд Америкийн оюутны холбооноос зохион байгуулж буй уулзалт бөгөөд нийт 13 сургуулийн 330 оюутан оролцсоны 250 нь хятад, 50 нь төвд оюутан байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан: Би бусдын адил хүмүүн гэж үздэг. Бид нэгэн цөм болсон хүн төрөлхтөн гэдгээ умартан “тэд”, “бид” хэмээн бусдыгаа үзэх болсон. Ийм богинохон ухаанаар аливааг харах нь асуудлыг бий болгож байна. Магадгүй би Лхаст Поталад амьдарсаар байсан бол үүнийг ойлгохгүй байсан.
“Хүнээс үүдэлтэй асуудлуудыг хүмүүс л шийдвэрлэж чадна. Харилцан зөвшилцсөнөөр харилцан ашигтай шийдвэрт хүрч чадна” хэмээгээд Хятад, Төвдийн нөхцөл байдлын талаар тайлбарлан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд Америкийн оюутны
холбооноос зохион байгуулсан хятад оюутнуудтай уулзалт
хийв. АНУ, Минесота, 2014.03.01. Зургийг Соном Зогсан
Тэднээс тавьсан эхний асуулт: саяхан гурван найз маань нас барсан. Нас барсны дараа хүн яадаг вэ гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн: “Амьдралаа бусдад тустай өнгөрөөсөн үү, хорлолтой өнгөрөөсөн үү гэдгээс шалтгаална. Аль нь ч найзын хувьд тэдний төлөө залбирч болно” хэмээв. Нэгэн эмэгтэй оюутан Хятадад мушгин гуйвуулсан мэдээлэл хүлээн авдаг байсан тухайгаа хэлэхэд: Төвдийг дэмжигч олонхи нь Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ-д байдаг. Тэд Төвдийг төдийгүй шударга ёсыг дэмжигчид юм. Тэд Төвдийн төлөөх тэмцэл нь хүчирхийллийн бус замаар дуусах учиртай хэмээн үздэг.
“Залуучууд та нар өөртөө байгаа хоёр чих, хоёр нүдээ ашигла. 1.3 тэрбум хятад хүмүүс болж байгаа үйл явцыг бодитоор нь мэдэж буруу зөвийг өөрсдөө шүүх эрхтэй. Тиймээс үүнд хяналт тавих нь ёс суртахуун хийгээд бодит байдалтай дүйцэхгүй.”
Мөн голын зул болгон амиа золиослох үзэгдэл, шинэ удирдагч Ши Жинпиний тухай асуулт байв.
Бас нэгэн оюутан Бурхан багшийн сургаал нэг л зүйлийн тухай мэт санагддаг хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номны хувилбарыг өгөөд уг номыг уншиж үзэхийг зөвлөлөө. VI бүлэгт уур хилэн, VIII бүлэгт өөрийгөө илт дөвийлгэх, бусдын төлөө өөрийгөө зориулан амьдрах, IX бүлэг бага зэрэг төвөгтэй. Эдгээр бүгдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн захилаа.
Дотоод амар амгалангаа хэрхэн бий болгох вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн наргиа болгон:
“Сайн нойр, хоол” хэмээн наргиа болгон хэлээд “Өгөөмөр, дулаан сэтгэлтэй байх нь чухал. Гадаад үзэмж болон бодит байдал хоёрыг ялгаж салган сурч судлах нь чухал.”
Уулзалтын төгсгөлд оролцогсодод хүрэлцэн ирж асуулт тавьсанд талархав. Төвд Америкийн оюутны холбооны зүгээс анх зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд Дээрхийн Гэгээнтэн морилон ирж оролцсон нь нэр хүндтэй хэрэг бөгөөд ийм уулзалтууд ирээдүйд олон тохионо хэмээн итгэж буйгаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтний бүхий л хүсэл нь биелэж, урт наслахыг ерөөв.