Dalailama / Нөхөрсөг уулзалт өндөрлөв

Нөхөрсөг уулзалт өндөрлөв

2015 оны 3 дугаар сарын 21

Энэтхэг, Шинэ Дели. Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй уулзсанаар шинэ өдрийг эхлүүллээ.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Ражив Мехротрагийн товч танилцуулгын дараа Дээрхий Гэгээнтэн Далай Лам “Хамгийн чухал зүйл бол ямар ч зүйл хийж байсан бид бүгдээрээ адил хүмүүс гэдгээ мартаж болохгүй” хэмээн онцоллоо.

Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бүгд л амьдралаа утгатай байлгахыг хүсдэг. Утгатай амьдрах гэдэг мөнгө, эрх мэдэл, нэр алдар олж авах биш баяр баяслыг өөрөөсөө түгээх явдал юм. Тиймээс би уулзсан хүн бүртэй аз жаргалын жинхэн эх үүсвэр нь бидэнд байдаг гэдгийг хуваалцахыг хичээдэг билээ. Бидний амьдрал ямар ч бэрхшээлтэй тулгарч байсан сэтгэлийн дотоод амгалангаа тодорхой хэмжээнд хадгалж байвал бид аз жаргалтай байх болно.

“Найз нөхөдтэй, эд хөрөнгөтэй байсан ч айдас, хардалтаар дүүрэн бол бид аз жаргалтай байж чадахгүй. Би үүнийг өнөөгийн боловсролын тогтолцоо болон бидний амьдралд хэтэрхий материаллаг хандалга байгаатай холбоотой гэж үздэг.”

Нөхөрсөг уулзалт өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас мэргэжилтнүүд асуулт асууж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн асуулт асуухыг урихад эхний асуулт бидний амьдрал дахь технологийн гүйцэтгэх үүргийн талаар байлаа. Тэрээр “Технологийн ачаар бидний харилцаа болон аялалын салбар төсөөлшгүйгээр сайжирчээ. Гэхдээ бид аливаад бодитоор хандах хэрэгтэй.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн бугуйн цагандаа туйлын талархалтай хандахын зэрэгцээ нямбайлан арчилдаг хэдий ч түүний сэтгэл хөдлөлд ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй болохыг онцоллоо. Технологи ашигт тустай эсвэл хортой байх эсэх нь түүнийг хэрхэн хэрэглэхээс шалтгаална.

Шашин хоорондын эв найрамдлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ тэрээр Энэтхэгт байхдаа бүх шашин хайр энэрэл, нинжин сэтгэлийг сургадаг тал дээр суралцсан гээд шашин бүгд хүний дотоод амар амгаланг цогцлоох боломжтой болохыг онцоллоо. Түүний хувьд өгөөмөр байх нь төрөлхийн эсвэл олдмол зүйл алин болохыг асуухад тэрээр өөрийгөө бусдаас онцгойрох зүйл нэгээхэн ч байгаагүйг онцлоод өөрийн мэдлэгийг бусдаас олж авсан гэлээ.

Мөн “Өнөөгийн Энэтхэгчүүдийн мэдлэг эртний Энэтхэгээс улбаатайг хэлж байгаа нь ёс зүйн уламжлалыг сургуулиудад хөгжүүлэх явдал алсдаа үр ашигтай зүйл гэж боддогоо дахин баталлаа” гэв. Тэрээр Энэтхэгийн Кангури болон Тэнгиур уран зохиолын дээжсийг Энэтхэг эхээс нь орчуулан шинжлэх ухаан ба филсофийн агуулгаар хүн бүр судалж болохуйц байдлаар орчуулахаар төлөвлөж байгаагаа тодрууллаа.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 80 насны ойн баярт бэлдсэн бялууг
хуваав. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21 Фото Тэнзин Чойжор /ДЛО/
Уулзалт өндөрлөх дөхөхөд зочид буудлын удирдлагууд Дээрхийн Гэгээнтэнд үнэт цагаасаа хугаслан саатсанд талархахаар орж ирлээ. Түүний 80 насны ой тохиож байгаа тул хүлээгдэж буй олон бялууны эхнийхийг зүсэн, олонтой хуваахыг урихад цугласан олон Төрсөн өдрийн баярын дуугаар мялаалаа.

Өдрийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар сонсохоор хуран цугласан 350 гаруй хүмүүстэй мэндлээд номын айлдвар эхлэхээс өмнө асуулт асуухыг урив. Эхний асуулт хоосон чанарын тухай байсан бөгөөд тэрээр “Хоосон чанар гэдэг бол юмс үзэгдлийн далд мөн чанар билээ. Би сүүлийн 60 гаруй жилийг хоосон чанарыг таньж мэдэхэд зориулж байна. Сая асуулт асуусан 19 настай охин одооноос эхлэн хоосон чанарын талаар судлах аваас тэрээр 40 насандаа хоосон чанарын талаар нэлээд сайн ойлголттой болж чадна” гэв.

Тэрээр үхлээс айдаг тухайгаа ярьсан эмэгтэйд хандаж бидний айдас бол аливаа зүйлд хэт автахтай холбоотой гэж хэллээ. Амьдралын хүрэх газар нь бид энэ насандаа хэр утгатай амьдарснаас хамаардаг. Бидэн шиг нийгмийн амьтдын хувьд бусдад хэр зэрэг тусалсан эсвэл хор хүргэсэн гэдэг шалгуураар хэмжигдэнэ гэсэн үг.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв
Уулзалтын үеэр хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламаас асуулт асуув. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Өөр нэгэн сонсогч өнөөгийн засгийн газартаа итгэдэггүй тул юу хийвэл зохиолтойг асуувал Дээрхийн Гэгээнтэн дутагдалтай талтай ч ардчилалын давуу тал нь зонхилдог гэдэгт итгэдгээ тэрээр дахин хэллээ. Энэтхэг шиг асар том улсад боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн чармайлт хэрэгтэй. Үүнд эерэг хандлага, тууштай байдлыг шаардана гэдгийг онцоллоо.

Энэтхэг дэх Төвөдүүдийн ирээдүйг тэрээр “Энэ нь нэг хүнээс хамаарах зүйл биш. Улс төрийн хариуцлагыг сонгуулиар сонгогдсон тэргүүлэгчид шилжүүлсэн” хэмээв. Тэрээр Бандит Неругийн үеэс Энэтхэгийн засгийн газрын Төвөдүүдэд үзүүлсэн нигүүлсэнгүй сэтгэл, тэр дундаа боловсролын талаар ихээхэн анхаарсныг эргэн дурслаа. Неру анх Төвөд сургуулиудад Англиар хичээл зааж байхыг санал болгосон юм. Дээрхийн Гэгээнтэн цагаач Төвөдүүдийн зорилго бол Төвөд дэх 6 сая Төвөдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх явдал гэлээ.


30-03-2015, 10:15
Вернуться назад