Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехээс Ликирт хүрэлцэн ирлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехээс Ликирт хүрэлцэн ирлээ

2014 оны 6 дугаар сарын 30

Энэтхэг, Ладак, Ликир Гомпа, 2014.6.29 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскараас ирснийхээ дараах анхны аяллаараа Лех Жоханд очиж мөргөл үйлдэв. Энэтхэгийн арми Ладакийн Уулын Автономит Зөвлөлтэй хамтран Бакула ринбучигийн дурсгалд зориулан байгуулсан Бакула дурсгалын паркад зочилж, ринбочи түүний сайн анд байсан тухай дурсан ярилаа. Ринбочи Төвдөд ном үзсэнийхээ дараа Энэтхэгт эргэн ирж, ерөнхий сайд Нерутай танилцаж байжээ. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехээс Ликирт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бакула дурсгалын паркад үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.6.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Ладакийн орчин үеийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүнийх нь хувьд Бакула ринбочид зориулсан дурсгалын газар буй болгосон нь маш зүйтэй” гэв.

Жамму болон Кашмирын Засгийн газрын Хотын Хөгжлийн сайд Ригзин Жора энэ үйл явдлыг тохиолдуулан мөн үг хэлсэн бөгөөд Уулын Хорооны гишүүд Бакула ринбочид талархалтай байдаг, түүний үлгэр дууриалаар ажиллахыг эрмэлздэг хэмээв. Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд тэрээр талархал илэрхийлэв.

600 жилийн ойтойгоо золгож байгаа Бэтүб (Спитук) хийдэд 1000 жилийн түүхтэй Важрабайрава бурханы хуучин дүрийг сэргээн засварласныг Дээрхийн Гэгээнтэн равнайлав. Хийдийн статусыг сургалтын төв болгон дээшлүүлэх шаардлагатай байгааг тэрээр дурдаад, Өмнөд Энэтхэгийн сүм хийдүүдийн хувьд Гималайн бүс нутаг, ялангуяа Ладакийн лам нарын гүйцэтгэх онцгой үүргийг тэмдэглэн хэлэв. Пей хийдийн залуу лам нар Дэрхийн Гэгээнтний өмнө ном хаялцах чадвараа харууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехээс Ликирт хүрэлцэн ирлээ
Ладакийн лам нар Дээрхийн Гэгээнтнийг Ликирт морилон ирэхийг
хүлээж байгаа нь. Энэтхэг, Ладак, Ликир. 2014.6.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтний морилсон газар бүрт ладакчууд эгнэн жагсч түүнтэй мэндчилж байв. Гандан ширээт ринбочи Дээрхийн Гэгээнтнийг бүхий л газарт дагалдан явсан ба дараа нь хамт зоог барилаа.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтнийг Ликир хийдэд хүрэлцэн ирэхэд ахмад лам нар, тосгоны ахмадууд болон зохион байгуулах хорооны гишүүд угтан уулзсан ба шинэ Лхахан хүртэл дагалдан явцгаав. Шинэ Лхаханг нээх арга хэмжээний туузыг тэрээр хайчилж, дотогш орон ариун залбирал үйлдэх үед агаарт цэцгийн дэлбээ цацагдлаа. Түүнтэй мэндчилэхээр олон лам нар, толгойн өвөрмөц өмсгөл бүхий тосгоны эмэгтэйчүүд, инээмсэглэл тодруулсан сургуулийн сурагчид цугларсан байв. Түүнийг сэнтийд залрах үед цай, амтат будаагаар зоог барьж, урт удаан наслахыг ерөөсөн хурлын уншлага үйлдсэний дараа тэрээр амрах цаг болсон ба маргааш ярилцах цаг байгааг сануулан үйл ажиллагааг өндөрлүүлэв.

2-07-2014, 21:03
Вернуться назад