2015 оны 10 сарын 20
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Жастин Трүдэүд Канадын үндэсний сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэв.
Тэрээр захидалдаа Канадад очих болгонд найрсагаар хүлээн авдаг элгэмсэг дотно Канад ард иргэдийг магтсан байна.
Мөн тэрээр 1970 оноос хойш Канад улс Төвөдийн дүрвэгсэдийг хүлээн авч байгаад талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Төвөдийн дүрвэгсэд Канадын ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгааг харахад таатай байгаагаа дурьдсан байна.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Трүдэүд амжилт хүссэн байна.