2014 оны 6 дугаар сарын 4
Бээжин хотын Тянь Аньминий талбайд 1989 оны 6 дугаар сарын 4-нд болсон үйл явдлын 25 жилийн ойг хятад ахан дүүс маань тэмдэглэж байгаа энэ өдөр эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөө амь насаа зориулсан хүмүүсийн төлөө би залбиран мөргөж байна.
Эрх чөлөө, ардчилал, хүний эрх нь нь чөлөөт, давшингуй нийгмийн үндэс суурь билээ. Эдгээр нь мөн жинхэнэ энх тайван хийгээд тогтвортой байдлын эх сурвалж юм. Дэлхийн эдийн засагт Хятад улсыг нэгтгэх талаар маш том дэвшил гарч байгаа ч, дэлхий нийтийн ардчиллын гол урсгалд нэгдэн ороход нь Хятад орныг дэмжих нь үүнээс ч дутахгүй ач холбогдолтой гэдэгт би итгэдэг. Ингэснээр Хятад улс дэлхийн бусад улс орны итгэл хүндлэлийг хүлээж чадах бөгөөд дэлхий дахины хэмжээний үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх өөрийн боломжийг ашиглах боломжтой болно.