Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.9- 7 хоногийн өмнө эхэлсэн 33 дахь удаагийн Дүйнхорын ванд бэлтгэл номын айлдвар болон зан үйл өнөөдөр өндөрлөлөө. Элсэн хот мандлыг өчигдөр бүтээж дууссан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр 4,5 цагийн турш зан үйлийн арга хэмжээнд оролцов.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн долоо дахь өдөр Намжал
хийдийн лам нар зан үйлийн хувцас өмсөн Дүйнхорт өргөлийн
бүжиг бүжиж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.9.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Үүний зэрэгцээ тавцангийн доод талд орон нутгийн бүжигчид зарим нь үндэсний хувцастайгаа өөрсдийн үндэсний бүжгийг ээлж дараагаар хийлээ. Нийт 9 бүлэг байснаас Ванла тосгоноос ирсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй багийн дотор масктай бүжигчид, нэг дуучин байлаа. Хоёр дахь бүлэг буюу Нубра тосгоноос ирсэн 10 эмэгтэй оюу шигтгээ бүхий толгойны перак өмсгөлөөр гоёсон байсан бол баруун Ладакаас ирсэн 11 бусгүй перак өмсгөлөөс гадна сарлагийн сүүл бүхий алчуур ар нуруундаа уясан байв. Төвдийн Топа нийгэмлэгийг төлөөлж хэсэг хүмүүс Балбаас ирсэн байлаа. Таван эрэгтэй, зургаан эмэгтэй Ладакийн бүлгийн дараа Төвдөөс ирсэн дөрвөн эрэгтэй морины хонхыг мөрөн дээгүүрээ давуулан шидэж бүжиглэлээ.

Дүйнхорт өргөх бүжгийг бүжиглэж буй Лехийн бүжигчдийн нэг.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.9. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Зочдын тоглолт дуусахын өмнөхөн Намжал хийдийн лам нар бүжгээ дуусган, гартаа хүж барьсан ламыг даган тавцангаас буув.
Маргааш өглөө эртлэн Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын вангийн гол арга хэмжээний бэлтгэл ажлаар дамжуулан тэргүүлэх шавь нарын хамт вангийн үйл ажиллагаа эхэлнэ.