2014 оны 4 дугаар сарын 1
Энэтхэг, Дарамсала, 2014.04.01 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын анхны хамба асан Тич Три Тин 97 наасандаа таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэн захидал илгээлээ.
Захидалдаа “Хамба Тич Три Тин нь Вьетнамд Буддист соёл боловсролыг дэлгэрүүлэн хадгалан хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсныг дурьдаад түүнд хүндэтгэл үзүүлэх хамгийн зөв зам бол Бурхан Багшийн сургасан дотоод амар амгалан, энэрэн нигүүлсэхүйг амьдралдаа хэрэгжүүлэх билээ” хэмээжээ.