Dalailama / Шри Рам коллеж 88 жилийн ойгоо тэмдэглэн Дээрхийн Гэгээнтнийг хүндэт зочноор урилаа

Шри Рам коллеж 88 жилийн ойгоо тэмдэглэн Дээрхийн Гэгээнтнийг хүндэт зочноор урилаа

2014 оны 3 дугаар сарын 26

Энэтхэг, Нью Дели, 2014.03.25. (Indian Education Bureau) – Энэ өдөр Шри Рам коллеж 88 жилийн ойгоо тэмдэглэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Макс Индиа компанийг үүсгэн байгуулагч Шри Аналжит Сингхи нарыг хүндэт зочдоор урив.

Шри Рам коллеж 88 жилийн ойгоо тэмдэглэн Дээрхийн Гэгээнтнийг хүндэт зочноор урилаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Рам коллежийн 88 жилийн
ойд хүндэт зочноор уригдлаа. Энэтхэг, Дели, 2014.03.24.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Тус сургуулийн удирдлагын зөвлөлийн захирал Шри Ажай Шрирам зочдыг индэрт урин залж сургуулийн ололт амжилтаас хуваалцав. Мөн ирээдүйн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөө тус сургуулийн гол зорилгийн нэг хэвээр байна хэмээлээ. Сургуулийн захирал Др. П.С. Жэйн 2013-14 хичээлийн жилийн мэдээллийг танилцуулж тус сургуулиас гаргасан нийтлэлүүдээс дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн тус сургуулийнханд хандан Энэтхэгийн соёл иргэншлийн ач холбогдлыг ярьж гүн сэтгэгч, гүрү нарын сургаал цагийн урсгалд шалгаран хүчтэй хэвээр байгааг айлдсан юм.

"Каруна, энэрэн нигүүлсэхүй нь Энэтхэгийн соёлын үзүүлэлт мөн. XX зуун ололт дэвшил, дайн тулаанаар дүүрэн он жилүүд байлаа. Залуу үеийхэн та нарт XXI зууныг зөрчил мөргөлдөөнгүй, яриа хэлэлцээрээр шийддэг зуун болгох боломж байна. Үйл хөдлөл итгэл үнэмшлээс илүү" хэмээв. Тэрээр тус сургуулийн зочдын дэвтэрт гарын үсгээ зуран сэтгэгдлээсээ бичив.

9-04-2014, 20:06
Вернуться назад