Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол

2015 оны 6 дугаар сарын 21

Энэтхэг, Дарамсала,Тэгчэнчойлин хийд, 2015.06.21 – Зүглэгхан дуганы өмнө талбайд олон лам хуврагууд, Төвөд сургуулийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 80 насны ойн баярыг тэмдэглэхээр баярын хүндэт хувцсаа өмсөн цугласан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол
Сажа Дагти ринбочэ болон Мэнри хамба лам, Жалван Гармаба, Бригүн
Чэцан ринбочэ, Таглүн Шавдүн ринбочэ нар Дээрхийн Гэгээнтнийг
морилон ирэх үед босон хүндэтгэж байгаа нь. Энэтхэг, Дарамсала,
Зүглаг Хан дуган. 2015.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Өглөөний 8 цагт Дээрхийн Гэгээнтэн морилон ирж тусгайлан зассан сэнтийд залрав. Төвөдийн уламжлал ёсоор олон хутагт хувилгаад эхний эгнээнд түүний арын эгнээнд хамба лам нар залран суув.

Бурхан Багшийн ерөөл болон бусад номыг уншиж, бат оршил өргөх ёслол болж Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөв. Тэдний дотор Төвөдийн төр нийгмийн зүтгэлтнүүд байлаа.

Ёслолын ажиллагаанд Дээрхийн Гэгээнтний хоёр багшийн зохиосон ‘Урт наслахуйн ерөөл’ болон өөр бусад номыг Жамьяан Чэнзэ Чойжи Лодойн залбирал дагуу уншиж Гуру Ринбүүчийн ерөөлийг уншсанаар бат оршил өргөх ёслол өндөрлөсөн юм.

Хурсан олонд хандан Дээрхийн Гэгээнтэн "Би Төвөдийн тооллоор зуны дунд сарын шинийн таванд төрсөн бөгөөд энэ нь аргын тооллоор 7 дугаар сарын 6 байсан юм гэв. “Энэ ёслолын ажиллагааг Төвөдийн Төв захиргаа, Амдуугийн нийгэмлэг, Гэлүгбын нийгэмлэг анх санаачилсан. Миний үеэлүүд Жалу Дондов, Жэвзүн Бадма, Дэнзэн Чойжал нар энэ ёслолд оролцож байна. Сажа Дакти Ринбочэ тэргүүтэй Төвөдийн Буддын шашны олон лам хувраг нартаа баярлалаа.

Мөн түүнчлэн Гэлүгба нийгэмлэгийн талаар тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би урт наслахуйн авшгийг Дадаг Ринбочигээр хөтлөн заалгаж байв. Өнөөдөр олон лам хувраг, гэгээнтнүүд намайг урт наслах ерөөл уншлаа. Эмч нар намайг дахин 20 жил наслах боломжтой гэсэн. Одоо би 80 нас хүрч байна. Та бүхэн 80 насны баярыг нэлээд өргөн тэмдэглэж байгаатай адил намайг 90 нас хүрэхэд ахин баяр тэмдэглээрэй” гэв.

“Хэдийгээр төрөлх Төвөд оронд минь эрх чөлөө байхгүй, ил тодоор илэрхийлж чадахгүй байгаа ч тэнд байгаа олон хүмүүс өөрсдийн итгэл сүсгээр намайг урт наслахыг ерөөн залбирч суугаа. Та бүгдэд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтнээс төрсөн өдрийн баяраар юу авахыг хүсч байгаа талаар нь асуухад тэрээр лам хүн учраас ямар нэгэн онцгойлсон хүсэх зүйл байхгүй. Гэвч та бүхэнд захихад итгэл үнэмшилдээ дэвшил гаргаарай. Бид бүгдэд дэлхий нийтэд тодорхой хэмжээгээр сайн сайхныг хийх чадвар бий. Ярихын оронд ажил хэрэг болгоорой хэмээн захив.

Бат оршил өргөх ёслолын хоёрдугаар хэсэгт Төвөдийн урлагийн хүрээлэнгээс тоглолт үзүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол
Аруначел Прадеш мужийн сайд Набам Түки Дээрхийн Гэгээнтний
80 насны ойд зориулан түүнд шүтээн өргөн барьж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь уригдан ирсэн хүндэт зочид Дээрхийн гэгээнтэнд баяр хүргэн хүндэтгэл үзүүлсний дотор Италийн Радикал намын ерөнхийлөгч Марко Панелло байв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний дэлхий дахинд авчирсан баяр баясгаланд талархалаа илэрхийлэв. Мөн эрхэмсэг зочин Энэтхэгийн дотоод яамны сайд, тус нутгийн уугуул ноён Кирэн Рижижу Дээрхийн Гэгээнтний хүн төрөлхтөнд хүргэдэг амар амгалан, нөхөрлөл, эв нэгдлийн талаарх олон нийтийн яриаг олон хүн бахдан сонсдог талаар талархан ярьж Дээрхийн Гэгээнтэнийг урт наслахыг ерөөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол
80 насын ойн баярын үеэр Төвөд эмэгтэйчүүд үндэсний дуу дуулж
бүжиглэв. Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Амдуугийн нийгэмлэгээс ‘Тук – жэ чэ’ хэмээх дууг дуулсан нь хурсан олны талархалыг хүлээв.

Эцэст нь, Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор цугласан олонд хандаж "Хүндэт ах эгч дүү нар аа, урлагийн үзүүлбэрт талархал илэрхийлэе. "Бурханы шашны Наланда уламжлалыг Төвөдүүд бид хадгалан ирсэн. Бодит ертөнцийг ойлгох зам мөр нь бодийн сэрэмжит сэтгэлийг үүсгэх билээ. Үүнийг олон жил бясалгасны хувьд энэ сэтгэл нь аз жаргалтай амьдрахын эх үүсвэр мөн болохыг би баталж чадна. Бидний хэн нь ч зовлон зүдгүүрийг үл хүсч аз жаргалыг хүсдэг ч асуудлыг бид өөрсдөө үүсгэдэг. Яагаад? Учир нь бид оюун санаагаа зөвөөр нь ашиглахгүй байна. Хэрэв зөвөөр ашиглаваас бид амьдралаа өөрчилж чадна. Эрдэмтэд оюун санаа маань зөв эрүүл байж чадваас бие махбодь ч эрүүл байхыг баталсан юм." гэв.

“Бид Бурханы шашинтан учраас Будда болон бодьсадва нарт залбиран мөргөдөг. Гэвч Бурхан багш нэгэнтээ ийнхүү айлджээ.

Бурхад бусдын үйлийг гараар угаан цэвэрлэхгүй
Тэдний гараар үйлдсан үйлийн үрийг ч арилган өөрчлөхгүй
Өөрийн оюуны эрдмийг ч бусдад шууд өгч чадахгүй
Гагцхүү гэгээрэлд хүрэх арга замыг заах болно

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол
80 насын ойн баярын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж
байгаа нь.Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хүн төрөлхтөн бид аз жаргалыг бүтээж амьдрах чадвартай бөгөөд үүнийг хэрхэн бий болгох арга замыг бид Наландагийн уламжлалаас суралцсан юм. Тиймээс би хаа явсан газраа энэ туршлагаасаа бусадтай хуваалцахыг хүсдэг."

Улмаар тэнд хурсан олон бүхий л хүмүүст Дээрхийн Гэгээнтэн энэхүү сайхан ёслолын үйл ажиллагаанд оролцсонд талархал илэрхийлэв. Дараа нь бүх нийтээрээ үдийн зоог барилаа.
27-07-2015, 14:56
Вернуться назад