Австрали улс, Баруун Австрали муж, Перт хот 2015.06.14 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүгээс Перт руу морилохоор онгоцны буудал явах үед тэнгэр цэлмэг сайхан өдөр болж байлаа. Тэнд нилээд олон Төвөд хүмүүс түүнийг үдэхээр ирсэн байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын нислэгийн үед авсан Үлүрүгийн
хадны зураг. Австрали, Перт хот руу аялах замд 2015.06.14
Зургийг Жереми Рассел /ДЛО/
Үдийн зоогны дараа 12,000 хүний багтаамж бүхий Пертийн ордныг зорилоо. Seven News мэдээллийн хөтлөгч Рик Ардон хурлыг нээж нутгийн уугуул Ваджук иргэд өөрсдийн уламжлалт бүжгээ бүжиглэв. Перт нутгийн гаралтай жүжигчин Сюзи Матер Дээрхийн Гэгээнтнийг танилцуулан тайзнаа урин залахад цугласан олон халуун дотноор алга ташин угтлаа.
“Ах, эгч, дүү нараа, өөрийн зарим туршлагаас та бүхэнтэй хуваалцах болсон нь завшаантай хэрэг. Олон нийттэй уулзах бүртээ би өөрийгээ та бүхний л адил нэгэн хүн гэж боддог. Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүмүүн бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Миний оюун санааг үймүүлэхээр нөхцөл байдал тулгарах үед оюун санааныхаа нөгөө хэсгийг ашиглан тайвшруулдаг. Бид бүгд уураг тархины адилхан бүтэцтэй бөгөөд та бүгд ч үүнийг хийж чадна.
Бид зовлон зүдгүүрээс ангид аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Тийм ч учраас бид бүгд адилхан гэж хэлж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нутгийн уугуул иргэд бүжигчидийн
хамт. Австрали, Перт хот. 2015.06.14 Зургийг Жереми Рассел /ДЛО/
“Хүний уураг тархины гайхалтай нэг чанар нь юмыг өргөн утгаар нь харах чадвар билээ. Нэг талаас нь харахад хүндрэлтэй асуудал байж болох ч нөгөө өнцгөөс нь харахад тустай байж ч болох. Хүнд хэцүү цаг үеийг туулсан ч сэтгэлийн хатаа алдаагүй хүмүүс юманд бодьтой ханддаг. Европт дэлхийн II дайны үеийг туулсан үеийнхэн залуу үеээ бодвол илүү их сэтгэлийн хаттай байгаа нь ажиглагддаг юм. Ухаан бодол нь нинжин сэтгэлтэй хослосноор илүү аз жаргалтай, амар амгалан амьдарна. Бид дотоод амар амгаланг олбол өвчин шаналалыг давж стрессгүй амьдарч чадах юм.”
Бид аливаа зүйлийг хэв маягт баригдалгүй хийснээр бие биетэйгээ шударга нээлттэй харилцах боломжтой болдог. Би амьдралдаа янз бүрийн хүмүүстэй уулзсан. Тэдний дотор эгэл жирийн нэгнээс эхлээд шашны зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй уулзаж байлаа. Дэлхийн олон газруудаар явж олон хүмүүстэй уулзаж байхад бидэнд нүүрлэдэг ихэнх асуудал бэрхшээлийг бид өөрсдөө бий болгодог болох нь харагдсан. Бидэнд тулгараад байгаа эдийн засгийн болон дэлхийн дулаарал зэрэг асуудлын шийдлийг олохын тулд хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдгээ ойлгох цаг болсон.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын үеэр. Австрали,
Перт хот. 2015.06.14. Зургийг Расти Стюарт /ДЛО/
Аз жаргалтай хүн төрөлхтөнийг бий болгохын тулд шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран дотоод сэтгэлийн үнэ цэнээ өнгийж харах хэрэгтэй. Өнөөгийн боловсролын систем хэт их материаллаг тал руу хэлбийсэн байна. Хүн төрөлхтөн бид өөрсдөө хүний үнэ цэнийг хамруулж, бид нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй хүн болгохыг боловсролын системдээ оруулж өгөх хэрэгтэй. Өгөөмөр нинжин сэтгэл хүний үнэ цэнийн суурь үндэс. Энэ талаар бодож үзээд хэрэгтэй гэж бодож байвал хэвшил болгоорой” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэнээс ёс суртахуун болон шашны уламжлалын хоорондын ялгааг асуухад ёс суртахуун бол хайрыг илэрхийлэх үндсэн ойлголт, ямар нэгэн сүсэг бишрэлгүй хүн байсан ч ёс суртахуунаар дамжуулан хүнийг сургаж болно хэмээв. Ёс суртахуун хайр энэрэл сургах нь дараа ирээдүйд хэрэг болно гэж хойшлуулалгүй яг одоо энэ цаг үед бидэнд хэрэгтэй байгаа юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтанд оролцогчдоос тавьсан
асуултанд хариулав. Австрали, Перт хот. 2015.06.14
Зургийг Жереми Рассел /ДЛО/
Эго үзлийн талаар тодруулахад амиа бодох үзэл нь олон асуудлыг бий болгодог. Нөгөөтэйгүүр бусдыг хайрлах энэрэх сэтгэлтэй болохын тулд өөрийн тухай өндөр итгэл үнэмшил хэрэгтэй. Мөн түүнчлэн сонсогчдын зүгээс террористуудыг хэрхэн уучлан нигүүлсэх болон дэлхий дахинд амар амгаланг тогтоохын тулд бидэнд чухам яг юу хэрэгтэй зэрэг асуулт тавьж хариулт авав.
Уулзалтын төгсгөлд Далай Ламын Австрали дах аялалыг зохион байгуулагчдын хорооны дарга ноён Келдөүлис Далай ламын энэ удаагийн айлчлал 12 өдрийн турш 13 үйл ажиллагаа зохион байгуулагдаж 20,000 гаруй хүмүүс хамрагдсан. Уулзалтын тасалбарын үнэ 100,000 орчим доллар цугласныг сайн үйлсэд хандивлах болсон тухайгаа дурьдлаа.

Сюзи Матер, Жемма Рикс нар төрсөн өдрийн дуу болон өөрсдийн
телевизийн нэвтрүүлгийн дуугаар ая барив. Австрали, Перт хот.
2015.06.14. Зургийг Расти Стюарт /ДЛО/