Австрали, Блью Маунтэнс, Лэура. 2015.06.09 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олны дундуур явж тайзан дээр гарахыг хүслээ. Тэрээр хүмүүстэй гар барин мэндчилж, зарим нэг хуучин танилуудтайгаа хэсэг зуур уулзаж ярилцав. Хүн бүр түүнийг ойроос харсандаа баяртай байгаа нь илхэн байлаа. Тэрээр суудалдаа заларсны дараа өчигдрийн айлдвараа үргэлжлүүлэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леура дахь номын айлдварын
сүүлийн өдөр. Австрали, Леура. 2015.06.09
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Иргэний ёс зүйн талаар зохион байгуулж буй үйл ажиллагаанаас шашны байгуулага болгоомжилдог эсэхийг асуухад “Энэ нь “secular” гэх үгийг хэрхэн орчуулахаас шалтгаална” гэв. Тэрээр баруунд байдаг найз нарынхаа тухай дурсан ярихдаа “Тэд ‘secular’ гэдэг нь шашныг үл хүндэтгэх гэсэн утгатай гэж ойлгодог тул secularism-ийг атейзмтэй адилтган үзэж үүнээс болгоомжилдог” гэлээ.
“Ямартаа ч би “secular буюу иргэний” гэх энэ үгийг хэрэглэхдээ Энэтхэг дэх ойлголтоор хэрэглэдэг. Энэтхэгт дэлхийн томоохон шашнууд бүгд хаяа дэрлэн эв найртай оршиж байна. Тэнд “иргэний ёс зүй” гэх ойлголт нь бүх шашинд хүндэтгэлтэй хандаад зогсохгүй шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн утгатай байдаг.”
Энэ дашрамд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам агуу сэтгэгч нарыг төрүүлсэн эртний Египет, Хятад, Энэтхэгийн соёл иргэншилийг дурьдав.
Ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй юу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн,
“Нэг нэгнээ егүүтгэх, улс төрийн ялзарал, дарангуйлал, мөн баян ядуугийн ялгаа гэх зэрэг хүний гараар бий болсон эдгээр асуудлыг үнэхээр арилгая гэж хүсэж байгаа л бол бидэнд ёс суртахуун хэрэгтэй. Энх тайван, энэрэнгүй нийгэм ба гэр бүлийг бий болгохын төлөө бид хүчин чармайх хэрэгтэй байна. Үүний тулд амар амгаланд хэрхэн хүрэх арга зам бүхий хувь хүний мэдлэг боловсролыг чухалчисны үндсэн дээр бид энэ эрин зууныг энх тайван ба эрх тэгш байдал цогцолсон зуун болгож чадах юм” хэмээн хариулав.
Шүгдэн шүтэгч нарын жагсаалын тухай асуухад тэрээр “Эрх чөлөөт улс оронд иргэд өөрсдийн эрх чөлөөгөө эдэлж байна” гэж хариуллаа.

Далай Ламын номын айлдварыг 600 гаруй хүмүүс сонсов.
Австрали, Леура.2015.06.09 Гэрэл зургийг Жерреми Рассел
“Одоо бид мэдсэн зүйлээ бодитоор хэрэгжүүлэх үлдлээ. Та бүхэнд ийм боломж нээж өгсөндөө би туйлын баяртай байна. Мөн энэхүү номын айлдварыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлэе. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээн айлдав.
Номын үйл ажиллагааг зохион байгуулсан “dalailamainaustralia” төвийн удирдах зөвлөлийн гишүүн Алан Моллей Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлээд “Одоо бид бүгдийн хийх ажил үлдлээ. Мөн таныг дахин ирнэ гэдэгт итгэл төгс байна” гэв. Дээрхийн Гэгээнтнийг тайзнаас буух үед танхимд цугласан хүмүүс халуун дулаан алга ташилтаар үдлээ.
Маргааш тэрээр Сиднейд очиж “Аз жаргал ба түүний уг үндэс” сэдэвт хуралд оролцоно.