Энэтхэг, ХП, Шимла, 2014.03.19 (IANS) – Төвдийн оюун санааны удирдагч Далай Лам өнгөрсөн лхагва гарагт хийсэн уулзалтанд эртний Энэтхэгийн сургаал номлолыг орчин үеийн боловсролд тусгахын чухлыг дурьдлаа.
Химачел Парадеш Их сургуулийн оюутнуудад хандан: “Энэтхэг цэцэн ухаан, эрдэм мэдлэгээр дүүрэн орон. Тэр эрдэм ухаанаас залуус та нар суралцаарай” хэмээв.

Химачел Прадеш мужийн захирагч Урмила Сингхи Дээрхийн
Гэгээнтэнд Химачел Прадеш Их сургуулийн хүндэт докторын
зэрэг гардууллаа. Энэтхэг, ХП, Шимла, 2014.03.19
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Энхийн төлөөх үйлсийн Нобелийн шагналтан: “Уламжлалт боловсролын системийг өнөөгийн нийгэмд тохируулан “гүрү” хэмээх цоо шинэ ойлголтыг гаргаж ирэх хэрэгцээ байна” хэмээв.
"Би ч эртний Энэтхэгийн гүрү нарын эрдэм мэдлэгээс амьдралдаа тусгадаг”
"Гурван том соёл иргэншил—Индус хөндий, Энэтхэг, Хятад-бүгд ази тивд оршиж хүн төрөлхтөнд хөгжлийн үе шатыг авчирсан.”
"Эртний энэтхэгийн санскрит хэл нийгмийн боловсролын талбарт маш их хувь нэмрээ оруулсан. Энэ хэлийг судлан суралцаж санскрит хэл дээрх үнэ цэнэтэй ном зохиолыг олноо түгээх хэрэгтэй" хэмээв.
Хүндэт утга зохиолын докторын зэргийг цаг уурын өөрчлөлтийн талаар 2007 онд засгийн газар хоорондын зохицуулагчаар ажилласан Ражендра Кумар Пачаурид гардууллаа. Мөн нэрт түүхч С.Р. Мэйротрад нийгмийн шинжлэх ухааны докторын зэрэг олгон анагаах ухааны докторын цол Приядаршани Р. Калрад олгов.