Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.12 - Аваралли толгодын хойд хэсгийг бүрэн бүрхэж байрласан Жавахарлал Неругийн их сургуулийн кампуст өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд тус сургуулийн ректор, профессор Прасенжит Сен, дэд захирал, профессор СК Сопори нар угтан авлаа. Төвөд оюутнууд Төвөдийн уламжлал ёсоор Дээрхийн Гэгээнтнийг угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Жавахарлал Неругийн нэрэмжит
их сургуульд морилон ирэхэд Квантын физик ба Мадхьямака гүн
ухааны үзэл сэдэвт бага хурлын төлөөлөгчид угтаж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.11.12Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Тэрээр Дээрхийн Гэгээнтэн болон хуран цугласан олонтой мэндчилээд, Квантын физик болон Мадхьямака гүн ухааны эрдэмтэн сэтгэгчдийн хооронд гайхалтай онцгой нэгэн ярилцлага эхлэх гэж буйг зарлав. Энэхүү бага хурлын үр дүнд сэтгэлгээний хоёр өөр урсгалын нэгдэх уулзварыг олно гэсэн найдвар тавьж байгаа учраас нэр хүндтэй мэргэжлийн хүмүүсийн оролцоо чухал ач холбогдолтой байсан хэмээн хэллээ. Тэрээр дотор нь тараг хийх, эсвэл шувууны хоол хийх зориулалттай шавар таваг руу олны анхаарлыг хандуулав. Оюутнууд тэдгээр тавгаар Буддын суварга бүтээсэн байв. Найман ариун билэгдлээр (ashtamangala) найман таваг тавьсан байна.
Дэд захирал, профессор СК Сопори мөн Дээрхийн Гэгээнтэн болон бусад зочидтой мэндчиллээ. Ийм төрлийн бага хурлыг санаачилж, бага хурлын индрээр ЖНИС-ийг сонгосонд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Квантын Физик ба Мадхьяамака гүн
ухааны үзэл бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.1.12. Зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Би 19, 20 настай байх үеэсээ шинжлэх ухаанд сонирхолтой болж, механик эд зүйлс хэрхэн яаж ажилладгийг сонирхож эхэлсэн юм. 1954-1955 онд би Хятадад очин Мао Зэдунтай хэд хэдэн удаа уулзаж байлаа. Нэгэн удаа тэр намайг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй гэж магтаад, шашин бол хар тамхи хэмээн хэлсэн юм. Тэрээр ‘шинжлэх ухаанч сэтгэлгээтэй’ нэгэнд сүүлийн энэ үг нь таалагдана хэмээн бодсон биз. ээ. Энэтхэгт дүрвэн ирснийхээ дараа амьдралын олон янзын хэв маяг бүхий хүмүүс, түүний дотор шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж учрах хувь надад тохиосон. 30 жилийн өмнөөс би сансар судлал, нейробиолог, физик, ялангуяа квантын физик болон сэтгэл судлалын сэдвээр эрдэмтэдтэй яриа хэлэлцүүлэг хийх ажлыг эхлүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг ярилцлагууд нь шашин, шинжлэх ухаан аль аль талд нь туйлын өгөөжтэй байсан. Эрдэмтэд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар их зүйл мэдэж авсан бол бид материйн талаар илүү нарийн ойлголттой болсон. Үр дүнд нь эртний Энэтхэгийн ном сударт бичсэн байдагчлан Меру уул бол ертөнцийн цөм гэх итгэл маань замхран алга болсон билээ.”
“8 дугаар зууны их эрдэмтэн Шантаракшита гэгээний агуу сэтгэлийн ачаар дэлхийн буддистуудын дунд гагцхүү төвөдүүд Наландагийн уламжлалыг уйгагүй суралцах, ёс жаягаа баримтлах журмыг сахин хадгалж чаджээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бага хурал дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.1.12. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.”
“Намайг залуу байхад хүмүүсийн материаллаг болон эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааныг түлхүү ашигладаг байжээ. Харин 20 дугаар зууны сүүл болоход сэтгэлийн амар амгалан нь хүний бие махбодийн эрүүл мэнд хийгээд сайн сайханд тустай болохыг олж нээсэн байна. Үнэндээ өнөөдөр бидэнд тулгарч байгаа олон хүндрэлийн үр жимс нь бидний сэтгэлийн мухарт боловсорсон байдаг. Хэдийгээр бид Христ, эсвэл Буддад хандан асуудлуудыг маань шийдэхэд туслаач хэмээн гуйх дуртай. Гэтэл өөрсдийн гараар бүтээсэн асуудлаа өөрсдөө шийдэх ёстой хэмээн тэд хариулах нь гарцаагүй биз ээ. Тиймээс илүү энэрэнгүй дэлхий ертөнцийг бий болгох нь биднээс хамаарна хэмээн би үргэлж хэлдэг. Хүний үнэт зүйлсийг бэхжүүлэн түгээх иргэний хандлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Бодит үнэнийг ойлгох бидний мэдлэг дээшилж, улмаар сэтгэлийн сөрөг хандлагаа дарж чаддаг болох гэсэн хоёр зорилтыг энэхүү бага хурал шийднэ гэдэгт би итгэж байна. Сайхан сэтгэл хийгээд эрдэм мэдлэгийг хослуулснаар бид хүн төрөлхтний сайн сайхны төлөө илүү ихийг бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байна.”

Профессор Мишель Битболь квантын физикийн талаар илтгэл тавьж
байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.1.12. Зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Юмс бие даан оршиж байгаадаа бус, харин юмс дотоод мөн чанартаа оршиж байгаа мэтээр бидний хардагт асуудал оршиж байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Квантын физикийн ийм өвөрмөц үзэл санаа нь түүнийг ойлгосон эрдэмтдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэдэх сонирхолтой буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.
Профессор Мукундагийн ажигласнаар английн физикч Дирак гүн ухааны мэтгэлцээнд оролцохоос татгалздаг байна. Тэрээр шувууг судлахад шувуу судлал хэрэгтэйн адил шинжлэх ухааныг судлахад гүн ухаан чухал ач холбогдолтой хэмээн хэлсэн эрдэмтэн Фейнманы үгнээс эш татав.
Танхимаас асуулт тавьсан хүмүүс ихэнхдээ ‘цор ганц чанар’, ‘үл хуваагдах чанар’ болон ‘тодорхойгүйн харьцаа’ гэсэн ойлголтуудыг хөндлөө.

Гэвш Наваан Самден хуралдааныг удирдан явуулж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.1.12. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Брайбун Лосалин дацангаас ирсэн гэвш Наваан Сэнгээ ‘Хоосон чанарыг ойлгох Читтаматрин үзлийн тухайд’ илтгэлдээ бодит үнэнийг ойлгох Читтаматрин үзлийн үүднээс гадаад оршихуйг үгүйсгэх учир шалтгаан хийгээд эдгээр баталгаанаас үүдэн гарах эцсийн дүгнэлт болон бусад асуудлын учир шалтгааныг тайлбарлахыг эрмэлзлээ.
Бүх үзэгдэл ухамсартай нэг бүхэл хэмээн тэдний тайлбарладаг тэрхүү ухамсрын асуудлыг гэвш мөн хөндсөн байна. Эцэст нь тэрээр олон хүн нэг обьектыг хэрхэн зэрэг харж чадах, нэг обьект өөр өөр хүний өмнө үзэгдэх боломжтой эсэх асуудлыг мөн хөндлөө.
Илтгэлийн дараа танхимаас хэд хэдэн асуулт тавьсны дараа үдийн завсарлага болов.

Профессор Матью Чандракуннел илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг,
Дели, 2015.1.12. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Профессор Чандранкуннел цааш нь харьцангуйн онол болон геометр, Копенгагений тайлбар, долгионы функц ба Бомын механикийн асуудлыг хөндөж ярив. Тэрээр Мадхьямака болон Иогачарын үзлийн тухай тайлбарласныхаа дараа танхимын асуултад хариулав.
Дээрхийн Гэгээнтнийг танхимаас гарсны дараа гэвш Лувсан Тенпе Жанцан ‘Дэлхий Ертөнц болон Юмсын тухай Буддын Үзэл’ сэдвээр, гэвш Чиса Друнчен хувилгаан ‘Хоёр Үнэн: Прасангика Мадхьямака Үзэл’ сэдвээр илтгэл тавьсан байна.